Jump to content

2012 оны Дэлхийн сайхан хүүхэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

«2012 оны Дэлхийн сайхан хүүхэн» (Англи: Miss World 2012) — Дэлхийн сайхан хүүхэн шалгаруулах 62-р удаагийн тэмцээн байв.

116 орны гоо бүсгүй Хятад улсын Ордос хотноо цуглан олон шалгуураар өрсөлдөж, 2012 оны 8 сарын 18-нд дүнгээ гаргахад Хятад улсыг төлөөлөн оролцсон Юй Вэньшя «2012 оны Дэлхийн сайхан хүүхэн»-ээр өргөмжлөгдөж, өмнөх жилийн гоо бүсгүй Ивиан Саркос шинэ миссийн толгойд эрдэнийн титмийг өмсгөж өгчээ.

2007 оны Жан Зилиний улсаас дахин дэлхийн мисс тодорсон нь Юй Вэньшя байв.

Хоёрдугаар байранд Уэльсийн Софи Маулдс, гуравдугаар байранд Австралийн Жессика Кахавати орсон.

Эзэлсэн байр Оролцогч Нас Өндөр Улс орон Харьяа нутаг
Түрүү Юй Вэньшя 23 178 см  Хятад Шанзи
Тэргүүн үзүүр Софи Маулдс 19 178 см Уэльс Ферндале
Дэд үзүүр Жессика Кахавати 23 175 см  Австрали Сидней

116 орноос нэжгээд сайхан хүүхэн өрсөлдөв.

Эзэлсэн байр Оролцогч Нас Өндөр Улс орон Харьяа нутаг
Оролцогч Хүсэлбаатарын Баярмаа 20 178 см  Монгол Улаанбаатар