Jump to content

Мира Сорвино

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
19:13, 28 Зургаадугаар сар 2024-ий байдлаарх Magioladitis (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
(ялгаа) ←Хуучны засвар | Одоогийн засвар (ялгаа) | Дараагийн засвар→ (ялгаа)
Мира Сорвино
Mira Sorvino
Сорвино 2007 онд
Сорвино 2007 онд
Бүтэн нэр Мира Кэтрин Сорвино
Иргэншил  Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1967 оны 9 сарын 28
Төрсөн газар Тенафлай, Нью-ЖерсиАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1993—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал «Оскар» (1996)
«Алтан бөмбөрцөг» (1996)

Мира Кэтрин Сорвино (Англи: Mira Katherine Sorvino, 1967 оны есдүгээр сарын 28-нд Нью-Жерси мужийн Тенафлай хотод төрсөн) — Америкийн эмэгтэй жүжигчин.

Сицили гаралтай америкийн жүжигчин Пол Сорвиногийн охин Мира Харвардын их сургуулийг Дорнод Ази судлалаар суралцахдаа Хятадын Бээжин хотноо оюутан солилцоогоор жил дадлагажаад 1989 онд төгсчээ.

Нью-Йоркт гурван жил амьдрахдаа жүжигчин болохоор шийдэн киноны сонгон шалгаруулалтуудад оролцсоор «Барселона»-гаас (1994) амжилттай эхэлж, Роберт Редфордын «Тааварт нэвтрүүлэг» (1994), Вуди Аллений «Сүрлэг Афродита»-гаар (1995) бүрэн алдаршсан юм. Туслах дүртэй «Сүрлэг Афродита» түүнд Оскар, Алтан бөмбөрцөг авчиран БАФТА, Гилд тэргүүтэй олон шагналд дэвшүүлсэн.

«HBO» Мэрилин Монрогийн намтараас сэдэвлэн «Норма Жин, Мэрилин хоёр» (1996) бүтээхэд Мира Сорвина Мэрилин Монрогийн дүрийг амжилттай бүтээн Алтан бөмбөрцөгт дэвшсэн билээ.

Мира 2004 оны зургаадугаар сарын 11-нд жүжигчин Кристофер Бакустай (1981 онд төрсөн)[1] гэрлэсэн. Дөрвөн хүүхэдтэй: Мэттеа Энжел Бакус (03.11.2004)[2], Жонни Кристофер Кинг Бакус (29.05.2006)[3], Холден Пол Терри Бакус (22.06.2009)[4] болон Люсиа Бакус (03.05.2012)[5] 1990-ээд онд гурван жил гаруй найруулагч Квентин Тарантинотой үерхсэн байдаг.

 Commons: Мира Сорвино – Викимедиа зураг, бичлэг, дууны сан