Jump to content

Бавари Мюнхен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
15:14, 29 Тавдугаар сар 2012-ий байдлаарх EmausBot (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
Бавари Мюнхен
Бүтэн нэрFußball-Club Bayern München e. V.
Хоч нэрDer FCB (The FCB)
Die Bayern (Баваричууд)
Die Roten (Улаанууд)
Байгуулагдсан1900 оны хоёрдугаар сарын 27-нд
Цэнгэлдэх хүрээлэнАллианц Арена
(Багтаамж: 69,901)
ЕрөнхийлөгчУли Хёнесс
МенежерНидерландЛуи ван Галь
АхлагчНидерландМарк ван Боммел
ЛигБундеслиг
2009–10Бундеслиг, 1 дүгээр байр
Цахим хуудасКлубийн цахим хуудас
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл
Энэ улирал

Хөлбөмбөгийн Бавари Мюнхен баг (Герман: Fußball-Club Bayern München) нь Германы хөлбөмбөгийн баг бөгөөд Бавари мужийн Мюнхен хотыг төлөөлөн спортын уралдаан тэмцээнүүдэд оролцдог «Бавари Мюнхен» спортын төрөлжсөн багийн нэрийг өндөрт өргөж яваа нь хөлбөмбөгийн баг нь юм. «Бавари Мюнхен» баг нь «Германы аварга шалгаруулах тэмцээнд» 22, «Германы цомд» 15 удаа түрүүлсэн Германы хөлбөмбөгийн өнгийг тодорхойлогч хамгийн шилдэг баг юм.

Бавари баг 152,000 гишүүнтэй.[1] Багийн харьяалалд шатар, гандбол, сагсан бөмбөг, гимнастик, боулинг, ширээний теннисээр дагнасан салбар нэгжүүд байх ба шүүгчдийн болон идэвхитэн гишүүдийн 1,100 хүний бүрэлдэхүүнтэй баг арын албыг нь хариуцдаг ажээ.[2]

Түүх

«Бавари» багийнхан.

1860 онд «Мюнхен-1860» хөлбөмбөгийн баг байгуулагдсан нь Бавари хотдоо анхных байв. Түүнээс хойш 1900 оны хоёрдугаар сарын 27-нд буюу 40 жилийн дараа тус хотод байрлах гимнастикийн «MTV 1879» гэх нэгдэлийн дэргэд гишүүнчлэл бүхий «Бавари» баг Берлин хотын харъяат Франц Йон болон түүний арван нөхдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байв. Төд удалгүй Германы хөлбөмбөгийн холбоонд (DFB) арван нэг дэх гишүүн болж элсэхдээ нэр давхардсан тул нэршилээ «Бавари Мюнхен» болгож байв. Анхны тоглолтоо 1900 оны дөрөвдүгээр сарын 4-нд Тэйлор гэгч Англи мэргэжилтэнгээр удирдуулан хийж өрсөлдөгчөө 7-1 харьцаагаар ялж байв. Оюутан залуусаар эгнээндээ элсүүлсэнээр энэ багийн мэргэжлийн гараа эхэлсэн гэдэг. 1900–01 оны улирлаас эхлэн «Германы Өмнөд хэсгийн АШТ-д» оролцох болсон Бавари багийнхан тодорхой амжилтыг үзүүлэн тоглосоор 1910-11 оны улиралд шинэ тутам байгуулагдсан "Крайскласс" буюу гуравдугаар дивизийн анхны гишүүнээр элсэж анхны лигт нь түрүүлж Дэлхийн I дайныг эхлэх хүртэлх хугацаанд дахин түрүүлж чадаагүй юм.[3][4]

Дайны дараахь он жилүүдэд Бавари багийнхан хэд хэдэн удаа бүсийн тэмцээнүүд түрүүлээд авсаны нэгэнд «Германы Өмнөд хэсгийн АШТ-ий» түрүүг дурдах нь зүй.[3][5] Улсынхаа аваргаар 1932 онд «Айнтрахт» багийг «Франкфурта-на-Майне» цэнгэлдэхэд нь 2-0 харьцаагаар ялж шалгарч байв. Германы хамгийн том тэмцээнд ийн түрүүлсэнийх нь учир төр засгийн удирдагчдын хяхалт хавлага Бавари багийг ерөнхийлөгч Ландауэр болон дасгалжуулагч Рихард Домби нараар нь дамжуулан нөлөөлж баг хэсэгтээ уналтанд орсон юм. Адольф Гитлер болон Гестапийнхны дэмжлэгийг нэн хүлээдэг «Шальке-04» баг энэ хооронд бүхий л түрүүг авч байсаныг дурдах юун.[6]

Бавари Мюнхен багийнхан Бундеслигт өрсөлдсөн анхны улирлаа гуравдугаар байрт шалгарч «Германы цомд» түрүүлсэн юм. Дараагийн жил нь буюу 1967 онд Европын цомтой багуудын цомын тэмцээнд амжилттай сайн тоглосоор Шотландын Рейнжерс багийг Зепп Майер, Герд Мюллер болон Франц Беккенбауэрын шилдэг тоглогчидтой бүрэлдэхүүнтэйгээр шигшээ тоглолтын үндсэн цагт 1-0 харьцаагаар хожиж байлаа. Баваричууд тухайн жилийнхээ тэрхүү эрчээрээ «Германы цомыг» хадгалсан ба Бранко Зебеча гэх шинэ дасгалжуулагч тус багт ирсэнээр «алтан үеийн» эхлэл тавигдсан юм. 1968-99 оны улиралд лиг болон цомд түрүүлж Бундеслигийн түүхэнд анхны «Дублийг» хийсэн түүхтэй.[7]

Шагналууд

  • Лигийн цом
    • Түрүү (6) (шилдэг амжилт): 1997, 1998, 1999, 2000, 2004, 2007
  • Супер цом
    • Түрүү (4) (шилдэг амжилтыг хоёр багийн хамт эзэмшдэг): 1982, 1987, 1990, 2010

Тоглогчид

Одоогийн бүрэлдэхүүн

Бавари Мюнхен багийн ахлагч Марк ван Боммел.
2010 оны 7 сарын 21-ний байдлаар.[8]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч







Д. Байрлал Тоглогч







Хүндэтгэлийн дугаар

Зээллэгээр явсан

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
 

Алдартай тоглогчид

Нэр Байрлал Үндэс угсаа Бавари дахь замнал Гараа Гоол Тэмдэглэл
Хамит Алтынтоп Хагас хамгаалагч  Турк 2007– 50 5
Клаус Аугенталер Хамгаалагч  Герман 1976–1991 404 52 1984–1991 оны хооронд ахлагч.
Раймонд Ауманн Хаалгач  Герман 1982–1994 216 0 1991–1994 оны хооронд ахлагч.
Маркус Баббель Хамгаалагч  Герман 1991–2000 182 5
Михаэль Баллак Хагас хамгаалагч  Герман 2002–2006 107 44
Марио Баслер Хагас хамгаалагч  Герман 1996–1999 78 18
Франц Беккенбауэр Хамгаалагч  Баруун Герман 1963–1977 396 44 1970–1977 оныг хүртэл багийн ахлагч.
1994–2009 оныг хүртэл багийн ерөнхийлөгч.
1994-1996 оныг хүртэл дасгалжуулагч.
Пауль Брайтнер Хагас хамгаалагч  Баруун Герман 1970–1974
1978–1983
255 83 1980–1983 оныг хүртэл багийн ахлагч.
Мартин Демичелис Хамгаалагч  Аргентин 2003– 169 12
Штефан Эффенберг Хагас хамгаалагч  Герман 1990–1992
1998–2002
160 35 1999–2002 оныг хүртэл ахлагч.
Жоване Элбер Довтлогч  Бразил 1997–2003 169 92
Оуэн Харгривз Хагас хамгаалагч  Англи 2000–2007 145 5
Оливер Кан Хаалгач  Герман 1994–2008 429 0 2002–2008 оныг хүртэл ахлагч;
Хүндэт ахлагч.
Юрген Клинсманн Довтлогч  Герман 1995–1997 65 31 2008–2009 оныг хүртэл ахлагч.
Мирослав Клозе Довтлогч  Герман 2007– 83 23
Филипп Лаам Хамгаалагч  Герман 2002– 143 4
Бриан Лаудруп Довтлогч  Дани 1990–1992 53 11
Томас Линке Хамгаалагч  Герман 1998–2005 165 2
Биксан Лизаразю Хамгаалагч  Франц 1997–2004
2005–2006
182 7
Лусио Хамгаалагч  Бразил 2004–2009 145 7
Рой Макай Довтлогч  Нидерланд 2003–2007 129 78
Лотар Маттеус Хагас хамгаалагч  Герман 1982–1988
1992–2000
303 77 1994–1996 оныг хүртэл ахлагч.
Герд Мюллер Довтлогч  Баруун Герман 1964–1979 427 365 1979 онд ахлагч.
Андреас Оттль Хагас хамгаалагч  Герман 2005– 77 5
Клаудио Писарро Довтлогч  Перу 2001–2007 174 71
Лукас Подольски Довтлогч  Герман 2006–2009 104 26
Жан-Мари Пфафф Хаалгач  Бельги 1982–1988 156 0
Фрэнк Рибери Хагас хамгаалагч  Франц 2007– 77 24
Карл-Хайнц Румменигге Довтлогч  Баруун Герман 1974–1984 310 162 1983–1984 оны хооронл ахлагч.
1991–2002 оны хооронд дэд ерөнхийлөгч.
2002 оноос дарга.
Майкл Румменигге Довтлогч  Баруун Герман 1982–1988 152 44
Вилли Саньоль Хамгаалагч  Франц 2000–2009 184 7
Хасан Салихамижич Хагас хамгаалагч  Босни ба Херцеговин 1998–2007 234 30
Мехмет Шолль Хагас хамгаалагч  Герман 1992–2007 334 87
Бастиан Швайнштайгер Хагас хамгаалагч  Герман 2002– 222 22
Лука Тони Довтлогч  Итали 2007–2010 60 38
Марк ван Боммель Хагас хамгаалагч  Нидерланд 2006– 115 11 2008 оноос ахлагч.
Даниэль Ван Бюйтен Хамгаалагч  Бельги 2006– 104 14

Үзүүлэлтүүд

Сүүлийн арван жилийн хураангуй

Улирал Эрэмбэ Т Х Тц Хд ОГ АГ ГЗ О Цом ЕвЛиг АвЛиг
2000–01 1 34 19 6 9 62 37 25 63 2R түрүүлсэн
2001–02 3 34 20 8 6 62 25 40 68 SF QF
2002–03 1 34 23 6 5 70 25 45 75 түрүүлсэн 1R
2003–04 2 34 20 8 6 70 39 31 68 QF 1/8
2004–05 1 34 24 5 5 75 33 42 77 түрүүлсэн QF
2005–06 1 34 22 9 3 67 32 35 75 түрүүлсэн 1/8
2006–07 4 34 18 6 10 55 40 15 60 3R QF
2007–08 1 34 22 10 2 68 21 47 76 түрүүлсэн SF
2008–09 2 34 20 7 7 71 42 29 67 QF QF
2009–10 1 34 20 10 4 72 31 41 70 түрүүлсэн Хоёрдугаар байр
2010–11 6 1 1 0 0 2 1 1 3 2R 1R

2010 оны 6 сарын 13-ны байдлаар.[9]

Эрэмбэ = Бундеслиг0; Т = Тоглолт; Х = Хожил; Тц = Тэнцээ; Хд = Хожигдол; ОГ = Оруулсан гоол; АГ = Алдсан гоол; ГЗ = Гоолын зөрүү; О = Оноо; Цом = Германы цом; ЕвЛиг = УЕФА Европын лиг; АвЛиг = УЕФА Аваргуудын Лиг.
in = Still in competition; — = Оролцоогүй; 1R = 1-р тойрог; 2R = 2-р тойрог; 3R = 3-р тойрог; 1/8 = Шөвгийн 16; QF = Дөрөвний нэг шигшээ; SF = Хагас шигшээ.

Эшлэл

  1. "Jahresabschluss der FC Bayern Mьnchen AG" (PDF) (German хэлээр). FC Bayern Mьnchen. 7 November 2008. Татаж авсан: 9 November 2008.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  2. "Other Sports". FC Bayern Munich Official Website. 2007. Татаж авсан: 3 July 2008.
  3. 3.0 3.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named bayernhistory0045
  4. Schulze-Marmeling, Dietrich (2003). Die Bayern. Die Geschichte des deutschen Rekordmeisters (German хэлээр). Die Werkstatt. pp. 30–40. ISBN 389533426X.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)
  5. Schulze-Marmeling, Dietrich (2003). Die Bayern. Die Geschichte des deutschen Rekordmeisters (German хэлээр). Die Werkstatt. pp. 51–63. ISBN 389533426X.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)
  6. Schulze-Marmeling, Dietrich (2003). Die Bayern. Die Geschichte des deutschen Rekordmeisters (German хэлээр). Die Werkstatt. pp. 101–2. ISBN 389533426X.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)
  7. Schulze-Marmeling, Dietrich (2003). Die Bayern. Die Geschichte des deutschen Rekordmeisters (German хэлээр). Die Werkstatt. pp. 155–158. ISBN 389533426X.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)
  8. "FC Bayern Mьnchen – First Team". fcbayern.de. 2010. Татаж авсан: 21 July. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  9. "Bundesliga Archive". Deutscher FuЯball Bund. July 2008. Татаж авсан: 14 July 2008.

Холбоос

 Commons: Бавари Мюнхен – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Загвар:2010-11 оны УЕФА Аваргуудын Лиг

Загвар:Link FA