Бавари Мюнхен
Бүтэн нэр | Fußball-Club Bayern München e. V. | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Der FCB (The FCB) Die Bayern (Баваричууд) Die Roten (Улаанууд) | |||
Байгуулагдсан | 1900 оны хоёрдугаар сарын 27-нд | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Аллианц Арена (Багтаамж: 75,000) | |||
Ерөнхийлөгч | Карл Хопфнер | |||
Менежер | Ханс-Дитер Флик | |||
Ахлагч | Мануэль Нойер | |||
Лиг | Бундеслиг | |||
2021–22 | Бундеслиг, 1 дүгээр байр | |||
Цахим хуудас | Клубийн цахим хуудас | |||
| ||||
Энэ улирал |
Хөлбөмбөгийн Байерн Мюнхен баг (Герман: Fußball-Club Bayern München) нь Германы хөлбөмбөгийн баг бөгөөд Бавари мужийн Мюнхен хотыг төлөөлөн спортын уралдаан тэмцээнүүдэд оролцдог «Байерн Мюнхен» спортын төрөлжсөн багийн нэрийг өндөрт өргөж яваа нь хөлбөмбөгийн баг нь юм. «Байерн Мюнхен» баг нь «Германы аварга шалгаруулах тэмцээнд» 22, «Германы цомд» 25 удаа түрүүлсэн Германы хөлбөмбөгийн өнгийг тодорхойлогч хамгийн шилдэг баг юм.
Байерн баг 152,000 гишүүнтэй.[1] Багийн харьяалалд шатар, гандбол, сагсан бөмбөг, гимнастик, боулинг, ширээний теннисээр дагнасан салбар нэгжүүд байх ба шүүгчдийн болон идэвхитэн гишүүдийн 1,100 хүний бүрэлдэхүүнтэй баг арын албыг нь хариуцдаг ажээ.[2]
Түүх
[засварлах | кодоор засварлах]1860 онд «Мюнхен-1860» хөлбөмбөгийн баг байгуулагдсан нь Бавари хотдоо анхных байв. Түүнээс хойш 1900 оны хоёрдугаар сарын 27-нд буюу 40 жилийн дараа тус хотод байрлах гимнастикийн «MTV 1879» гэх нэгдэлийн дэргэд гишүүнчлэл бүхий «Бавари» баг Берлин хотын харъяат Франц Йон болон түүний арван нөхдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байв. Төд удалгүй Германы хөлбөмбөгийн холбоонд (DFB) арван нэг дэх гишүүн болж элсэхдээ нэр давхардсан тул нэршилээ «Бавари Мюнхен» болгож байв. Анхны тоглолтоо 1900 оны дөрөвдүгээр сарын 4-нд Тэйлор гэгч Англи мэргэжилтэнгээр удирдуулан хийж өрсөлдөгчөө 7-1 харьцаагаар ялж байв. Оюутан залуусаар эгнээндээ элсүүлсэнээр энэ багийн мэргэжлийн гараа эхэлсэн гэдэг. 1900–01 оны улирлаас эхлэн «Германы Өмнөд хэсгийн АШТ-д» оролцох болсон Бавари багийнхан тодорхой амжилтыг үзүүлэн тоглосоор 1910-11 оны улиралд шинэ тутам байгуулагдсан "Крайскласс" буюу гуравдугаар дивизийн анхны гишүүнээр элсэж анхны лигт нь түрүүлж Дэлхийн I дайныг эхлэх хүртэлх хугацаанд дахин түрүүлж чадаагүй юм.[3][4]
Дайны дараах он жилүүдэд Бавари багийнхан хэд хэдэн удаа бүсийн тэмцээнүүд түрүүлээд авсаны нэгэнд «Германы Өмнөд хэсгийн АШТ-ий» түрүүг дурдах нь зүй.[3][5] Улсынхаа аваргаар 1932 онд «Айнтрахт» багийг «Франкфурта-на-Майне» цэнгэлдэхэд нь 2-0 харьцаагаар ялж шалгарч байв. Германы хамгийн том тэмцээнд ийн түрүүлсэнийх нь учир төр засгийн удирдагчдын хяхалт хавлага Бавари багийг ерөнхийлөгч Ландауэр болон дасгалжуулагч Рихард Домби нараар нь дамжуулан нөлөөлж баг хэсэгтээ уналтанд орсон юм. Адольф Хитлер болон Гестапийнхны дэмжлэгийг нэн хүлээдэг «Шальке-04» баг энэ хооронд бүхий л түрүүг авч байсаныг дурдах юун.[6]
Бавари Мюнхен багийнхан Бундеслигт өрсөлдсөн анхны улирлаа гуравдугаар байрт шалгарч «Германы цомд» түрүүлсэн юм. Дараагийн жил нь буюу 1967 онд Европын цомтой багуудын цомын тэмцээнд амжилттай сайн тоглосоор Шотландын Рейнжерс багийг Зепп Майер, Герд Мюллер болон Франц Беккенбауэрын шилдэг тоглогчидтой бүрэлдэхүүнтэйгээр шигшээ тоглолтын үндсэн цагт 1-0 харьцаагаар хожиж байлаа. Баваричууд тухайн жилийнхээ тэрхүү эрчээрээ «Германы цомыг» хадгалсан ба Бранко Зебеча гэх шинэ дасгалжуулагч тус багт ирсэнээр «алтан үеийн» эхлэл тавигдсан юм. 1968-99 оны улиралд лиг болон цомд түрүүлж Бундеслигийн түүхэнд анхны «Дублийг» хийсэн түүхтэй.[7]
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]- Германы аварга
- Германы хөлбөмбөгийн цом
- Түрүү (15) (шилдэг амжилт): 1957, 1966, 1967, 1969, 1971, 1982, 1984, 1986, 1998, 2000, 2003, 2005, 2006, 2008, 2010, 2013, 2014
- Лигийн цом
- Түрүү (6) (шилдэг амжилт): 1997, 1998, 1999, 2000, 2004, 2007
- Супер цом
- Түрүү (4) (шилдэг амжилтыг хоёр багийн хамт эзэмшдэг): 1982, 1987, 1990, 2010, 2013
- УЕФА Аваргуудын лиг/Европын цом
- Европын цомтой багуудын цом
- Түрүү (1): 1967
- УЕФА Европын лиг/УЕФА-гийн цом
- Түрүү (1): 1996
- Тив хоорондын цом
- Түрүү (2): 1976, 2001
Тоглогчид
[засварлах | кодоор засварлах]Одоогийн бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]- 2013 оны 7 сарын 1-ний байдлаар.[8]
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
|
Хүндэтгэлийн дугаар
[засварлах | кодоор засварлах]Зээллэгээр явсан
[засварлах | кодоор засварлах]Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
|
Алдартай тоглогчид
[засварлах | кодоор засварлах]Нэр | Байрлал | Үндэс угсаа | Бавари дахь замнал | Гараа | Гоол | Тэмдэглэл |
---|---|---|---|---|---|---|
Хамит Алтынтоп | Хагас хамгаалагч | Турк | 2007– | 50 | 5 | |
Клаус Аугенталер | Хамгаалагч | Герман | 1976–1991 | 404 | 52 | 1984–1991 оны хооронд ахлагч. |
Раймонд Ауманн | Хаалгач | Герман | 1982–1994 | 216 | 0 | 1991–1994 оны хооронд ахлагч. |
Маркус Баббель | Хамгаалагч | Герман | 1991–2000 | 182 | 5 | |
Михаэль Баллак | Хагас хамгаалагч | Герман | 2002–2006 | 107 | 44 | |
Марио Баслер | Хагас хамгаалагч | Герман | 1996–1999 | 78 | 18 | |
Франц Беккенбауэр | Хамгаалагч | Баруун Герман | 1963–1977 | 396 | 44 | 1970–1977 оныг хүртэл багийн ахлагч. 1994–2009 оныг хүртэл багийн ерөнхийлөгч. 1994-1996 оныг хүртэл дасгалжуулагч. |
Пауль Брайтнер | Хагас хамгаалагч | Баруун Герман | 1970–1974 1978–1983 |
255 | 83 | 1980–1983 оныг хүртэл багийн ахлагч. |
Мартин Демичелис | Хамгаалагч | Аргентин | 2003– | 169 | 12 | |
Штефан Эффенберг | Хагас хамгаалагч | Герман | 1990–1992 1998–2002 |
160 | 35 | 1999–2002 оныг хүртэл ахлагч. |
Жоване Элбер | Довтлогч | Бразил | 1997–2003 | 169 | 92 | |
Оуэн Харгривз | Хагас хамгаалагч | Англи | 2000–2007 | 145 | 5 | |
Оливер Кан | Хаалгач | Герман | 1994–2008 | 429 | 0 | 2002–2008 оныг хүртэл ахлагч; Хүндэт ахлагч. |
Юрген Клинсманн | Довтлогч | Герман | 1995–1997 | 65 | 31 | 2008–2009 оныг хүртэл ахлагч. |
Мирослав Клозе | Довтлогч | Герман | 2007– | 83 | 23 | |
Филипп Лаам | Хамгаалагч | Герман | 2002– | 143 | 4 | |
Бриан Лаудруп | Довтлогч | Дани | 1990–1992 | 53 | 11 | |
Томас Линке | Хамгаалагч | Герман | 1998–2005 | 165 | 2 | |
Биксан Лизаразю | Хамгаалагч | Франц | 1997–2004 2005–2006 |
182 | 7 | |
Лусио | Хамгаалагч | Бразил | 2004–2009 | 145 | 7 | |
Рой Макай | Довтлогч | Нидерланд | 2003–2007 | 129 | 78 | |
Лотар Маттеус | Хагас хамгаалагч | Герман | 1982–1988 1992–2000 |
303 | 77 | 1994–1996 оныг хүртэл ахлагч. |
Герд Мюллер | Довтлогч | Баруун Герман | 1964–1979 | 427 | 365 | 1979 онд ахлагч. |
Андреас Оттль | Хагас хамгаалагч | Герман | 2005– | 77 | 5 | |
Клаудио Писарро | Довтлогч | Перу | 2001–2007 | 174 | 71 | |
Лукас Подольски | Довтлогч | Герман | 2006–2009 | 104 | 26 | |
Жан-Мари Пфафф | Хаалгач | Бельги | 1982–1988 | 156 | 0 | |
Фрэнк Рибери | Хагас хамгаалагч | Франц | 2007– | 77 | 24 | |
Карл-Хайнц Румменигге | Довтлогч | Баруун Герман | 1974–1984 | 310 | 162 | 1983–1984 оны хооронл ахлагч. 1991–2002 оны хооронд дэд ерөнхийлөгч. 2002 оноос дарга. |
Майкл Румменигге | Довтлогч | Баруун Герман | 1982–1988 | 152 | 44 | |
Вилли Саньоль | Хамгаалагч | Франц | 2000–2009 | 184 | 7 | |
Хасан Салихамижич | Хагас хамгаалагч | Босни ба Херцеговин | 1998–2007 | 234 | 30 | |
Мехмет Шолль | Хагас хамгаалагч | Герман | 1992–2007 | 334 | 87 | |
Бастиан Швайнштайгер | Хагас хамгаалагч | Герман | 2002– | 222 | 22 | |
Лука Тони | Довтлогч | Итали | 2007–2010 | 60 | 38 | |
Марк ван Боммель | Хагас хамгаалагч | Нидерланд | 2006– | 115 | 11 | 2008 оноос ахлагч. |
Даниэль Ван Бюйтен | Хамгаалагч | Бельги | 2006– | 104 | 14 |
Үзүүлэлтүүд
[засварлах | кодоор засварлах]Сүүлийн арван жилийн хураангуй
[засварлах | кодоор засварлах]Улирал | Эрэмбэ | Т | Х | Тц | Хд | ОГ | АГ | ГЗ | О | Цом | ЕвЛиг | АвЛиг |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2000–01 | 1 | 34 | 19 | 6 | 9 | 62 | 37 | 25 | 63 | 2R | — | түрүүлсэн |
2001–02 | 3 | 34 | 20 | 8 | 6 | 62 | 25 | 40 | 68 | SF | — | QF |
2002–03 | 1 | 34 | 23 | 6 | 5 | 70 | 25 | 45 | 75 | түрүүлсэн | — | 1R |
2003–04 | 2 | 34 | 20 | 8 | 6 | 70 | 39 | 31 | 68 | QF | — | 1/8 |
2004–05 | 1 | 34 | 24 | 5 | 5 | 75 | 33 | 42 | 77 | түрүүлсэн | — | QF |
2005–06 | 1 | 34 | 22 | 9 | 3 | 67 | 32 | 35 | 75 | түрүүлсэн | — | 1/8 |
2006–07 | 4 | 34 | 18 | 6 | 10 | 55 | 40 | 15 | 60 | 3R | — | QF |
2007–08 | 1 | 34 | 22 | 10 | 2 | 68 | 21 | 47 | 76 | түрүүлсэн | SF | — |
2008–09 | 2 | 34 | 20 | 7 | 7 | 71 | 42 | 29 | 67 | QF | — | QF |
2009–10 | 1 | 34 | 20 | 10 | 4 | 72 | 31 | 41 | 70 | түрүүлсэн | — | Хоёрдугаар байр |
2010–11 | 6 | 1 | 1 | 0 | 0 | 2 | 1 | 1 | 3 | 2R | — | 1R |
- 2010 оны 6 сарын 13-ны байдлаар.[9]
Эрэмбэ = Бундеслиг0; Т = Тоглолт; Х = Хожил; Тц = Тэнцээ; Хд = Хожигдол; ОГ = Оруулсан гоол; АГ = Алдсан гоол; ГЗ = Гоолын зөрүү; О = Оноо; Цом = Германы цом; ЕвЛиг = УЕФА Европын лиг; АвЛиг = УЕФА Аваргуудын Лиг.
in = Still in competition; — = Оролцоогүй; 1R = 1-р тойрог; 2R = 2-р тойрог; 3R = 3-р тойрог; 1/8 = Шөвгийн 16; QF = Дөрөвний нэг шигшээ; SF = Хагас шигшээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Jahresabschluss der FC Bayern München AG" (PDF) (German хэлээр). FC Bayern München. 7 November 2008. Татаж авсан: 9 November 2008.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Other Sports". FC Bayern Munich Official Website. 2007. Татаж авсан: 3 July 2008.
- ↑ 3.0 3.1 "1900 bis 1932: Von Beginn an erfolgreich" [1900 to 1932: Successful from the start] (герман хэлээр). FC Bayern Munich Official Website. Архивласан огноо 28 Аравдугаар сар 2014. Татаж авсан: 28 Есдүгээр сар 2014.
- ↑ Schulze-Marmeling Dietrich Die Bayern. Die Geschichte des deutschen Rekordmeisters German Die Werkstatt 2003, 30–40 389533426X
- ↑ Schulze-Marmeling Dietrich Die Bayern. Die Geschichte des deutschen Rekordmeisters German Die Werkstatt 2003, 51–63, 389533426X
- ↑ Schulze-Marmeling, Dietrich Die Bayern. Die Geschichte des deutschen Rekordmeisters German, Die Werkstatt 2003, 101–2, 389533426X
- ↑ cite book Schulze-Marmeling, Dietrich, Die Bayern. Die Geschichte des deutschen Rekordmeisters German Die Werkstatt, 2003 155–158 389533426X
- ↑ "FC Bayern Mьnchen – First Team". fcbayern.de. 2011. Татаж авсан: 2 February 2011.
- ↑ "Bundesliga Archive". Deutscher FuЯball Bund. July 2008. Татаж авсан: 14 July 2008.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Албан ёсны вэбсайт (Герман, Англи, Япон, Испани болон Хятад хэлээр)
- Бундеслигт үзүүлсэн бүхий үзүүлэлтүүд
Бавари Мюнхен — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Нойер (х) 4 Данте 6 Алкантара 7 Рибери 8 Мартинес 9 Левандовски 10 Роббен 11 Шачири 13 Рафинья 14 Писарро 17 Боатенг 18 Бернат 19 Гёце 20 Роде 21 Лам (а) 22 Штарке (х) 23 Вайзер 25 Мюллер 26 Контенто 27 Алаба 28 Бадштубер 31 Швайнштайгер 34 Хёйбьерг 36 Вайраух 37 Грин 38 Саллахи Лучич (х) Штайнхарт Дасгалжуулагч: Хосеп Гвардиола |