Jump to content

Шон Мэрион

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шон Дуэйн Мэрион (Англи: Shawn Dwayne Marion, 1978 оны тавдугаар сарын 7-нд Иллиной мужийн Уокиган хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Кливленд Кавальерс» багт довтлогчоор тоглодог. Тэрээр 2011 оны НБА-гийн аваргаар тодорч, нийт дөрвөн удаа Бүх оддын тоглолтонд оролцсон туршлагатай тоглогч билээ.

Мэрион 1999 оны драфтын №9 болж Финикс Санс (19992008) багт элсчээ. Дараа нь Майами Хийт (20082009), Торонто Рэпторс (2009) багуудад тоглож байгаад 2009 оны долоодугаар сарын 9-нд таван жилийн гэрээг 39 сая доллараар байгуулан ирсэн юм.[1]

2005-2006 онд «Финикс Санзад» байхдаа Мэрион оноо, самбарын дунджаар хувийн замналын дээд үзүүлэлтээ тогтоожээ. Чингэхдээ 21.8 оноо, 11.8 дунджилсаны сацуу 2.0 таслалт, 1.7 хаалт дунджилсан юм.

2014 оны есдүгээр сарын 9-нд «Кливленд Кавальерстай» нэгдсэн.[2][3]

Америкийн шигшээн бүрэлдэхүүнд багтан 2004 оны олимпын хүрэл медаль хүртэж байв.

  1. "MAVERICKS ACQUIRE FOUR-TIME ALL-STAR SHAWN MARION". NBA.com. 2009-07-09. Татаж авсан: 2009-07-09.
  2. "Cavs Sign Forward Shawn Marion". NBA.com. Turner Sports Interactive, Inc. September 9, 2014. Татаж авсан: September 9, 2014.
  3. Lloyd, Jason (September 9, 2014). "Cavaliers announce signing of Shawn Marion". Ohio.com. Татаж авсан: September 9, 2014.