Цагчаа ятгашаазгай
Харагдац
Цагчаа ятгашаазгай | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Garrulus glandarius Линней, 1758 | ||||||||||||||||
Цагчаа ятгашаазгай тархац
| ||||||||||||||||
Дэд зүйлүүд | ||||||||||||||||
33 (in eight groups) - бичлэг үзэх |
Цагчаа ятгашаазгай (Garrulus glandarius), урьд Ятга шаазгай гэж байсан, нь баруун Европ, баруун хойд Африк, зүүн ба зүүн өмнөд Ази гээд өргөн бүсэд тархан нутагладаг шувуу юм.
Ангилал
[засварлах | кодоор засварлах]Нийт 9 бүлэг 33 дэд зүйл бий:
- Европын бүлэг, 9 дэд зүйл байх ба толгойн орой хэсэгт судалтай байна.
- cervicalis бүлэг (Хойд Африкийн 3 дэд зүйл), улбар шилэн хүзүү, толгойн хажуу тал нь нилээд цайвар, толгойн орой нь хар эсвэл судалтай байна.
- atricapillus бүлэг (4 дэд зүйл), нүүр нь маш цайвар, толгойн орой нь хар байна.
- hyrcanus (Ираны орчим)
- brandtii бүлэг (Сибирь болон Японы хойд хэсгийн 4 дэд зүйл), улаавтар толгой, орой нь судалтай.
- leucotis бүлэг (Зүүн өмнөд Азийн 2 дэд зүйл), далавчиндаа цагаан толбогүй
- bispecularis бүлэг (Гималайн нурууны бүсийн 6 дэд зүйл), толгойн орой нь улбар өнгөтэй ба судалгүй, мөн далавчиндаа цагаан толбогүй.
- japonicus бүлэг (Японы өмнөд хэсгийн арлуудын 4 дэд зүйл), далавчиндаа том цагаан толботой, хардуу нүүртэй.
Зан авир
[засварлах | кодоор засварлах]Идэш тэжээл
[засварлах | кодоор засварлах]Тэд модон дээр ч, газар ч хооллоно. Олон төрлийн хорхой шавьж, мод, ургамлын үр, жимс жимсгэнэ иддэг. Мөн зарим жижиг шувуу, өндөг, мэрэгч иднэ.
Үржил
[засварлах | кодоор засварлах]Цагчаа ятгашаазгай мод, эсвэл томхон бутанд үүр засаж 4-6 өндөг гаргана. 16-19 хоног дараад ангаахай болох ба эцэг эх хамтдаа өсгөж тэжээдэг.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Garrulus glandarius – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Garrulus glandarius-тай холбоотой мэдээлэл байна. |