Япон
Япон улс ᠶᠠᠫᠤᠨ ᠤᠯᠤᠰ | |
---|---|
Төрийн дуулал: 君が代 Кимигаё "Эзэн дээдэс таны хаанчлал" | |
Нийслэл ба томоохон хот | Токио 35°41′N 139°46′E / 35.683°N 139.767°E |
Үндэсний хэл | Япон хэл |
Ард түмний нэршил | Япончууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг |
Нарүхито | |
Кишида Фүмио | |
Хууль тогтоох байгууллага | Улсын хурал |
Зөвлөхүүдийн танхим | |
Төлөөлөгчдийн танхим | |
Түүх | |
2 сарын 11, МЭӨ 660 | |
11 сарын 29, 1890 | |
5 сарын 3, 1947 | |
Газар нутаг | |
• Нийт | 377,975 км2[1] (62) |
• Усны эзлэх талбай (%) | 1.4 (2015 оны байдлаар)[2] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 124,214,766 (11) |
• 2020 тооллого | 126,226,568[3] |
• Нягтаршил | 332/км2 (24) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $6.110 их наяд[4] (4) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $48,813 [4] (36) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $4.301 их наяд[4] (3) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $34,358 [4] (30) |
ОТББИ (2018) | 33.4[5] дундаж · 78 |
ХХИ (2021) | ▲ 0.925[6] маш өндөр · 19 |
Мөнгөний нэгж | Японы иен (¥) |
Цагийн бүс | UTC+09:00 (ЯСЦ) |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +81 |
Домэйн нэр | .jp |
Япон нь Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох дорнод Азийн орон юм.
Япон нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа шинээр боловсруулан баталсан Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн хуульт хаант засагт улс бөгөөд Үндсэн хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм.
Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ, Хятадын дараа 3-т ордог, Их Наймын гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортолдог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.
Японы хүн ам нь Хоншүү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч хүнтэй хэлнүүд оршдог.
Газар зүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Япон тэнгисээр Солонгосын хойг (БНСУ, БНАСАУ), ОХУ-тай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр БНХАУ, Тайвань зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.
2023 оны байдлаар 124 342 000 хүн амтай байв.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Япон хэлэнд 日本 (албан ёсоор Ниппон, аман ярианд Нихон гэж дуудагдана, "Наран үндэст/язгуурт/гарвалт" гэх утгатай) гэж нэрлэгддэг. Энэхүү нэрийг анх 645 оны 7-р сард Солонгосын хойгт оршин байсан Гуулин улс болон Вэкжэ улсын элчид хандсан бичигт "Бурханы сурвалжит Наран үндэст улсын эзэн хаан" хэмээн хэрэглэгдсэн гэж үздэг.
Европод түгсэн нэр нь Хятад хэлний У аялгуун дахь Жэпен гэдгээс уламжлагдсан өвөг Малай хэлний Жипенкүо гэдгээс үүссэн байдаг. Энэ үгийг 16-р зууны Малаккад очсон Португалын далайчид Европт түгээж, англи хэлний сурвалжид 1565 онд Giapan (Жиапан) гэж анх бичигджээ[7]. Түүнээс дамжсан герман хэлний Japan (Япан) гэдгээс орос хэлэнд Япон гэж зээлдэгдэж, өдгөө монгол хэлэнд Япон гэж нэрлэгдэх болсон юм. Мөн монголчууд албан бусаар уугуул нэрийг үндэслэн Наран Улс, Мандах нарны орон гэж нэрлэх нь түгээмэл юм.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Япон орон 377,944 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн 60-р том улс болно.
Байрлал
[засварлах | кодоор засварлах]Япон хойд өргөргийн 24° — 46°, зүүн уртрагийн 122° — 146° дотор багтах ба НҮБ-ийн ангиллаар Дорнод Азид хамаарна. Хуурай газрын хилгүй, арлын орон. Дорноос Номхон далай, өмнөөс Филиппиний тэнгис, өрнө өмнөдөөс Дорнод Хятадын тэнгис, өрнөдөөс Солонгосын хоолой, Япон тэнгис, умар дорнодоос Агнуурын тэнгисээр хүрээлэгдэнэ. Орос, өмнө умар Солонгос, Хятад, Тайваньтай ойр.
Арал
[засварлах | кодоор засварлах]Номхон далайн өрнөд хэсгийн 6,852 арал Японд харьяалагддаг. Хоккайдо (22%), Хоншүү (60.3%), Шикокү (5%), Кюүшүү (9.5%) хэмээх дөрвөн том арал бүх нутгийн 97%-ийг эзэлж байна. Окинава арал хамаардаг Рюүкюү олтриг Кюүшюүгээс өрнө өмнөш нумран тогтсон байдаг. Хамгийн хол буюу Токиогоос өмнөш 1000 км алсад Бонин олтриг гэж байна. Ийм олон аралтай болохоор монголчууд «Арлын Япон» гэцгээнэ. Хамтад нь Японы олтриг (Англи: Japanese Archipelago) гэж болно.[8]
Маргаан
[засварлах | кодоор засварлах]Хоккайдогоос холгүй, Курилийн арлуудад хамаарах, ОХУ-ын мэдлийн дөрвөн арлыг 1945 онд булаалгасан гэж Япон батлаад буцааж авна гэж маргаж байгаа. Япон тэнгис дэх БНСУ-ын харьяаны хэдэн жижиг арлыг (японоор Такэшима) өөрийнх гэж зүтгэдэг. Эсрэгээр Дорнод Хятадын тэнгист байгаа Японы мэдлийн Сэнкакү хэмээх 5 арал, 3 хадыг БНХАУ, Тайваниас 1895 оноос өмнөх эзэд нь авна гээд ид мэтгэцгээж байна.
Уул усан
[засварлах | кодоор засварлах]Өмнөөс Филиппиний хавтан Амарын, Окинавын хоёр хавтан доогуур, умар руу Номхон далайн хавтан Агнуурын тэнгисийн хавтан доогуур шурган шүргэж байдгаас Японд үе үе хүчтэй газар хөдөлж, галт уулс оргилдог. Дэлхийн бүх газар хөдлөлтийн эрчмийн 10-20% нь Японд үүсдэг гэнэ.[9] Японы галт уулс Номхон далайн галт цагирагт хамаатай. Хавтангийн шургалт Евразитай залгаа байсан Японы газрыг дорнош атируулж, 15 сая жилийн урьд Япон тэнгисийг үүсгэсэн гэдэг.[10] Японд одоо оргиход бэлэн 108 галт уул байна. Зуун зууны туршид үхлийн газар хөдлөлт, цунами тохиосоор л байсан.[11] 1923 оны Кантоогийн газар хөдлөлтөөр 140 мянган хүний амь үрэгдэж байв.[12] Ханшины 1995 оны газар хөдлөлт, Тоохокүгийн 2011 оны газар хөдлөлт, цунами гээд саяхны жишээ ч байна.[13] Ийм нутагт байдгийнх амарч эмнүүлэхэд аятай халуун рашаан харин элбэг олдоно.[14] Хамгийн өндөр уул бол д.т.д 3,776 м-т цоройсон Фүжи галт уул. Үүнээс гадна Хида, Кисо, Акайши гурван нурууг нийлүүлээд Японы Альп гэдэг. Оргил нь Кита уул (3,193 м). Ер нь Японы газар нутгийн 73% нь уулархаг, ой модтой. Ийм газраа газар тариалан, аж үйлдвэр, оршин суухад тохьгүй гээд далайн эрэг хавийн нам доор газарт хүмүүс шавалдсаар ирсэн.[15] Нам доор газраас Токио байрладаг Кантоогийн нам доор газар эн арай их (13,000 км2). Үүнээс гадна Нагоя хавийн Нооби, Осака-Кёото орчмын Кинки, Сэндай хавийн Сэндай гээд нам доор талууд бий. Уулын, түргэн урсгалт, богино голуудтай. Тэдэндээ усан цахилгаан станц барьсан нь олон. Хамгийн урт Шинано гол 367 км урсаад Япон тэнгист цутгадаг.[16] Кёотогийн хажуугийн Бива нуур хамгийн том цэнгэг уст нуур гэдэг.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Ихэнх нутаг нь дулаан бүст хамаарах бөгөөд өмнөд хэсгийн арлууд нь халуун, хойд хэсэг нь сэрүүн бүст хамаардаг[17]. Сибирийн их даралт хойноос ирэх салхи нь Япон тэнгисийн чийглэг агаарыг авчрах тул Япон тэнгис талдаа цас их унана. Харин Номхон далай талдаа цэлмэг өдөр олширдог. Зун нь Номхон далайн их даралтын нөлөө ихэсч, халуун чийглэг өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ нутгийн умард хэсгээр нь Агнуурын тэнгисийн их даралтын нөлөөгөөр сэрүүн байдаг. Японы тэнгис талдаа өвөл цас их унадаг, 6, 7 сард (Окинавад 5, зургаадугаар сар) агаарын их даралтын шугамын нөлөөгөөр борооны улирал болж, зун, намрын заагаар өмнө талаас ирэх тайфунь зэргийн нөлөөгөөр харьцангуй хур тунадас ихтэй бүс нутгийн тоонд орно[17][18].
Түүх
[засварлах | кодоор засварлах]Японд эрт үед хүн амьдарч байсныг батлах олдвор НТӨ 30,000 оны буюу Хуучин чулуун зэвсгийн үед хамаарна. Арай хожуу үед хамаарах чимэглэсэн шавар сав, ваар зэрэг нь дэлхий дээрхи хамгийн эртний хадгалагдан үлдсэн эд өлгийн зүйл гэж тооцогддог байна
Хоккайдо, Хонсю Кюсю, Сикоку гэсэн дөрвөн том арлаас Японы бүлэг арал тогтдог.
Японы уугуул оршин суугчид нь Курилийн арлууд болон Японы бүлэг аралд хамаарагдах Хоккайдо, Хонсю арлуудыг оролцуулан Японы ихэнх хэсэгт суурьшиж байсан Айнү юм. Одоогийн япончууд анх Зүүн Азийн эх газраас тус арлын өмнөд хэсэгт нүүн ирж хэдэн мянган жилийн турш аажим аажмаар тэднийг түрэн уусгасаар Японы арлуудын нутаг дэсвгэрт бүхэлд нь суурьшжээ. Айнүчүүд нь эрт цагт Зүүн Өмнөд Ази дахь папуачуудтай адилхан австралоид төрхтэй (афирикчуудтай төстэй) байв.
Япончуудын гарал бүрэн тодорхойгүй, зарим эрдэмтэд дор хаяж 10,000 гаруй жилийн өмнө Японд байсан уугуул хүмүүс гэж үздэг ч ихэнх эрдэмтэд Зүүн эсвэл Зүүн Өмнөд Азиас нүүн ирсэн хүмүүс гэж үздэг. Хэдийгээр эхний онолд 10,000 гаруй жилийн өмнө тэд Японд байсан гэсэн таамаг дэвшүүлдэг ч Айнүчүүдээс сүүлд тус аралд ирсэн болох нь археологийн олдвороор батлагддаг.
"Яёойн эрин" буюу МЭӨ III зууны үеэс цагаан будаа тариалан, төмөр ба хүрэл боловсруулж, вааран эдлэл хийх болжээ. Эдгээр нь Хятад эсвэл Солонгосоос шилжин ирсэн одоогийн япончуудтай холбоотой гэж үздэг байна.
Буддын шашин Солонгосын Вэкжэ улсаас дамжин нэвтэрсэн боловч Хятадын нөлөө их байсан байна
"Нарагийн эрин" буюу МЭ VIII зууны үед Японы анхны хүчирхэг улс, одоогийн Нара орчимд төвлөрөн бий болжээ. Энэ үед хамаарах "Кожики" (Kojiki, 712 он), "Нихон Шоки" (Nihon Shoki, 720 он) зэрэг судрууд хадгалагдан үлдсэн байдаг
XVI зууны үед Португалын худалдаачид ба шашны номлогч нар анх Японд хүрсэн ба энэ үеэс Баруун болон Японы хооронд худалдаа, соёлын солилцоо эхэлжээ.
Ода Нобүнага Европоос нэвтэрсэн галт зэвсэг хэрэглэн Японыг нэгтгэж эхэлсэн боловч 1582 онд алуулсан байна. Түүний дараа Тоёотоми Хидэёши үйл хэргийг нь үргэлжүүлэн 1590 онд бүх Японыг нэгтгэж дуусав.
1598 онд Хидэёши нас барсны дараа, Токүгава Иэясү 1603 онд Эдо буюу одоогийн Токио хотын орчим Токүгава шогуныг үндэслэв. 1639 оноос эхлэн "Хаалттай улс" бодлого баримтлах болсон байна. Энэ үеийг "Эдогийн эрин" гэж нэрлэдэг байна[19].
1854 оны 3-р сарын 31-нд АНУ-ын усан цэргийн ахмад Маттью Перри Японтой "Канагавагийн хэлэлцээр"-ийг байгуулснаар Япон дахин гадаад ертөнцтэй харилцаж, "Мэйжийн эрин" эхэлжээ (1868 он). Энэ үед Япон өөрийн улс төр, хууль, цэргийн зохион байгуулалтыг барууны маягаар шинэчлэн, Японы эзэнт улсыг аж үйлдвэржүүлж эхлэв. Энэ үеэс Хятад, Орос зэрэг улсуудтай дайн хийж, Тайвань, Солонгос, Сахалины өмнөд хагасыг эзлэв[20].
1931 онд Манжуурыг эзлэн, 1941 онд "Тэнхлэгийн хүчинд" нэгдсэн байна[21]. 1937 онд Хятадын бусад хэсгийг эзлэн, 1941 онд АНУ-ын Перл Харбор дахь цэргийн баазыг довтлов. Үүний дараа Япон нь АНУ, Их Британи, Нидерланд зэрэг улсад дайн зарлажээ. Энэ явдал АНУ-ыг Дэлхийн II дайнд татан оролцуулав. 1945 онд АНУ, Японы Нагасаки, Хирошима хотууд дээр цөмийн бөмбөг хаяж, ЗХУ Японд дайн зарласны дараа 1945 оны 8 сарын 15-нд Япон бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ[22].
1947 онд Япон нь шинэ Үндсэн хууль баталж, Үндсэн хуульт, хаант засаглалтай ардчилсан орон болов. Япон 1956 онд НҮБ-ын гишүүн орон болсон байна.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Япон улсад 2012 оны гуравдугаар сарын байдлаар 127.3 сая хүн амьдарч байна.[23] Энэ нь дэлхийн улс орнуудаас хүн амын тоогоор 10-р олон болохыг илтгэнэ. Хэл соёлоороо бараг нэгэн төрлийн ард түмэн.[24] Тоолвол 98.5% нь Япон үндэстэн,[25] үлдсэн хувийг Солонгос,[26] Хятад,[27] Филиппин, Бразил, Перу[28] гэх мэт орноос ирээд буцаагүй улс, тэдний үр хойч дүүргэж байдаг.[24] Яг Япон (Ямато)-оос гадна маш цөөн тоот Айнү,[29] Рюкюү ард түмэн Япон үндэстэнд багтана.[30] Нэг км2-т 336 хүн ноогдож байгаагаар дэлхийд хүн амын 24-р шигүү суурьшилт улс гэгдэнэ. Хүн амын 80% нь Хоншүү аралд нутагтай, 89.7% нь хот газрын суугуул.[31] Түүнчлэн Саппоро, Сэндай, Токио, Сайтама, Чиба, Кавасаки, Ёкохама, Нагояа, Киото, Осака, Кобэ, Хирошима, Китакюүшюү, Фүкүока зэрэг саяас дээш хүн ам бүхий хотуудад хүн амын төвлөрөлт явагдаж байна. Газар нутгийн нь 10 хувьд нь хүн амын 90 хувь нь амьдардаг гэсэн тоо баримт байдаг юм байна. Үүний нөгөө талд хөдөө орон нутагт хүн ам сийрэгшиж, хөгшид л үлдэж хоцорч байна. 1940 онд 73 сая хүнтэй байсан Япон 1960 онд 94 сая, 1980 онд 117 сая, 2000 онд 127 сая болж өссөний эцэст тогтворжиж 2010 онд 128 сая хүнтэй л байна.[32] Японд хүн хамгийн өндөр насалж (82.7 нас) байгаа,[33] хүн амын 21.2% нь 65 гарсан настан болсон,[34] хүүхэд төрөх нь урьдынхаас цөөрсөн зэргээс шалтгаалаад Японы хүн ам цаашид буурах нээ. Эрүүл мэндийн сайд нь 2060 он болоход 87 сая хүнтэй байх нь гэж халаглажээ.[35]
Хэл бичиг
[засварлах | кодоор засварлах]Албан ёсны боловсролыг япон хэлээр олгодог боловч парламентад айнү хэл болон окинава аялга (рюүкюү хэл) хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Англи хэлийг дунд сургуулиас эхэлж заадаг боловч хүн амын англи хэлний мэдлэг ерөнхийдөө сайн биш.
Шашин шүтлэг
[засварлах | кодоор засварлах]Шинто, Буддын шашинд давхар шүтлэгтэй хэмээн өөрсдийгөө тодорхойлох хүн олон тул энэ хоёр шашны сүсэгтнүүдийн тоог нэмбэл 200 сая болдог ажээ. Түүнчлэн католик, протестант зэрэг христианууд байх боловч хүн амын 1%-д ч хүрэхгүй боловч зул сарын баяр зэрэг христийн шашны зан үйл өргөн тархжээ. Ислам, жүүдийн шашин шүтдэг хүн бараг үгүй гэхэд болно.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Мэйжийн эрин үеэс буюу 1872 оноос, бага дунд сургууль, их сургуулиуд байгуулагдаж эхэлжээ[36]. 1947 оноос Японд 6-15 насандаа бага, дунд сургуульд, мөн дараа нь 3 жил ахлах сургуульд суралцдаг болсон байна. 2005 оны байдлаар ахлах сургууль төгсөгчдийн 75.9% нь их сургууль, коллеж болон бусад тусгай мэргэжлийн сургуульд элсэн орсон байна[37]. Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль нь дэлхийд нэртэй том сургууль болно[38]. Олон улсын байгууллагын судалгаагаар Японы боловсролын систем дэлхийд эхний 6-д багтаж байна[39].
- Бичиг үсэгт тайлагдсан байдал: 100.0% (эр: 100.0%, эм: 100.0%, 2000 он). 1990 онд 99.8% (эр: 99.9%, эм:99.7%) байсан аж.
- Суурь боловсрол: Бага сургууль 6 жил, дунд сургууль 3 жил. Дунд сургууль төгсөгчдийн 96% нь ахлах сургуульд дэвшин суралцдаг.
Төр засаг
[засварлах | кодоор засварлах]Өнөөгийн Японы төрийн бүтэц, эрх хувиарилалт 1947 оны үндсэн хуулиар тогтжээ. Эзэн хааны эрх мэдэл хумигдмал тул Японыг үндсэн хуульт хаант засагт улс гэж ойлгоно. Японы үндсэн хуулинд эзэн хааныгаа "ард түмний эв нэгдэл, төр улсын бэлгэ тэмдэг" гэж тодорхойлж, ёс ямбаны тэргүүнд өргөж, их л хүндэтгэж байдаг. Одоогийн хаан нь Нарүхито юм. Нарүхито нуган үргүй тул одоогоор дүү нь болох Хунтайж Акишино хаан өвийг нь залгах магадлалтай.
Япон улсын хурал (парламент) хууль цааз тогтоох үндсэн үүрэгтэй. Японы парламент (япон. 国会 коккай) гэдэг бөгөөд дөрвөн жил тутамд сонгогддог 480 суудалт Ардын танхим (衆議院 шүүги-ин), зургаан жилийн хугацаат 242 суудалт Цэцдийн танхим (参議院 санги-ин) гэсэн доод, дээд хоёр танхимаас бүрдэнэ. Японд хүн 20 нас хүрч байж сонгуульд санал өгөх эрх нээгддэг. Японы парламентад 1955 оноос хойш ихэнхдээ Японы Либерал Ардчилсан Нам олонх болж засгийн газраа бүрдүүлж байсан бөгөөд 2009 онд болсон бүх нийтийн сонгуулиар Ардчилсан Нам илт давуу ялалт байгуулан засгийн эрхийг авч, Либерал Ардчилсан Нам 2 дахь удаагаа сөрөг хүчин болсон. Гэсэн ч 2012 оны 12 сард болсон сонгуулиар Либерал Ардчилсан Нам дахин засгийн эрхэнд гарчээ.
1947 оноос ерөнхий сайдад улсын гол хариуцлага оногдох болсон.[40] УХ-аас ерөнхий сайдад нэр дэвшүүлж, эзэн хаан баталснаар үүрэгтэй ажилдаа ордог. Ерөнхий сайд нь сайд сайд нараа бүрдүүлж, болохгүй бол халж сольдог. 2001-2006 оны хооорондох Коизүми Жүн-Ичироогоос хойш жил бүр ерөнхий сайд солигдсоны эцэст 2012 оны 12 сараас Абэ Шинзоо 2 дахь удаагаа ерөнхий сайд болоод 8 жил орчим буюу хамгийн удаан ажиллажээ. Одоо тус улсын ерөнхий сайдаар 2020 оны 9 сарын 16-нд сонгогдсон Сүга Ёшихидэ ажилласан байна. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтнээс гадна шүүх тогтолцоо байна. Гэхдээ шүүхийн салбар сул, гүйцэтгэх нь хүчтэй байдгаараа Германтай төстэй[41].
Холбоос: Японы Ерөнхий сайд нар
Сонгууль
[засварлах | кодоор засварлах]Сонгуулийн нас нь 20 бөгөөд Төлөөлөгчдийн Танхимын сонгууль 4 жил болгон, харин Зөвлөхүүдийн Танхимын сонгууль 3 жил тутамд болдог байна[41] [40].
Орон нутаг
[засварлах | кодоор засварлах]Бүхэл Япон эхлээд, том түвшинд 47 ялгаатай нутаг, засаг захиргааны нэгж болж хуваагдана. Үүнд Токио гэсэн нэртэй 1 өргөн хот (都 to), Хоккайдо гэх 1 хязгаар (道 dō), Осака, Киото гэдэг 2 хотжсон аймаг (府 fu), бусад нэр бүхий 43 энгийн аймаг (県 ken) багтана. Энэ түвшнээ японоор тодоофүкэн (都道府県 todōfuken) гэж бүлэглэнэ. Монголоор зүгээр л «аймаг» гэхэд болно. Доошилбол аймаг дотроо хэд хэдэн хот (市 shi), орон нутгийн тойрог (郡 gun) болж хуваагдана. Орон нутгийн тойрог цаашаа суурин (町 chō), гацаа (村 son) гээд дараална. Зарим аймаг дотроо завсрын шат үүсгэдгийг тойрог (支庁 shichō) гэж бичиж болох юм. Жишээ нь: Хоккайдо дотроо 14 тойрогт хуваагддаг. Токио бол хот аймаг. «Токио хот», «Токио аймаг» гэвэл нэг л газар юм.
Газар зүйн байрлалаар нь аймгуудаа мужилдаг уламжлалтай. Үүнийг монголоор муж, эсвэл бүс гэж (Chihō) бичиж болно.
1. Хоккайдо 2. Аомори 8. Ибараки |
15. Ниигата 24. Миэ |
36. Токүшима 40. Фүкүока 47. Окинава |
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Эдо эринд зарим зохион байгуулалттай аж ахуйн харилцаанууд үүсч, эдийн засаг хөгжсөн байдаг. Тухайлбал, Осакагийн будаа зууч нар даатгал, банкны хэлбэрүүдийг хөгжүүлж, усан, газрын замаарх худалдааны сүлжээ өргөжсөн байна. Мэйжийн эринд зах зээлийн эдийн засагт шилжиж, аж үйлдвэржиж эхэлсэн ба одоогийн томоохон аж ахуйн нэгтгэлүүд тухайн үед байгуулагдсан байдаг.
Япон нь өнөө үеийн Азид тэргүүлэх, дэлхийн гурав дахь том хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүн бүхий орон юм. Хоёрдугаар дайны дараа үсрэнгүй өсөлт хэмээгдсэн үе ирсэн ба 1960 болон 1970-аад онуудад эдийн засгийн жилийн дундаж өсөлт 7.5% байв. Харин 1980 болон 1990-ээд онуудад 3.2%-ын жилийн дундаж өсөлттэй байсан. Ерөнхийдөө байгалийн баялаг хомс боловч цементийн түүхий эд, шил зэргээр баялаг. Эрт цагт алт, мөнгө, зэс, чулуун нүүрс их хэмжээгээр олборлодог байсан түүхтэй.
Нефть, ашигт малтмал зэргийг импортлон автомашин, цахилгаан бараа, химийн бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэн экспортолдог[42].
Гадаад худалдааны гол түншүүд нь АНУ, Зүүн, Зүүн Өмнөд Ази, Европын Холбоо, Саудын Араб, Хятад гэх мэт. Гадаад худалдааны тэнцэл нь ашигтай байдаг[43].
Өв соёл
[засварлах | кодоор засварлах]Японы нутаг дэвсгэр дээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын дурсгал 10, байгалийн дурсгал 3 бий.
Бүх нийтээр тэмдэглэх баяр
[засварлах | кодоор засварлах]Огноо | Баяр | Тайлбар |
---|---|---|
1 сарын 1 | Шинэ жил | |
1 сарын 2 дахь Даваа гараг | Насанд хүрэгсдийн өдөр | Тухайн жилд 18 нас хүрсэн хүмүүс тэмдэглэнэ. |
2 сарын 11 | Тусгаар тогтнолын өдөр | |
3 сарын 21 орчим | Хаврын өдөр шөнө тэнцэх өдөр | Хуучнаар Эзэн хааны хаврын тайлга |
4 сарын 29 | Шёовагийн өдөр | Хирохито хааны төрсөн өдөр |
5 сарын 3 | Үндсэн хуулийн өдөр | |
5 сарын 4 | Ногоон өдөр | |
5 сарын 5 | Хүүхдийн баяр | |
7 сарын 3 дахь Даваа гараг | Далайн өдөр | |
9 сарын 3 дахь Даваа гараг | Ахмадын өдөр | |
9 сарын 23 орчим | Намрын өдөр шөнө тэнцэх өдөр | Хуучнаар Эзэн хааны намрын тайлга |
10 сарын 2 дахь Даваа гараг | Биеийн тамирын өдөр | |
11 сарын 3 | Соёлын өдөр | Мэйжи эзэн хааны төрсөн өдөр |
11 сарын 23 | Хөдөлмөрийг хүндэтгэх өдөр | |
12 сарын 23 | Эзэн хааны төрсөн өдөр |
- Баярын өдөр Ням гарагт таарвал дараах өдөр буюу Даваа гарагт нь, түүнчлэн баярын өдрүүдийн хоорондох өдөр Бүх нийтийн амралтын өдөр болдог.
Нэмэр
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Kunaicho.go.jp Эзэн хааны гэр бүлийн албан ёсны цахим сүлжээ
- Ministry of Foreign Affairs Японы гадаад бодлого, боловсролын хөтөлбөр, соёл урлаг, амьдралын тухай
- Shugi-in.go.jp Төлөөлөгчдийн танхимын албан ёсны цахим сүлжээ
- Парламентын номын сан (Англи хэлээр)
- Албан ёсны хэвлэл мэдээлэл
- Жуулчлал
- Бусад
- CIA World Factbook
- Британника нэвтэрхий толь
- Commons: 日本 – Викимедиа дуу дүрсний сан
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 令和元年全国都道府県市区町村別面積調 (10月1日時点) [Reiwa 1 prefectures and municipalities ranked according to area (as of 1 October)] (япон хэлээр). Geospatial Information Authority of Japan. December 26, 2019. Эх хувилбараас архивласан: April 15, 2020.
- ↑ "Surface water and surface water change". OECD. Татаж авсан: October 11, 2020.
- ↑ "2020 Population Census Preliminary Tabulation". Statistics Bureau of Japan. Татаж авсан: June 26, 2021.
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 "World Economic Outlook database: October 2022". International Monetary Fund. October 2022.
- ↑ "Inequality - Income inequality - OECD Data", Inequality - Income inequality - OECD Data, OECD, <https://data.oecd.org/inequality/income-inequality.htm> (retrieved on July 25, 2021)
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. September 8, 2022.
- ↑ Mancall, Peter C. (2006). "Of the Ilande of Giapan, 1565". Travel narratives from the age of discovery: an anthology. Oxford University Press. pp. 156–157.
- ↑ McCargo, Duncan (2000). Contemporary Japan. Macmillan. pp. 8–11. ISBN [[Special:BookSources/0-333-71002-2 Загвар:Please check ISBN|0-333-71002-2 [[:Загвар:Please check ISBN]]]].
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (help) - ↑ "Tectonics and Volcanoes of Japan". Oregon State University. Эх хувилбараас архивласан: 2007-02-04. Татаж авсан: 2007-03-27.
- ↑ Barnes, Gina L. (2003). "Origins of the Japanese Islands" (PDF). University of Durham. Татаж авсан: 11 August 2009.
- ↑ "Tectonics and Volcanoes of Japan". Oregon State University. Эх хувилбараас архивласан: 4 Хоёрдугаар сар 2007. Татаж авсан: 27 March 2007.
- ↑ James, C.D. (2002). "The 1923 Tokyo Earthquake and Fire" (PDF). University of California Berkeley. Эх хувилбараас (PDF) архивласан: 7 Наймдугаар сар 2014. Татаж авсан: 16 January 2011.
- ↑ "USGS analysis as of 2011-03-12". Earthquake.usgs.gov. 23 June 2011. Татаж авсан: 9 November 2011.
- ↑ "Attractions: Hot Springs". JNTO. Татаж авсан: 2007-04-01.
- ↑ "Japan". US Department of State. Татаж авсан: 16 January 2011.
- ↑ Nilsson, Christer; Reidy,Catherine A.; Dynesius, Mats and Revenga, Carmen; Fragmentation and Flow Regulation of the World’s Large River Systems; Science; vol. 308; pp.405-408
- ↑ 17.0 17.1 "Essential Info: Climate". JNTO. Татаж авсан: 2007-04-01.
- ↑ "Flora and Fauna: Diversity and regional uniqueness". Embassy of Japan in the USA. Эх хувилбараас архивласан: 2007-02-13. Татаж авсан: 2007-04-01.
- ↑ Hooker, Richard (1999-07-14). "Japan Glossary; Kokugaku". Washington State University. Эх хувилбараас архивласан: 2006-08-28. Татаж авсан: 2006-12-28.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help) - ↑ Jesse Arnold. "Japan: The Making of a World Superpower (Imperial Japan)". vt.edu/users/jearnol2. Татаж авсан: 2007-03-27.
- ↑ Kelley L. Ross. "The Pearl Harbor Strike Force". friesian.com. Татаж авсан: 2007-03-27.
- ↑ "Japanese Instrument of Surrender". educationworld.net. Татаж авсан: 2006-12-28.
- ↑ See links to the Census and the monthly Population Estimate through the Japan Statistical Agency homepage.
- ↑ 24.0 24.1 "'Multicultural Japan' remains a pipe dream". Japan Times. 27 March 2007. Архивласан огноо 16 Долдугаар сар 2012. Татаж авсан: 16 January 2011.
{{cite news}}
: Check date values in:|archivedate=
(help) - ↑ "CIA Factbook: Japan". Cia.gov. Эх хувилбараас архивласан: 28 Арван хоёрдугаар сар 2010. Татаж авсан: 9 November 2011.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "Japan-born Koreans live in limbo". The New York Times. 2 April 2005. Татаж авсан: 16 January 2011.
- ↑ Onishi, Norimitsu (1 November 2008). "An Enclave of Brazilians Is Testing Insular Japan". The New York Times. Татаж авсан: 16 January 2011.
- ↑ "'Home' is where the heartbreak is for Japanese-Peruvians". Asia Times. 16 October 1999. Эх хувилбараас архивласан: 6 Нэгдүгээр сар 2010. Татаж авсан: 16 January 2011.
- ↑ Fogarty, Philippa (6 June 2008). "Recognition at last for Japan's Ainu". BBC. Татаж авсан: 7 June 2008.
- ↑ "The Invisible Race". Time. 8 January 1973. Эх хувилбараас архивласан: 16 Арван хоёрдугаар сар 2012. Татаж авсан: 16 January 2011.
{{cite news}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "Япония". Министерство иностранных дел Российской Федерации. Эх хувилбараас архивласан: 2007-05-18. Татаж авсан: 2010-01-23.
{{cite web}}
: Unknown parameter|datepublished=
ignored (help) - ↑ [1] Population by Age Group and Indices of Age Structure(Excel:29KB)
- ↑ United Nations World Population Prospects: 2006 revision – Table A.17 for 2005-2010
- ↑ McCurry, Justin (17 April 2007). "Japan's age-old problem". The Guardian (UK). Татаж авсан: 2 January 2011.
- ↑ "Japan population to shrink by one-third by 2060". January 30, 2012.
- ↑ Lucien Ellington (2003-12-01). "Beyond the Rhetoric: Essential Questions About Japanese Education". Foreign Policy Research Institute. Эх хувилбараас архивласан: 2007-04-05. Татаж авсан: 2007-04-01.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help) - ↑ "School Education" (PDF). MEXT. Эх хувилбараас (PDF) архивласан: 2008-01-02. Татаж авсан: 2007-03-10.
- ↑ "The Times Higher Education Supplement World University Rankings" (PDF). TSL Education Ltd. 2005-10-28. Татаж авсан: 2007-03-27.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help)[permanent dead link] - ↑ OECD’s PISA survey shows some countries making significant gains in learning outcomes, OECD, 04/12/2007. Range of rank on the PISA 2006 science scale
- ↑ 40.0 40.1 "The Constitution of Japan". House of Councillors of the National Diet of Japan. 3 November 1946. Эх хувилбараас архивласан: 17 Гуравдугаар сар 2007. Татаж авсан: 10 March 2007.
- ↑ 41.0 41.1 "World Factbook; Japan". CIA. 2007-03-15. Эх хувилбараас архивласан: 2010-12-28. Татаж авсан: 2007-03-27.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help) - ↑ "World Factbook; Japan—Economy". CIA. 2006-12-19. Эх хувилбараас архивласан: 2010-12-28. Татаж авсан: 2006-12-28.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help) - ↑ Blustein, Paul. "China Passes U.S. In Trade With Japan: 2004 Figures Show Asian Giant's Muscle". The Washington Post (2005-01-27). Retrieved on 2006-12-28.