6 сарын 11
Харагдац
Түүхэн жилийн өдөр 5 сар · 6 сар · 7 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
6 сарын 11 нь Григорийн тооллын жилийн 162 дахь (өндөр жил бол 163 дэх) өдөр юм. Мөн он дуустал 203 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 173 - Маркоманнын дайн: Морав дахь Ромын арми Куадиг бүслэв. Ширүүн аадар бороон дунд өрнөсөн уг дайнд Марк Аврелийгийн удирдсан Ромын арми ялсан тул түүхэнд "Бороон гайхамшиг" гэж тэмдэглэн үлдээжээ.
- 980 - Украинаас Балтын тэнгис хүртэлх Киевийн газар нутгийг "Киевийн Рус" гэдгийг тухайн үеийн эзэн хаан Аугаа Владимир зарлан тунхаглав.
- 1118 - Антиохын ханхүү Салерногийн Рожер Селчукийн Туркуудын мэдэлд байх Азаз хотыг эзэлжээ.
- 1157 - Бранденбургийн гүн "Баавгай" хочит I Алберт Бранденбургийн угсааг үндэслэв. Энэ нь Германы анхны язгуур угсаа болсон юм.
- 1429 - 100 жилийн дайн: Яргегийн тулаан эхлэв. Франц Английн хооронд өрнөсөн уг тулаан Француудын ялалтаар өндөрлөжээ.
- 1488 - Сочебөрнийн тулаан: Лордуудаар тэргүүлсэн босогчид Шотландын хаан III Жеймсийн эсрэг боссон уг тулаанд босогчид ялав. Тулаанд III Жеймс хаан амь үрэгджээ.
- 1509 - Английн хаан VIII Хенри Арагонын гүнж Катеринтай гэрлэв.
- 1594 - Испанийн хаан II Филип Филиппин дэх нутгийн язгууртнууд болон овгийн ахлагч нарын эрхийг хүлээн зөвшөөрөв. Ингэснээр Испанийн мэдэл дэх Филиппин улсыг тогтворжуулах замыг зассан юм.
- 1685 - Оросын түрэмгийллийг эсэргүүцэн Халхын цэрэг Сэлэнгиск шивээг довтлов.
- 1748 - Данийн хаант улс Скандинавын загалмайг илэрхийлсэн төрийн далбааг батлав. Скандинавын хойгийн бараг бүх улс энэхүү загалмайг далбаандаа дүрсэлсэн байдаг юм.
- 1770 - Британийн суут аялагч Жеймс Кук "Аугаа Шүрэн Хаалт"-д хүрч очив.
- 1775 - Америкийн хувьсгалын дайн анх удаагаа тэнгисийн тулаанаар үргэлжлэв. Мачиасын тулаанд Британийн багахаан тэнгисийн цэргийн хүчийг Америкийн тал буулган авчээ.
- 1776 - Эх газрын арми дараах таван хүний бүрэлдэхүүнтэй "Тавын зөвлөл"-ийг байгуулав. Томас Жефферсон, Жон Адамс, Бенжамин Франклин, Рожер Шерман, Роберт Р.Ливингстон нарын зөвлөл тусгаар тогтнолын тунхагийг боловсруулжээ.
- 1788 - Оросын аялагч Герасим Измайлов Аляскийн нутагт хүрч очжээ.
- 1825 - Нью-Йорк хотын Хамилтон боомтын шавыг тавив.
- 1837 - АНУ-ын Бостон хотод Янки болон Ирландуудыг хамарсан ястан хоорондын бослого дэгдэв.
- 1892 - Дэлхийн кино урлагийн түүхэн дэх хамгийн анхны студиудын нэг "Лаймлайт Департмент" студи Австралийн Мельбурн хотноо байгуулагджээ.
- 1895 - Парис-Бордо-Парис чиглэлийн авто машины уралдаан зохион байгуулагдав. Энэ нь авто уралдааны түүхэнд хамгийн анхны уралдаан болж түүхэнд үлдсэн юм.
- 1898 - Манж Чин гүрэнд "100 өдрийн өөрчлөлт" нэртэй шинэчлэл хэрэгжиж эхлэв. Гуаньшу хааны санаачилсан энэхүү шинэчлэл нь нийгэм, улс төр, боловсролын системийг шинэчлэхэд чиглэж байсан юм. Гэвч Хатан хаан гэгдэх Чиши үүнийг 104 дэх хоног дээр нь цуцалсан билээ.
- 1901 - Их Британи улс Шинэ Зеландын хилийн зурвасыг тогтоов.
- 1903 - Сербийн хаан I Александр болон хатан Драга нарын амь насанд офицеруудаас бүрдсэн бүлэглэв халджээ.
- 1917 - Грекийн хаан Александр Афиныг холбоотон гүрнүүд эзэлсний дараа хаан ширээнээсээ буув. Түүний орыг хүү нь болох I Константин залгажээ.
- 1935 - Зохион бүтээгч Эдвин Армстронг АНУ-ын Нью-Жерси хотод богино долгионы нэвтрүүлгийг цацав.
- 1937 - Их хэлмэгдүүлэлт: ЗХУ-д Йосеф Сталины тушаалаар армийн 8 генерал, удирдагчийг цаазаар авчээ.
- 1938 - Хятад-Японы хоёрдугаар дайн: Уханийн дайн эхлэв. Дөрвөн сар үргэлжилсэн тулаанд Японын арми яллат байгуулжээ.
- 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Мальтын бүслэлт эхлэв.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ ЗХУ-д тусламж илгээхийг зөвшөөрчээ.
- 1956 - Шри-Ланк улсад ястан хоорондын мөргөлдөөн дэгдэв. Тус улсын дорно хэсэгт болсон энэхүү мөргөлдөөны улмаас Тамил ястны 150 хүн амиа алджээ.
- 1962 - Алькатразын хорих ангиас түүхэндээ анхны бөгөөд сүүлийн удаа Франк Моррис, Жон болон Кларенс Англин нар оргов.
- 1963 - Иргэний эрхийн төлөөх хөдөлгөөн: АНУ-ын Алабама мужийн амбан захиргач Жорж Уоллесийн шийдвэрээр Алабамагийн их сургуулийн танхимд хар арьст хоёр оюутанг нэвтрүүлэхгүй байх тушаал өгчээ.
- Өмнөд Вьетнамын шашны зүтгэлтэн Тич Куан Дук Сайгон хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд өөрийгөө шатаав. тэрбээр эрх чөлөөний төлөө өөрийгөө зольсон юм.
- АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Ф.Кеннеди Иргэний эрхийн хууль санаачилж байгаагаа зарлав. Энэ нь санал өгөх, сурч боловрох, төрийн үйлчилгээнд хамрагдах зэрэг үйлчилгээг нас хүйс, арьсны өнгө харгалзахгүй авах санааг тусгасан хувьсгалч шинж чанартай хууль байсан юм.
- 1964 - Германы Кёльн хотын нэгэн сургуульд Хоёрдугаар дайнд тулалдсан ахмад дайчин зэвсэглэн халдаж дор хаяж найман хүүхэд амиа алдан, хэд, хэдэн хүн шархаджээ.
- 1970 - АНУ-ын зэвсэгт хүчний түүхэнд анх удаа хоёр эмэгтэй нэгэн зэрэг генерал цол зүүв.
- 1981 - Иран улсын Голбаф хотод 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлж 2000 гаруй хүн амиа алджээ.
- 1987 - Их Британийн парламентад Диане Эбботт, Пол Боатенг, Берни Грант нарын гурван хар арьст улстөрч сонгогдов. Энэ нь тус улсын түүхэнд анхныхад тооцогдох түүхэн үйл явдал байсан юм.
- 1998 - АНУ-ын алдарт "Компак" компани есөн тэрбум ам.доллароор "Дижитал Экүйпмэнт Корпорац"-ийг худалдаж авав.
- 2001 - Оклахома хотод бөмбөг дэлбэлсэн Тимоти МакВейг цаазаар авчээ.
- 2004 - Кассини-Хойженс сансрын хөлөг Санчир гарагийн дагуул Фийбд хамгийн ойр зайд хүрч очив.
- 2007 - Бангладеш улсын Читтагоног хотод хөрсний нуралтын улмаас 130 хүн амиа алджээ.
- 2008 - Канадын Ерөнхий сайд Стивен Харпер уугуул канадчуудын эрхийг зөрчиж байсныхаа төлөө түүхийн өмнөөс уучлал гуйв.
- Ферми нэрт цацраг туяаны дуран авай тойрог замд гарчээ.
- 2010 - Африк тивд анх удаа зохиогдсон Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Африк улсад нээлтээ хийв.
- 2013 - Грекийн "ERT" телевизийн сувгийг Ерөнхий сайд Антонис Самарасын захирамжаар хаав. Хоёр жилийн дараа уг сувгийг дахин нээсэн билээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1864 - Германы хөгжмийн зохиолч Райхард Штраусс (1949 онд нас барсан)
- 1889 - Олимпын мөнгөн медальт, Шведийн арван төрөлтийн тамирчин Хюго Вайсландер (1976 онд нас барсан)
- 1894 - Автомашины алдарт "Тоёота" компанийг үндэслэгч Тоёода Кичиро (1952 онд нас барсан)
- 1895 - Зөвлөлтийн улстөрч Николай Булганин (1975 онд нас барсан)
- 1899 - Нобелийн шагналт Японы богино өгүүллэгийн мастер Кавабат Ясүнари (1972 онд нас барсан)
- 1908 - Олимп, тивийн аварга Германы дүүгүүрч Карл Хайн (1982 онд нас барсан)
- 1910 - Усанд шумбах "усны уушги"-г зохион бүтээгч Жак Костье (1997 онд нас барсан)
- 1919 - Академийн наадам болон "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт Английн нэрт жүжигчин Ричард Тодд(2009 онд нас барсан)
- 1928 - Бельгийн хатан фабиола (2014 онд нас барсан)
- 1933 - Америкийн найруулагч, жүжигчин, кино зохиолч Жин Уайлдер(2016 онд нас барсан)
- 1937 - Нобелийн шагналт Америкийн физиологич Робин Уоррен
- 1949 - Америкийн алдарт "ZZ Top" хамтлагийн бөмбөрчин Франк Бийрд
- 1955 - Олимпын хошой аварга, дэлхийн аварга, Европын гурван удаагийн аварга Зөвлөлтийн дүүгүүрч Юрий Седых (2021 онд нас барсан)
- 1964 - Олимпын мөнгө, хүрэл медальт Америкийн гүйгч Крим Галлагер (2002 онд нас барсан)
- 1969 - Америкийн жүжигчин Петер Динклейж
- 1978 - Америкийн жүчигчин Жошуа Жексон
- 1982 - Дэлхийн аварга Өмнөд Африкийн өндрийн харайгч Жак Фрейтаг
- Дэлхийн 4 удаагийн аварга Норвегийн цаначин Элдар Рөннинг
- 1984 - Бразилийн хөлбөмбөгч Вагнер Лоу
- 1986 - Америкийн жүжигчин Шиа ЛаБуф
- 1990 - Олимпын хошой хүрэл, Европын дөрвөн удаагийн аварга Францын ойрын зайн гүйгч Кристоф Ламетр
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- МЭӨ 323 - Македонын Александр (МЭӨ 356 онд төрсөн)
- 840 - Японы эзэн хаан Жүнна (785 онд төрсөн)
- 1183 - Английн хаан "Залуу" Хенри (1155 онд төрсөн)
- 1488 - Шотландын хаан III Жеймс (1451 онд төрсөн)
- 1557 - Португалийн хаан III Жон (1502 онд төрсөн)
- 1727 - Их Британийн хаан I Жорж (1660 онд төрсөн)
- 1941 - АНУ-д Хөвгүүдийн скаутыг үндэслэгч Даниел Картер Бийрд (1850 онд төрсөн)
- 1965 - Португалийн 9 дэх Ерөнхийлөгч Хосе Мендеш Кабесадас (1883 онд төрсөн)
- 1974 - Бразилийн 16 дахь Ерөнхийлөгч Эрику Гаспар Дутра (1883 онд төрсөн)
- 2004 - Швейцарын загвар зохион бүтээгч Эгон фон Фюрстенберг (1946 онд төрсөн)
- 2005 - Португалийн 103 дахь Ерөнхий сайд Васку Концавлес (1922 онд төрсөн)
- 2008 - Вьетнамын 5 дахь Ерөнхий сайд Во Ван Кьет (1922 онд төрсөн)
- 2013 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Роберт Фогел (1926 онд төрсөн)
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах] Commons: 6 сарын 11 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан