Jump to content

Америк доллар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Америк доллар
United States dollar
ISO 4217
КодUSD (тоон: 840)
Бутархай нэгж0.01
Нэгж
Тэмдэг$, US$, U$
ХочАм.доллар
Мөнгөн тэмдэгт
Супер нэгж
 10Бүргэд
 100Юнион (Санал болгосон, хэзээ ч гаргаагүй)
Дэд нэгж
110Дайм
1100Цент
11000Милл
Тэмдэг
Цент¢
Милл
Мөнгөн дэвсгэрт
 Байнга хэрэглэгддэг$1, $5, $10, $20, $50, $100
 Ховор хэрэглэгддэг$2 (хэвлэгдсэн хэвээр); $500, $1,000, $5,000, $10,000 (зогсоосон ч хууль ёсны төлбөрийн хэрэгсэл хэвээр); $100,000 (зогсоосон, хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш, зөвхөн тодорхой зорилгоор ашигладаг)
Зоос
 Байнга хэрэглэгддэг, , 10¢, 25¢
 Ховор хэрэглэгддэг50¢, $1 (үйлдвэрлэдэг хэвээр); 12¢, , , 20¢, $2.50, $3, $5, $10, $20 (зогсоосон ч хууль ёсны төлбөрийн хэрэгсэл хэвээр); $25, $50, $100 (гүйлгээнд зориулагдаагүй).
Хэрэглээ
Гүйлгээнд орсон огноо4 сарын 2, 1792; 232 жилийн өмнө (1792-04-02)[1]
ОрлосонЭх газрын доллар
Төрөл бүрийн гадаад валют, түүний дотор:
Фунт стерлинг
Испани доллар
Хэрэглэгч(ид)§ Албан ёсны хэрэглэгчид (11), § Албан бус хэрэглэгчид (7)
Гаргалт
Төв банкХолбооны Нөөц
 Вэб сайтfederalreserve.gov
ХэвлэгчЗагварчлал, хэвлэлийн хороо
 Вэб сайтbep.gov
Зоос цутгагчАНУ-ын Зоосны Үйлдвэр
 Вэб сайтusmint.gov
Үнэлгээ
Инфляц2.9% эсвэл 2.4%
 Эх сурвалжBLS (2024 оны 12 сар) эсвэл BEA (2024 оны 11 сар)
 АргачлалХҮИ эсвэл ХХЗҮИ
Уясан валют§ Бэхэлсэн валютууд

Америк доллар (англи. United States dollar, мөнгөн тэмдэгтийн код USD) нь Америкийн Нэгдсэн Улсын мөнгөн тэмдэгт юм. Нэг Америк доллар нь 100 центэд хуваагддаг.

Ам.долларын зоосуудыг АНУ-ын Зоосны Үйлдвэрт үйлдвэрлэдэг бол цаасан дэвсгэртийг Загварчлал, хэвлэлийн хороонд хэвлэдэг ба 1914 оноос хойш Холбооны Нөөцийн Банкаас гаргах болсон. Доллар гэдэг нь Герман хэлний Thaler буюу хөндий гэсэн үгнээс гаралтай.

Дэлхийн худалдааны эргэлтийн 80 гаруй % америк доллараар хийдэг гэсэн судалгаа байдаг.

Долларын тэмдэг

[засварлах | кодоор засварлах]

$ тэмдэг нь ам.долларт зориулан хэрэглэгддэг ба мөнгөн дүнгийн урд талд бичигддэг. Жишээлбэл "$45"-ийг "дөчин таван доллар" хэмээн уншина. $ тэмдэглэгээг түүхэнд хамгийн анх Мексикт хэрэглэж байсан байна.

Бенжамин Франклины зурагтай 100 америк долларын дэвсгэрт

1776 онд АНУ тусгаар тогтнолоо зарлах үед тухайн нутаг дэвсгэрт янз бүрийн улсын мөнгөн зоос гүйлгээнд явж байсан. Бослого хийсэн анхны 13 колони цаасан мөнгийг гүйлгээнд "тивийн доллар" түр нэвтрүүлсэн юм. 1780 онд энэ мөнгийг үйлдвэрлэхээ зогссон бөгөөд 1785 онд АНУ-ын Конгресс Испанийн "песо"-г "доллар" нэрийн дор үндэсний мөнгөн тэмдэгт болгож эргэлтэнд оруулж байсан түүхтэй.

1792 оны Зоосны хуулийн дагуу алт, мөнгө, зэс мөнгөн зоос гарч эргэлтэнд оруулж байсан юм.

Дэлхийн 1-р дайнд хохирол амсаагүй харин ч АНУ алтны их хэмжээний урсгалыг хүлээн авсан тул ам.доллар анх английн фунт стерлингийг халж 1920-иод онд олон улсын чухал нөөц валют болж чаджээ.

Дэлхийн 2-р дайны үед АНУ улам бүр ч хүчирхэг дэлхийн том гүрэн болон гарч ирсний дараа 1944 оны Бреттон Вудсын хэлэлцээрээр ам.долларыг дэлхийн үндсэн нөөц валют, дайны дараах алттай холбоотой цорын ганц мөнгөн тэмдэгт гэж тогтоосон байна. Хэдийгээр 1971 онд алттай холбоотой бүх харилцаа тасарсан ч ам.доллар өнөөг хүртэл олон улсын худалдааны дэлхийн гол нөөц валют хэвээр байна.

 Commons: Америк доллар – Викимедиа дуу дүрсний сан
  1. "1792 оны Зоосны тухай хууль" (PDF). АНУ-ын Конгресс. Эх хувилбараас (PDF) архивласан: 2004-04-07. Татаж авсан: 2008-04-02.