Jump to content

II Константин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
II Константин
Ромын эзэнт гүрний эзэн хаан
Хаанчлал317 3 сарын 1 - 337 (Аавынхаа хаанчлал дор баруун гарын Цезарь);
337 - 340 (II Константиус, Констанс нарын хамтаар удирдаж, Галлиа, Хиспаниа, Британниаг эзэмшиж байв);
Бүтэн нэрФлавиус Кладиус Константинус
Төрсөн огноо316
Төрсөн газарАрль
Өнгөрсөн огноо340
Өнгөрсөн газарАквилея
ӨмнөхI Константин
УдаахII Константиус ба Констанс
ЭцэгИх Константин
ЭхФауста
УлсКонстантины

Флавиус Клаудиус Константинус буюу II Константин, (316-340) нь 337 - 340 онд хаанчилсан Ромын эзэн хаан юм. Их Константин, Фауста нарын ууган хүү тэрээр Арльд төрж, христийн шашны ёсоор хүмүүжжээ.

317 оны 3 сарын 1-нд 7 настай Константин Цезарийн хэргэм хүртэж, 323 онд аавынхаа Сарматичуудын эсрэг хийсэн аян дайнд оролцжээ. 10 настайдаа эцэг нэгтэй ах Криспусыг нас барсны дараа Галлиагийн захирагч болжээ.

Константин II-ын дүрс бүхий зоос

337 онд аав нь нас барахад II Константин өөрийн дүү нар болох II Константиус, Констанс нарын хамт төр барих болов. Мөн оны 9 сард ах дүү гурав эзэнт гүрнээ хувааж авахад түүний эзэмшилд Галлиа, Британниа, Хиспаниа оржээ.

340 онд тэрээр Итали дахь дүү Констансынхаа эсрэг цэрэг хөдөлгөж, тулалдсан боловч Аквилэя дахь тулалдааны үеэр алагдсан бөгөөд түүний эзэмшил нутаг Констансын мэдэлд оржээ.

 Commons: II Константин – Викимедиа дуу дүрсний сан