ял
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [jal]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠶᠡᠯᠠ
- (йал-а)
Үгийн утга
[засварлах]- нэр.хууль.
- Улсын цааз хууль, олон нийтийн хэв журмыг зөрчсөн үйл хэрэг болон түүнийг үйлдсэн гэм буруутай этгээдэд ноогдуулсан шийтгэл
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- алах ял - егүүтгэх, үгүй хийх шийтгэл
- хорих ял - хорьж цагдах шийтгэл
- ял нөмөргөх хууль. - хэрэг хийгээгүй хүнийг ялд унагах гэж оролдох
- ял торгох - гэмт хэрэг үйлдэгсдэд мөнгөн шийтгэл ногдуулах
- ял тохох - ял тулгах
- ял төлөвлөх - ял үйлдсэн хэрэгт нь тохирох шийтгэлийг урьдчилан тогтоох
- ял тулгах - үйлдсэн гэмт хэргийг нь тулган хүлээлгэх
- ял унагах/ял ногдуулах - гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зохих шийтгэлийг ногдуулах
- ял хийх - а.хууль цаазад эрсдэх гэмт хэрэг гаргах; б.гэмт хэрэг үйлдэгсдэд шийтгэл ногдуулах
- ял хүлээх - а.хийсэн хэргээ хүлээх, үйлдсэн гэмт хэргээ илчлэн гаргах; б.ногдуулсан ялыг зөвшөөрөх
- ял хэлтрүүлэх - ногдсон шийтгэлийг өршөөж уучлах
- ял шийтгэх - шийтгэл ногдуулан хүлээлгэх
- ял эдлүүлэх - ногдуулсан шийтгэлийг биеэр эдлүүлэх
- ял шийтгэл эдлэх - нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээд, шүүхийн оноосон албадлагыг биеэр гүйцэтгэх
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]ял нэр. ~ төлөвлөх, ялын, ялд, ялаас
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]ᠶᠡᠯᠠ ᠶᠢ᠊ᠨ
ᠶᠡᠯᠠ ᠳ᠋ᠣ
ᠶᠡᠯᠠ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠶᠡᠯᠠ ᠡᠴ᠊᠊ᠨ
ᠶᠡᠯᠠ ᠪᠡ᠊ᠷ
ᠶᠡᠯᠠ ᠲ᠋ᠠ᠊ᠢ
ᠶᠡᠯᠠ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠶᠡᠯᠠ ᠪᠡ᠊ᠨ
- /~ын /~д /~ыг /~аас /~аар /~тай /~ руу /~аа
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]- ял баа - шийтгэл, гэсгээл
- ял буруу - зэм буруу
- ял гэсгээлт - гэсгээл цээрлэл
- ял зэмлэл - шийтгэл зэм
- ял нүгэл - шийтгэл, нүгэл
- ял осол - осол, эндэгдэл
- ял торгууль - торгууль төлбөр
- ял төлбөр - төлбөр торгууль
- ял хариуцлага - шийтгэл хариуцлага
- ял цээрлэл - ял шийтгэл, ял гэсгээл
- ял шийтгэл - хэрэг хийсэн хүнд тухайн гэмт үйлдэлд нь тохируулан өгөх гэсгээл
- ял янх - шийтгэл цээрлэл
Товчилсон үг
[засварлах]- ХЯЭГ Хорих Ял Эдлүүлэх Газар
- ХЯЭЕГ Хорих Ял Эдлүүлэх Ерөнхий Газар
Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]Хэвшмэл хэлц
[засварлах]- Ядмаг хүний нүд улаан
- Ял идсэн хүний санаа улаан
- Ял идсэн ноён таргална
- Ямаа идсэн чоно таргална
- Ял идэвч ноён таргалахгүй
- Ярнай уншивч лам таргалахгүй
- Ял идээд баяждаггүй
- Яр долоогоод цаддаггүй
- Ял ирвэл ах захтай
- Зуд ирвэл хуц тэхтэй
- Яс мөлжөөд цадахгүй
- Ял идээд баяжихгүй
- Яс мөлжөөд ядардаггүй
- Ял идээд баяждаггүй