Бат-Очирын Элдэв-Очир
Бат-Очирын Элдэв-Очир | |
---|---|
Монгол МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга | |
Албан тушаал хашсан 1929 оны 1-р сарын 30 – 1930 оны 3-р сарын 13 | |
Өмнөх | Өлзийтийн Бадрах |
Дараах | Пэлжидийн Гэндэн |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1905 он Цогтой вангийн хошуу, Засагт хан аймаг, Ар Монгол |
Нас барсан | 1937 он |
Улс төрийн нам | Монгол Ардын Хувьсгалт Нам |
Бат-Очирын Элдэв-Очир (1895 онд Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Нөмрөг суманд төрж, 1937 онд нас барсан) - Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Б.Элдэв-Очир бага насандаа бичиг үсэг сурч, 15 настайдаа хошуу тамгын газарт бичээчээр ажиллаж эхэлсэн байна.
1922 оноос Хувьсгалт залуучуудын үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан,
1924-1925 онд Намын төв сургууль төгсөж 1925 онд МАХН-д элссэн.
1925-1928 онд ЗХУ-ын Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль (КУТВ-Коммунистический университет трудящихся Востока)-д суралцан төгссөн,
1928-1930 онд МАХН-ын Төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, Төв хорооны нарийн бичгийн дарга,
1930-1932 онд Дотоодыг хамгаалах газрын даргаар ажиллаж байжээ,
1932-1937 онд МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн дарга, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байжээ.
1937 онд өвчний учир нас барсан.
Б.Элдэв-Очирын эх орон, ард түмний өмнө байгуулсан гавьяаг үнэлж Байлдааны гавьяаны одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Түүний гэгээн дурсгалыг мөнхжүүлж Нөмрөг сумын 11 жилийн сургууль, Улиастайн 1-р сургууль, Улаанбаатар хотын Хүүхдийн кино театрыг түүний нэрэмжит болгож, төрсөн нутагт нь дурсгалын хөшөө босгожээ.
- Монгол Ардын Намын дарга
- Монгол Ардын Намын гишүүн
- БНМАУ-ын Дотоодыг Хамгаалах Газрын дарга
- БНМАУ-ын төрийн зүтгэлтэн
- БНМАУ-ын байлдааны гавьяаны одон шагналтан
- БНМАУ-ын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагналтан
- ЗХУ-ын их сургуулийн төгсөгч
- Нөмрөгийн хүн
- Завханыхан
- Монголчууд
- 1905 онд төрсөн
- 1937 онд өнгөрсөн