алт
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [altă]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠡᠠ᠊ᠯᠳ᠋᠊ᠨ
- (алта)
[https://mn.wiktionary.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB_%D0%B1%D0%B8%D1%87%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD_%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B8%D0%B3%D0%BB%D0%B0%D1%85_%D1%82%D0%BE%D0%B3%D1%82%D0%BE%D0%BB%үзлпп 6%D0%BE%D0%BE Галиглах зарчим]
Үгийн утга
[засварлах]- нэр.
- хими. Хувилахуй ухааны нэгэн язгуур махбод, улбар шар өнгөтэй, давтагдан сунахдаа сайн, 2.53 хатуулагтай, 19.3 хувийн жинтэй зэвэрдэггүй төмөрлөг эрдэнийн зүйл, үнэт эдлэл хийх ба үнэ цэнийн хэмжүүр болгон хэрэглэнэ
- Алтаар хийсэн, алт бүхий, алтаар өнгөлсөн
- Маш чухаг, нандин, ховор
- Алттай зүйрлэм гялалзсан хурц өнгөтэй, алт шиг өнгөтэй
- Ургамал, амьтны зүйрлэсэн нэр
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- алт олборлох - алт малтаж олборлох
- алтны газар - алт малтаж олох газар
- алтны нөөц - а.алтны орд; б.улсын сангийн газарт гулууз болон зоосоор хадгалж буй алтан хөмрөг
- алтны орд - үйлдвэрийн аргаар олборлоход шаардлага хангахуйц алт ихээр хуримтлагдсан газар
- алтны сорьц - алтны эзлэх жин
- алтны уурхай - алт олборлох газар
- шижир алт - дээд зэргийн алт
- алтан аяга - алтаар хийсэн аяга
- алтан бөгж - алтаар хийсэн бөгж
- алтан бурхан - алтаар хийсэн бурхан
- алтан ганжуур - алтаар бичсэн бурхан багшийн бүрэн зохиол, зарлигийн хураангуй
- алтан утас - а.алтыг шувтран татаж, утас мэт нарийн болгосон буюу эсвэл нимгэн алт, алтадмал нимгэн зэс мэтийг утсанд ороосны нэр; б.алтан шаргал саа утас
- алтан соёмбо - а.тусгаар төрийн бэлгэдэл; б.Монгол улсын хөдөлмөрийн баатрын онцлох тэмдэг
- алтан амь - халуун амь
- алтан дэлхий - эх дэлхий
- алтан өлгий - а.төрсөн эх нутгаа энхрийлэн магтсан нэр; б.алтаар цутгасан ембүү
- алтан ураг түүх. - Монголын их хаадын язгуур овог
- алтан цацар - а.алтан өнгөт гол өргөө; б.морины шинж
- алтан гадас. - а.од.орон. Алтан мөнгөн шаргын ордны сүүл талын том од, тэнгэрийн орхилгод оршиж, дэлхийн бөмбөрцгийн хойд зүгийг заана; б.домог. Хөхдэй мэргэн харваачийн хоёр шарга морины аргамжааны гадас
- алтан гадас одон - хөдөлмөрийн гарамгай амжилт гаргагсдыг шагнадаг төрийн одон
- алтан мөнгөн шарга зурхай. - умард туйлын орой тушаа орших, Тэнгэрийн гох, Тэнгэрийн багана, Тэнгэрийн идээний гэр ордуудын хооронд орших долоон одны орд, энэ ордын нэгдүгээр одыг Алтан гадас гэдэг
- алтан мэлхий зурхай. - тэнгэрийн өмнөдөд Хувилгааны ордоос өмнө тийш, Дагалзах дарга, Хувилгааны орд, Тэнгэрийн түлхүүр, Цэрэг тэргүүлэгч, Лаг мэлхий, Энхжингийн шувуу, Өмнөд цэрэг, Тэргүүлэгч ордуудын хооронд орших таван одны орд
- алтан говь - алт шиг шаргалтсан говь
- алтан намар - шаргалтсан намар
- алтан нар - а.нарны хүндэтгэл; б.монголчуудын эртний өвөг дээдсийн шүтээн
- алтан тариа - шаргалтан халиурсан тариа
- алтан тахиа - а.тэжээвэр тахиа; б.ёгт. нар
- алтан шар - алт шиг шар
- алтан сандал - наадмын уралдаанд хоцорч ирсэн морь
- алтан бужирга амьт. - алтан шар, ногоон, үнсэн хөх хольцолдсон өнгөтэй, яруу дуутай, гэрт тэжээдэг бялзуухай
- алтан гургалдай амьт. - зонхилох өнгө шар, жигүүрийн өд бараан, хоёрдугаар сараас намрыг дуустал жиргэдэг нэгэн зүйл дуучин шувуу, эрэгчин эмэгчнээр хамтдаа нисдэг, эрэгчний дуу яруу сонсголонтой
- алтан хараацай амьт. - хот суурин газар үүрлэн амьдрах, уран хараацайгаас том, хошуу ахар, бие цох хар, омруу цагаан, цагаавтар бидэртэй, уртавтар шовх нарийн жигүүртэй, нисэх нь хурдан шувуу
- алтан бидэр урга. - гялбалзсан сайхан улаан өнгөтэй, хэлтэс нь давхцаж, бидэр мэт харагдах бяцхан цэцэг
- алтан бөөр урга. - монголд дөрвөн зүйл ургадаг, зарим үр нь хортой, олон наст өвс
- алтан гагнуур урга. - уулын бэл, хадны ан цав газар ургадаг, цэцэг улбар шар, улаан, үнэр анхилуун, үндэсний хальс чилгэр, иш гоолиг шулуун, олон наст өвс, үндсийг нь хүн малын шарх, бэртэнгэ, хорын халууныг анагаахад хэрэглэнэ
- алтан зул урга. - хар сэвхтэй, цагаан, улаан, шар гурван зүйлийн өнгөтэй, хэд хэдэн хүйс нэгэн дор багтаж сүлжсэн зулын адил цэцэг, сэрүүн цэцгийн навчаас баахан явцуу навчистай олон наст сонгинолог ургамал
- алтан цэцэг урга. - улбар шар өнгөтэй, долоон хэлтэстэй, нэгэн ишинд хэд хэдэн цэцэг цэцэглэдэг, том төмслөг үндэстэй, иш нарийн үр нь хавтгай, уулын хажуугаар зэллэн ургадаг, хулуугийн язгуурын олон наст өвс
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]алт нэр. алтанд: ~анд агуулагддаг, алтаар
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]Этгээд үг
[засварлах]- НИНЖАА н. хууль бусаар алт олборлогчЯ.нинжа (Японы нэгэн бүлэг)
- Иймд нинжа ихтэй алтны орд бүхий газруудад цагдаагийн бүлэг байгуулахаар болжээ.
- Монголын алтны уурхай бүхэнд нинжа нар бий.
Товчилсон үг
[засварлах]Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- алтаа гуулиас, хадгаа самбайнаас - бүтэлгүй, ашиггүй наймаа хийх
- алтанд умбах - бүх зүйлээр элбэг дэлбэг байх
- алтыг аргалаар зарах - үнэтэй юмыг хямд төсөр юмаар арилжих
- алтны дэргэдэх гууль шарлах - сайн сайхан юмны хажуудах юм нь түүний нөлөөгөөр сайн болох нь
- алтыг нь аваад авдрыг нь хаях - бүхэл бүтэн юмнаас зөвхөн өөрт хэрэгтэйг аваад, бусдыг нь үл тоох
- чих нь алт болох - бага залуу хүн эрээ цээргүй үг яриа сонсох
- алтан аяганаас ус уух - амьдралд нь аз тохиох, амьдын жаргал эдлэх
- алтан амтай - үргэлж сайныг зөгнөж ярьдаг, бэлгэ дэмбэрэлтэй юм ярьдаг
- алтан гартай - их уран хүн
- алтан хошуу - хов зөөдөг хүн
- алтан хошуу өргөх - хов зөөх, матаж ховлох
- алтан хумст - хулгайч
- арьяавалд ном зааж, алтан бурханд шар нэмэх - а.биеэсээ илүү мэдлэгтэй хүнд мэдэмхийрэн аашлах; б.илүүц ажил хийх
- алтан сав нээлгэх зурхай. - хүн нас бармагц үлдэгсэд нь зурхайчид даруйхан очиж, талийгаачийнхаа нас, жил, гараг, амьсгаа хураасан өдөр, цаг, мөчийг нь тодорхой хэлж өгөн, насны нь хэмжээ болсон эсэх, сүнс нь хаа яваа, гэр орон эд юмс, төрөл төрөгсөддөө хоргодсон эсэх, үлдэгсэддээ гай цээр бий эсэх, араас нь ямар буян үйлдвэл зохих, хойд төрөл нь юу болох зэргийг зурхайн аргаар олуулахын зэрэгцээ, цогцост нь ямар жилтэй хүн эхэлж гар хүрэх, хэдний өдөр, хэдэн цагт гаргавал зохих, хаашаа зүглэх зэргийг нь хэлүүлэх зан үйл
- алтан дэлхий сугаа хавчсан биш - газар мундсан биш, очих газар хаана ч байна
- алтан боломжийг алдах - аятайхан боломжийг алдах
Хэвшмэл хэлц
[засварлах]- Алт арчих тутам өнгө ордог
- Нүүрс зүлгэх тутам харладаг
- Алт газраас
- Алдар номоос
- Алт гэвэл ухас
- Ажил гэвэл гохис
- Алт ихтийн авир муухай
- Хогшил ихтийн зүүд муухай
- Алт мөнгийг алдвал олоход хялбар
- Алдар нэрийг алдвал сэргээхэд бэрх
- Алт мөнгийг эрвэл олно
- Аав ээжийг эрээд олохгүй
- Алт мөнгө бол чулуу
- Арвай будаа бол амьдрал
- Алт мөнгөөр биеэ чимснээс
- Ариун цэврээр биеэ чимэглэ
- Алт өвөрлөсөн хүн хөлдөж үхнэ
- Аргал өвөрлөсөн хүн хөлдөж үхэхгүй
- Алт сайтын авдар сайн
- Агт сайтын уурга сайн
- Алт сайхан боловч зэсгүйгээр гардаггүй
- Амраг сайхан боловч зэмлэлгүйгээр сурдаггүй
- Алт түлэгдвэл өнгө гарна
- Аргал түлэгдвэл үнс гарна
- Алт удах тутам гэрэлтэй
- Авааль удах тутам саналтай
- Алт удах тутам өнгө ордог
- Амраг удах тутам янаг нэмдэг
- Алт хайлах тутам өнгө гардаг
- Амраг удах тутам өөрөө дасдаг
- Алт хайлах тутам халуун
- Амраг удах тутам цайлган
- Алт хэдий удсан ч өнгө нь хувирахгүй
- Алдартан хэдий үхсэн ч нэр нь мартагдахгүй
- Алт шороонд дарагдавч
- Өнгөө алдахгүй
- Алт шороонд дарагддаг
- Алдар мөнхөд дарагддаггүй
- Алт элбэг газраа үнэгүй
- Алт элэгдэх тутам өнгө ордог
- Эр хүн зовох тутам ухаа ордог
- Алт элэгдэх тутам өнгө ордог
- Эр хүн зовох тутам эрдэм нэмдэг
- Асралт мэргэдийн хайранд ташуурах нь
- Алт олоод гээхтэй адил
- Илжгэн чихэнд аргал хийсэн ч сэгсэрнэ
- Алт хийсэн ч сэгсэрнэ
- Эзний эрхлүүлсэн нохой
- Алт ч зууж нааддаг
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Алт мөнгийг эрээд олно
- Аав ээжийг эрээд олохгүй
Тайлбар: аав ээж хүнд ганц л заяадаг
- Алт хэдий удавч өнгө хувирахгүй
- Алдартан хэдий үхсэн ч нэр нь мартагдахгүй
Тайлбар: сайн юм хэзээ ч балрахгүй
Цэцэн үг
[засварлах]- Алт шороонд дарагдавч
- Өнгөө алдахгүй
Тайлбар: сайн юм муу орчинд байсан ч чанараа алдахгүй
- Алтыг зүлгэвэл шарлана
- Нүүрсийг угаавал харлана
Тайлбар: сайн муу юмны чанар өөрчлөгдөхгүй