Манж цагаан толгой
Манж бичиг | |||
---|---|---|---|
Бичгийн төрөл | Цагаан толгой | ||
Хэл | Манж | ||
Зохиогч | Дахай, Эрдэнэ багш | ||
Зохиогдсон | 1599-1632 он | ||
Хэрэглэсэн хугацаа | өнөөг хүртэл | ||
Хэрэглэдэг газар | Дайчин гүрэн БНХАУ Монгол Улс | ||
Гарал | → Язгуур сина үсэг → Газар дундын тэнгис орчмын фөник үсэг → Арамеи үсэг → Сири үсэг → Согд цагаан толгой → Уйгур үсэг → Монгол бичиг → Манж бичиг | ||
Онцлог | дээрээс доош, зүүнээс баруун тийш | ||
Юникод | U+1800至U+18AA | ||
ISO 15924 | Mong |
Зүрчид угсааны манж нар 13-р зуунаас өмнө нангиадын дүрс үсгийг хэрэглэж байсан гэж олон эрдэмтэд бичиж, тэмдэглэж байж. Тэгээд монголчууд түүхийн тавцанаа хүчирхэгжин гарч ирсэн цагаас манж нар монгол бичгийг хэрэглэх болж бас нэгэн хэсэг монгол хэл гадаад харилцаны албан хэрэгтээ ашиглаж байсан байна. Цаг хугацаа өнгөрсөөр 14-р зуунаас манж нар хүчирхэг болж ирэхийн хамт албан хэргээ манжаараа явуулах, өөрийн гэсэн бичиг үсэгтэй болох хэрэгцээ гарц ирсэн нь мэдээж бөлгөө. Ийнхүү манжийн Нурхач хааны үед Эрдэнэ багш, Гагай заргач гэдэг хоёр түшмэлд монгол үсэгт түшиж манж бичиг зохиохыг даалгасан баримт байдаг нь бидний үед иржээ. Тэр хоёр бичгийн их түшмэл хуучин уламжлалынхаа дагуу монгол хэл, бичгийг улсын гадаад харилцаанд хэрэглэвэл ямар гэж хүссэнд Нурхач эс хүссэн гэдэг мэдээ байдаг байна. Учир үл мэдэгдэх шалтгаанаар мөн онд Гагай заргач эзэн төрийн өмнө нүүргүй болж үхэх ял олсон гэдэг. Энэ бүх мэдээ сэлт хийгээд тэр хоёр түшмэлийн нэр, цол зэргээс үүдэж Эрдэнэ багш, Гагай заргач хоёрыг монгол хүн байсан гэж судлаачин нар үздэг аж. Ингээд манж бичиг зохиох ажилд Эрдэнэ багш махран зүтгэж монгол бичгийг манж хэлнээ таацуулахдаа үсгийн дүрс хэлбэрийг ялгүй жаахан өөрчлөн манж бичгийн анхны хэлбэрийг бүтээсэн. 1632 онд Дахай хэмээх манж түшмэл Эрдэнэ багшийн зохиосон бичигт дусал, бинт гэх тусгай тэмдэг нэмснээр үсэг бүрийг тодорхой ялгах боломжтой болсон. Манж бичгийг зохиох ажил 30 гаруй жил үргэлжилсэн бөгөөд тэр хугацаанд монгол бичгийг бараг тэр хэвээр шахуу хэрэглэж манж үгийг тэмдэглэж байсан бөгөөд энэ үеийн бичгийн дурсгалыг манж нар сүүлд “тонки фука аку хэргэн-и бидхэ” /tongki fuka akū hergen / буюу дусал, бинт үгүй бичиг хэмээн нэрлэх болжээ.
Манж бичгийг 1911 оны Шинхайн хувьсгалаар Манж Чин гүрэн мөхөх хүртэл төрийн албанд идэвхтэй хэрэглэж байсан юм.
Бичгийг хадгалан хамгаалах үйлсэд БНХАУ болон Монгол улсын дээд боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа бөгөөд Манж хэл, бичгийг судлах нь Чин гүрний үеийн түүхийн баримт бичгийг уншихад зайлшгүй шаардлагатай нөхцөл болдог байна.