Jump to content

Рибосом

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Зураг: Амьтны эсийн бүтэц. Рибосомууд 5 номер дээрх цэгнүүдээр дүрслэгдсэн байна.

Рибосом нь уургийн нийлэгжилтийг гүйцэтгэдэг бүх эсүүдэд байдаг макромолекул машин юм. Рибосом нь мРНХ-ын кодон бүрийг таньж тохирох амин хүчлүүдийг хооронд нь холбож  полипептидийн гинж үүсгэдэг. Рибосомууд нь “том” ба “жижиг” дэд хэсгүүд гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Организмын бие дэх бүх уургийг амин хүчлээр өрж, үүсгэдэг маш чухал машин гэж товчхоноор ойлгож болно.

Хар зураасаар дүрслэгдсэн мРНХ дээр рибосомын "том" (ногоон), "жижиг" (шар) дэд хэсгүүд байршин, нисэн ирж буй зөөгч РНХ (tRNA)-үүд амин хүчил зөөж авчирж байгааг дүрсэлсэн байдал. Амин хүчлүүд хоорондоо холбогдон гинжин цуваа болж байна. Энэхүү цуваа нугаларч гурван хэмжээст орон уураг болдог.

Уургийн амин хүчлүүдийн дарааллыг кодлодог ДНХмРНХ  гинжин хэлхээнд хөрвүүлдэг. ДНХ-г яг адилаар хуулбарлахын оронд үндсэн 4 суурь нуклеотидын “хослох шинж”-ийг ашиглан Аденин-ийг Тимин болгож, Цитозин-ыг Гуанин болгох зэргээр хөрвүүлэн хуулбарлаж мРНХ үүсдэг билээ. Рибосомууд нь мРНХ-ын нуклеотидын дарааллыг ашиглан уураг үүсгэхэд шаардлагатай амин хүчлүүдийг өрж уураг үүсгэдэг. Амин хүчлүүдийг “зөөгч РНХ” (tRNA) рибосом руу зөөнө. Амин хүчлийн гинжин цуваа гурван хэмжээст бүтэцтэй болж нугаларж уураг үүснэ.

Рибосом нь РНХ болон уургийн нэгдлээс бүрддэг тул рибонуклеопротейн комплекс юм.