Хань Шань Тун
Appearance
Хань Шань Тун (хятад ханз: 韓山童; пиньинь галиг: Hán Shāntóng) бол Монголын Юань улсын сүүл үед Цагаан Лянхуа бүлэглэлийг толгойлж, 1351 онд Шар мөрний дагуух газарт өөрийн 3000 хүнээ авч Улаан алчууртны бослогыг өдөөн гаргасан этгээд юм. Тэрээр Хэнань мужийн Инжоуд төрсөн. Тэр өөрийгөө Умард Сүн улсын Хуйзун хааны 8-р үеийн ач гэж цоллоод Юань улсын төрийг мөхөөж, Сүн улсыг байгуулах тавилантай гэж зарлаад бослогоо эхлүүлсэн. Гэвч бослогын нууц задарч 1351 онд монгол цэрэгт баригдаж алуулсан. Харин түүний хүү Хань Линь Эр нь зугтаж, Лю Фу Туны бослгоын цэрэгт нэгдээд, хожим 1355 онд өөрийгөө Сүн улсын хаанд өргөмжлсөн.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.