Jump to content

Тэлмэн нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тэлмэн нуур
Хиймэл дагуулын зураг
Байршил Завхан
Солбицол 48°50′N 97°19′E / 48.833°N 97.317°E / 48.833; 97.317Солбицол: 48°50′N 97°19′E / 48.833°N 97.317°E / 48.833; 97.317
Нуурт цутгах Хоолойн гол
Нуураас гарах урсгалгүй
Ус цуглуулах талбай 3940 км²[1]
Ай савд багтдаг орон  Монгол
Урт 28 км
Өргөн 16 км
Талбай 194 км²
Хамгийн гүн цэг 27 м
Усны хэмжээ 2.671 км³
Хөвөөний түвшин 1789 м
Нуурын арал 3
Тэлмэн нуур is located in Монгол
Тэлмэн нуур

Тэлмэн нуур нь Завхан аймгийн Тэлмэн суманд оршдог давстай нуур. Нууранд гурван арал байх ба нүүдлийн шувуудын цугларах цэг болдог. Эрдэсжилт нь 6.49-7.61‰. Нуурын үндсэн тэжээл нь хур бороо, ул хөрсний урсац боловч гадаргын урсац багагүй ач холбогдолтой.

Энэ нуур 3940 км² талбайгаас усжих боловч Хангайн салбар уулсаас хэд хэд горхи нуурын хотгоруу урсдагаас зөвхөн Хоолойн гол хэмээх байнгын урсацтай жижиг горхи л цутгана.[1]

Усны хагалбар уулсын хамгийн өндөр нь Төв Азийн гадагш гарах урсгалгүй гол мөрөн нууруудын ай сав, Умард мөсөн далайн ай сав хоёрын зааг болох Булнайн нуруунаа орших бөгөөд 2433 м өндөрт хүрнэ. Тэлмэн нуурын усны сав газарт ой мод бага, хээрийн өвс ургамал голлож ургахаас гадна баруун өмнөөс Их нууруудын хотгорын цөлөрхөг уур амьсгал нөлөөлөж харгана зэрэг говийн ургамал нэвтэрч ургана.

  1. 1.0 1.1 "Тэлмэн нуур", Medeelel.mn