Jump to content

тэнгэр

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[teŋger]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠲ᠋‍ᠠ‍ᢉ᠊ᠷ᠊ᠢ
(тэгри)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
нэр.
  1. хуучир. Хүний орчлонгийн дээр оршиж, бүхнийг мэдэж захирах хүч түүний орших орон
  2. Бөө нарын шүтэх онгон шүтээн
  3. Огторгуй, газрын дээд хэсэгт байх бидний нүднээ үзэгдэх агаар мандал
  4. Цаг агаар
  5. Эрхэм дээд, маш их

Ойролцоо үг

[засварлах]

Тэнгэр

Нийлмэл үг

[засварлах]
тэнгэр бурхандаа мөргөх - бурхан шүтээндээ мөргөх
тэнгэр дэвших хүрдэн - ураг бололцох есөн их одны үрийг заасан судрын нэр
тэнгэр мэдэг - үйл ажлын ямар болохыг хувь заяа мэд гэж итгэж даатгах нь
тэнгэр нь хаях - бөөгийн ёсонд харж тэтгэх тэнгэр онгон нь орхих
тэнгэр дуугарах - цахилгаан цахиснаас дуу гарах
тэнгэр ниргэх - аянга буух
тэнгэр сэвхтэх - хэсэг хэсэг үүл түгэх
тэнгэр үүлсэх - тэнгэр үүлтэх
тэнгэр үүлтэх - тэнгэрт үүл бий болох
тэнгэр хаяарах - тэнгэрийн хаяагаар үүл сийрэх
тэнгэр хуйсагнах - их салхи гарах
тэнгэр цэлмэх - бүрхэг байсан тэнгэр цэлмэг болох
тэнгэр арилах - үүл, хур арилж цага агаар сайхан болох
тэнгэр бүрхэх - агаарт үүл хурж, тэнгэр муухайрах
тэнгэр бүүдийх - үүл хуралдаж тэнгэр муухайрах шинж орох
тэнгэр гийх - тэнгэр цэлмэг болох
тэнгэр дулаарах - цаг агаар дулаан тогтуун болох
тэнгэр задрах - тэнгэрийн байдал ая тавгүй болох
тэнгэр зохирох - цаг агаарын байдал аятай таатай болох
тэнгэр муухай аашлах - тэнгэр муухайрах
тэнгэр муухайрах - цаг агаар муудаж, байгалийн элдэв үзэгдэл болох
тэнгэр хуйсрах - үүл гарч салхи салхилах
тэнгэр хүйтрэх - цаг агаар хүйтэн болох
тэнгэрийн хишиг - азаар тохиолдсон их олз омог
тэнгэрийн заяа - их хувь заяа, эрхэм дээд заяа
тэнгэрийн хувь зохиох - их аз тохиох
тэнгэр тулам - маш өндөр

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

тэн|гэр нэр. *газар ~ шиг ялгаатай (их ялгаатай), тэнгэрт, тэн­гэрээс

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠲ᠋‍ᠠ‍ᢉ᠊ᠷ᠊ᠢ  ᠶᠢ‍᠊ᠨ
ᠲ᠋‍ᠠ‍ᢉ᠊ᠷ᠊ᠢ ᠳ᠋ᠣ
ᠲ᠋‍ᠠ‍ᢉ᠊ᠷ᠊ᠢ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠲ᠋‍ᠠ‍ᢉ᠊ᠷ᠊ᠢ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠲ᠋‍ᠠ‍ᢉ᠊ᠷ᠊ᠢ ᠪᠡ᠊ᠷ
ᠲ᠋‍ᠠ‍ᢉ᠊ᠷ᠊ᠢ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠲ᠋‍ᠠ‍ᢉ᠊ᠷ᠊ᠢ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠲ᠋‍ᠠ‍ᢉ᠊ᠷ᠊ᠢ ᠪᠡ᠊‍᠊ᠨ

ᠲ᠋‍ᠠ‍ᢉ᠊ᠷ᠊ᠢ ᠨᠣ᠊ᠬᠥᠣ᠊᠊‍᠊ᠨ

/~ийн /~т /~ийг /~ээс /~ээр /~тэй /~ лүү /~ээ ᡁс

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Товчилсон үг

[засварлах]

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
тэнгэр газар шиг - маш их ялгаатай, онхи өөр, эрс тэс, шал өөр
тэнгэр хаях - аз харих, бүтэл муу байх, ажил хэрэг бүтэмжгүй байх
тэнгэрийн оройгоор - чанга дуугаар
тэнгэрийн умдаг атгах - ховорхон аз завшаан тохиолдох
тэнгэрт гарах - мандах, нэрд гарах
тэнгэрт тултал магтах - хэмжээнээс нь хэтэртэл магтах, хэт дөвийлгөх
тэнгэрт тулах - а.хязгааргүй болох, хязгааргүй өндөрт гарах, өндөр авах; б.шилж. юмны үнэ ихсэх
тэнгэрээс од шүүрэх - а.зальтай, маш овсгоотой; б.ховорхон аз тохиох
тэнгэрээс унасан мэт - гэв гэнэт, санаандгүй, санамсаргүй байтал
тэнгэрээс од шүүрэх - маш их аз таарах
тэнгэр газар нийлэх - цаг агаар муудаж, их салхи шуурга дэгдэн орчин тойрны юмны үзэгдэх бараагүй болох
тэнгэр/гэр баганадах - их өндөр болох~Манай ахын хоёр банди гэж ёстой тэнгэр баганадсан эрчүүд л болжээ.
тэнгэр болох - (хүндэт.) нас барахын хүндэтгэл~…Мэнлиг Тэмүжинг аваад ирвээс Есүхэй баатар тэнгэр болсонд Тэмүжин газарт унан хэвтэж маш гаслахад Ханхутын Чирха ширүүн өгүүлсэн ажгуу (Лувсанданзан, Алтантовч). ~…Тайцзу муу мэдээ сонсож яаран шөнө дөлин сүйхлүүлэн довтолсоор хүрч иртэл Есүхэй Баатар хэдийн тэнгэр болжээ (Инжаннаш, Хөх судар).
тэнгэр газар шиг - огт адилгүй, маш их зөрөөтэй, ялгаатай, эрс тэс, шал өөр~Та нарын яриаг сонсоход одоогийн барих үйлдвэр, ноосон сан хоёр тэнгэр газар шиг ялгаатай юм байна (Л.Чойжилсүрэн, Яндангийн цуурай). ~Энэ нутаг өнгөрсөн зуны бэлчээрээс тэнгэр газар шиг ялгаатай болохоор миний сэтгэлд шинэ газар орон нээсэн омогшил дүүрээд харамсахаас илүү уужрал тайвшралыг мэдэрч байлаа (Зян Рун, Чонон сүлд). ~Чоно нохой хэмээх тэнгэр газар шиг ялгаатай хоёр амьтныг нэг дор хорьчихоод тэжээж болно гэж яаж бодоо вэ? (Зян Рун, Чонон сүлд).
тэнгэр галзуурах - агаар тэнгэр муудах~Цаана чинь тэнгэр галзуурч, хэдэн малчид маань сүйд боллоо, бушуухан хөдлөе.
тэнгэр нааш харах - зуд шуурга зогсох~Тэнгэр нааш хараасай л гэж залбирч байна. Шуурга намдахгүй бал мал зутарлаа.
тэнгэр өөд харах - ихэрхэх, оморхох~Бидэнтэй харьцахаа байсан шүү дээ. Тэнгэр өөд хараад л алхдаг болсон.
тэнгэр өөд шээс алдах - хэр чадлаа мэдэхгүй өшөөрхөн сөрөх~Гайхал Дамбий гэж ёстой нэг тэнгэр өөд шээс алддаг амьтан (Төмөрбагана, Малчдын үрс).
тэнгэр үзэх - аз болж зол таарах~Энэ шөнийн бороо салхи бидний хөдөлгөөнд хэцүү ашигтай боллоо. Тэнгэр үзжээ, үгүй бол өнөө хэдэн бэлтрэгүүд хойно урьдаас нооролдоод тавихгүй юм (Өлзийбат, Хан ууланд).
тэнгэр харах - сэгтийх, тээрлэх, тэхүүн аашлах~“…улсын буяныг идсэнээс биш тэдний аавынх нь буяныг идэж үү? гээд тэнгэр харж, хурлын сүүлд найр хийж бүжиг үсрэхийг битгий мартаарай! гэв (Дугарзайсан, Миний авга).
тэнгэр [нь] хаях - аз харих, бүтэл муу байх, ажил хэрэг бүтэмжгүй байх~Эмгэн бид хоёрын тэнгэр хаячихгүй бол хүү эдгэж, хүсэл биелнэ (М.Цэдэндорж, Нэгэн дурлалын түүх). ~Дамдинбазар авгайгаасаа хүүхэд гараасай гэж үнэхээр тэнгэрийн хур хүсэх шиг горьдож явдаг билээ. Гэтэл тэнгэр хаясан мэт эхнэрийн хэвэлд үр тогтох учиргүй юм болов уу гэж гомдож гутрах үе байв (Ш.Ванчаарай, Хар нүдэн Гульнар). ~Ээ би эзэн хааны төрийн төлөө далан хэдэн удаа дайнд орсон. Ийм тэнгэр нь хаясан дайн үзээгүй (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
тэнгэрийн умдаг атгах - (бүд.) а.ховорхон аз завшаан тохиолдох~Өлзий гараа сунган шарга мориныхоо магнайг илбэн тайтгаруулаад Бао Шүнь Гүйд хандан “Энэ хэргийг улс төржүүлэлгүй үйлдвэрлэлийн осол гэж тогтоосон нь миний хувьд тэнгэрийн умдаг атгаснаас өөрцгүй (Зян Рун, Чонон сүлд). б.аварга догшинд халдах буюу түүнийг эрхшээх гэсэн утга, үзээгүйгээ үзэх
тэнгэрт гарах - мандах, дэгжих, нэрд гарах~“…чи ч тэнгэрт гарчихжээ. Би бүр дуулсан. Дуулахаар барахгүй чиний тухай бүр миний өвөрт байна гэж Өрнөхийн инээмсэглэн хэлэхэд “чи яасан мартдаггүй хүн бэ?” гэж Дулмаа чадагдсан царай гарган... (Д.Даржаа, Баярт өглөө).
тэнгэрт залрах - үхэх~Гэвч би түүнийг үтэр тэнгэрт заларч, Юүвэйн галзуу нохой шиг сэтгэлийг хувируулахыг бурхан тэнгэрээс гуйг гэж бодно (Вене заяын худалдаачин).
тэнгэрт одох - үхэх~Янзага, эцэнхий туранхай болон аз нь шовойсон хэд гурваас бусад нь бүгд цасан хунгараас амь гарч чадахгүй. Үлдсэн зээр бүгд тэнгэрт одсон байж таарна (Зян Рун, Чонон сүлд).
тэнгэрт тулах - юмны үнэ ихсэх~Ямар ид шидтэй морь болохоороо ийм тэнгэрт тулсан үнэтэй байдаг билээ? (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир). ~Их жасын нярав Гэгээн сан өдий төдий үнэтэй юмаа алдсаныг аймгийн даргад мэдэгдэж тэмдэглүүлэв. Ингэж элдвийн яриа тэнгэрт тулж, хоёр хүн уулзахдаа мэндчилэхийн оронд бүчний тухай ярьж байв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
тэнгэрт тултал [магтах] - хэмжээнээс нь хэтэртэл магтах, хэт дөвийлгөх~...чи миний тухай бичихдээ тэнгэрт тултал битгий магтаарай (Д.Мягмар, Бууршгүй сэтгэлийн илч).
тэнгэрт халих - нас барах~Тангуд улсыг Сөнөд дараад гахай жил Чингис хаан тэнгэрт халив (МНТ).
тэнгэрээс од шүүрэх - а.зальтай, маш овсгоотой~Түүнийг юу санаснаа хийж чадах, ёстой тэнгэрээс од шүүрэх овсгоотой хүн гэж алдаршуулна (Ж.Дамдиндорж, Суварганы нууц). б.ховорхон аз тохиох
тэнгэрээс унасан мэт - гэв гэнэт, санаандгүй, санамсаргүй байтал~“…зөвхөн энэ удаа Чунаг морь гүү нийлсэн арван долоон адуу, шар үнээ нийлсэн хоёр үхэр, тавь гаруй хонь тэнгэр дээрээс унасан мэт гэнэт олдсон нь тун ч соньхон санагдаж, энд удаан сууж амархан амь зууж болохоор бодогдон, хамтралын дарга Содном гэдэг тэнэг өвгөний толгойг эргүүлж болно… гэж бодож явлаа (Ч.Уламбаяр, Зовлон жаргал). ~Ийнхүү бөөн эрэл сурал болж байтал есөн сарын сүүлчээр Базаргүр маань тэнгэрээс унасан мэт гэнэт хүрээд ирдэг байгаа даа (С.Эрдэнэ, Буурал найз минь).
↑ есөн тэнгэрийн цаана

Хэвшмэл хэлц

[засварлах]
Далай таглаагүй
Тэнгэр баганагүй
Өршөөл журамд итгэсэн ядуу буурайгүй
Тэнгэр газарт итгэсэн хүн түгшилгүй
Тэмээ өндөр боловч буйл бурантаг чагтагатай
Тэнгэр өндөр боловч зад чулуу чагтагатай
Тэнгэр газар нэг өдөр
Найртай амьсгалгүй бол зовоох
Хүний сэтгэлд нэг өдөр
Баяртай санаагүй бол гутаах
Тэнгэр гэгч түмэн нүдтэй
Төмөр шанага ганц нүдтэй
Тэнгэр мэт аав
Дэлхий мэт ээж
Тэнгэр нурахаас айхгүй
Тэнэгээс айна
Тэнгэр нурвал өндөр хүний дээр
Тэнгэр өндөр
Хаан хол
Тэнгэр түмэн нүдтэй
Төрсөн бие хоёр нүдтэй
Тэнгэр түмэн нүдтэй
Төмөр шанага ганцхан нүдтэй
Тэнгэр түмэн нүдтэй
Түшмэл хоёр нүдтэй
Тэнгэр тэнүүн бол
Тэнэмэл тэнүүн
Тэнгэр унавал өндөр дээр
Тэх унавал хадан дээр
Тэнгэр хол
Газар хатуу
Тэнгэр хүн алахгүй
Тэнгэр хэдий өндөр
Газар хэдий зузааныг мэдэхгүй
Тэнгэр шарлавал бороотой
Хүн шарлавал өвчинтэй
Тэнгэр нь газраа ниргэнэ
Тэнэг нь цэцнээ дайрна
Тэнэг хүн
Тэнгэр өөд үсэрдэг
Тэнэг хүн
Тэнгэр занах (зангах)
Тэнэггүй явбал
Тэнгэр буруу үзэхгүй
Тэнэгийн дотор
Тэнгэр бурхан
Цэцний дотор
Сэтгэл санаа
Тэр хол
Тэнгэр ойр
Тэрэг явбал мөртэй
Тэнгэр дуугарвал бороотой
Тэсэлгүй аашилбал
Тэнгэр буруу үзнэ
Үнэн худал хоёр
Тэнгэр газрын зөрөөтэй
Хүн хишигтэй
Тэнгэр буянтай
Хүн хишигтэй
Тэнгэр үүлтэй
Хүн хүнийг муу үзэвч
Тэнгэр хүнийг муу үзэхгүй

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Тэнгэрт байдаг бурхнаас урьтаж хажууд байдаг тэнэг туслах

Тайлбар: юм болгоныг тэнгэр бурханд даатгах хэрэггүй

Дээшээ тэнгэр хол
Доошоо газар хатуу

Тайлбар: яах ч аргагүй болох, аргаа барах

Тэнгэрийн муухай арилдаг
Хүний муухай арилдаггүй

Тайлбар: хүний муу зан авир амар арилахгүй

Хийвээс тэнгэрийн дор
Хэлвээс ноёдын дор

Тайлбар: а.хүний үйл хөдлөлийг бурхан тэнгэр харж байдаг; б.ядуу хүний хэлэх, ярих хүртэл хязгаартай

Тэнгэрийн оройгоос ч бууж чадна
Далайн ёроолоос ч гарч чадна

Тайлбар: юу ч хийж, бүтээх чадалтай

Цэцэн үг

[засварлах]
Тэнгэрийн нэр барьж хараал хэлэх

Тайлбар: сайны дүр эсгэж муу зүйл хийх

Орох тэнгэрийн орой цоорхой

Тайлбар: бороо орох шинж

Тэнгэрийн заяа цагийн улирал дагах

Тайлбар: хувь заяагаа дагах, хувь төөргөө дагах