Jump to content

Фоли-Бердже дэх баар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Фоли-Бердже дэх баар ( Франц: Un bar aux Folies Bergère) нь Эдуард Манегийн хамгийн сүүлчийн томоохон бүтээл гэж тооцогддог уран зураг. 1882 онд зурагдаж тухайн жилийн Парисын салонд үзэсгэлэнд тавигдсан. Энэ нь Парисын Фоли Бердже шөнийн клубт болсон үйл явдлыг дүрсэлжээ. Уг зургийг Манегийн дотны найз, хөгжмийн зохиолч Иммануэль Шабрие эзэмших хугацаандаа төгөлдөр хуурынхаа дээр байрлуулсан. Одоо энэхүү зураг нь Лондон дахь Корталд Галлерейд байдаг.

Энэхүү зураг нь Манегийн реализмд үнэнч байсны тод жишээ бөгөөд тухайн үеийн бодит амьдралыг нарийн дүрсэлжээ. Зураг дахь олон дүрслэлийн элементүүд нь шүүмжлэгчдийг эргэлзүүлж байсан боловч дийлэнх нь үндэслэлтэйгээр няцаагдаж олон алдартай эрдэм шинжилгээний өгүүллэгийн сэдэв болсон. [1] [2]

Анхны нийтлэлүүдээс хойш шүүмжлэгчид гол дүр нь толины өмнө зогсож байгаа эсэх талаар маргаж байсан. Шүүмжлэгчид Манег алслалтын тухай огт мэдлэггүй гэж буруутгаж, зураг дээрх хэд хэдэн элементүүдийг боломжгүй хэмээн үзсэн. Гэвч 2000 онд Манегийн зурсан өнцгөөс тухайн нөхцөл, үйл явдлыг давтан харуулж гэрэл зургаар баталсан. [3] Энэхүү ажлын дүнд "олон хүмүүсийн анх бодож байсан үйлчлэгч, эрхэм хоёрын хоорондох нүүр тулсан яриа нь толин тусгалын тоглолт болох нь батлагдсан. Тэрхүү эрхэм нь зураачийн харцнаас гадуур, зүүн гар талд нь зогсоод, үйлчлэгчээс эсрэг зүг харж байсан нь тогтоогдсон."[3] Ажиглагч нь, зургийн баруун захад царай нь туссан хүнээс, бааранд илүү ойрхон баруун талд зогсож байх ёстойг үзүүлсэн. Үзэгчид зураачтай ижил өнцөг эзэлж зургийг үздэг гэсэн алслалтын уламжлалт дүрмээс энэ зураг нь зөрсөн.

Орчин үеийн олон мэргэжилтнүүдийн хувьд толин тусгал байгаа эсэхийг батлах нь маш чухал байсан. [4] Энэ нь Манегийн шүтэн биширдэг зураач Диего Веласкесийн бүтээл болох Лас Менинастай учир холбогдолтой. Мишель Фуко нь "Дараалал" (1966) номондоо энэ сэдвийг дурьдсанаас хойш энэ сэдэв ихээхэн ахисан. [5]

Урлагийн түүх судлаач Жеффри Маярс алслалтаар тоглож, толины тусгалыг илт зөрчиж буй аргыг тайлбарласан: "Эмэгтэйн ард алтан хүрээтэй асар том толь 130 см өргөнтэй зургийг хөндлөгөөрөө эзлэдэг. Францын гүн ухаантан Морис Мерло-Понти толийг “юмсыг үзвэр, үзвэрийг юмс болгодог, намайг бусдад, бусдыг надад хувиргадаг ид шидийн багаж” гэж дурдсан. Үзэгч-бид лангууны ард дахь бүсгүйн өмнө зогсож, яг түүний юу харж байгааг толинд туссан тусгалаар харна... Нэгэн шүүмжлэгч Манегийн 'нооргон дээр эмэгтэй баруун захад байсан бол үндсэн зурган дээр төвд байрладаг.' Хэдийгээр Мане бүсгүйг баруунаас төв рүү шилжүүлсэн ч тусгалыг нь баруун талд хэвээр үлдээсэн. Эмэгтэй: толинд үйлчлүүлэгтэйгээ ойртсон харагддаг; царайн дээрээ биеэ барьсан хөндий байдаг." [6]

Энэхүү зураг нь нийгмийн анги болон орчныг илэрхийлсэн олон нарийн нандин зүйлсийг агуулдаг. Сүзон гэдэг энэ эмэгтэй бол 1880-аад оны эхээр Фоли-Бердже бааранд үйлчлэгчээр ажиллаж байсан бодит хүн. Мане Сүзоныг өөрийн урландаа урин зуржээ. Урлаг судлаач Ларри Л.Лиго "Мане зурган дээрээ жүржийг биеэ үнэлэгчтэй холбодог зуршилтай байсныг харгалзан үзэж бүсгүйг Мане ийнхүү илэрхийлсэн" гэжээ. [7] Т.Ж Кларк баарны үйлчлэгч нь "Фоли-Бердже баарын алдартай байсан биеэ үнэлэгчдийг төлөөлөх зорилготой" бөгөөд "эмэгтэйг худалдагч бөгөөд бараа нь өөрөө буюу ундаатай хамт худалдагддаг зүйл" хэмээн үзжээ. [7]

Өөр анхаарал татахуйц зүйл бол зүүн дээд буланд байрлах тавцан дээр сууж байгаа үйлчлүүлэгчид болон тэдний дээр тоглолтоо хийж буй уран акробатчийн хос ногоон гуталтай хөл. Шар айрагны шилэн дээрх улаан гурвалжин шошго нь Басс Пэел Эел мөн бөгөөд Германы шар айрагнаас Британийн энэхүү брендийг илүүд үздэг нь Франц-Пруссын дайнаас арваад жилийн дараах Францчуудын Германы эсрэг үзэл санааг илэрхийлсэн баримт гэхэд болно. [8]

1934 онд бүжиг дэглээч Нинет де Валуагийн Шабриерийн хөгжимтэй "Фоли-Бердже дэх баар" балетыг Манегийн энэхүү зураг дээр үндэслэн бүтээжээ. [9] 1947 оны "Бэл Амигийн хувийн хэрэг" киног "Фоли-Бердже дэх баар" зургаар сэдэвлэсэн. Киноны гол дүрүүд байгууламжид орж ирэх хорин есөн минутыг үйлчлэгч эмэгтэйтэй төстэй царайтай жүжүгчин, засал чимэглэл, болон үзүүлэнгийн тайзтай.

1951 оны Лондон дахь "The Lyric Revue" театрийн үзүүлбэрт тавигдсан алдартай дууг (Сидни Картерийн бичсэн байх магадлалтай) энэхүү зургаас сэдэвлэсэн. "Өө, би хайрт Бриттанидаа буцаж ирэхийг ямар их хүсч байна ... Гэхдээ хувь тавилан намайг Фоли-Бердже бааранд авчирсан" гэж дуулдаг.

Австралийн зураач Жон Бракийн "Баар" (1954) зураг нь Фоли-Бердже дахь баарыг Мельбурн хотын баараар орлуулж илт бүдүүлгээр шоглож дүрсэлсэн. [10]

1988 онд гарсан Эдди Мерфигийн " Америкт ирсэн нь" кинонд баарын үйлчлэгч нар нь улаан даашинзтай өнгөт арьстай эмэгтэйчүүд, харин лангуун дээрх жүржийн оронд тавган дээр гамбургер байдаг хуурамч зургийг МакДауэлл резидент дээр өлгөөтэй харж болно. [11]

Канадын зураач Жефф Уолл " Эмэгтэйчүүдэд зориулсан зураг" (1979) бүтээлдээ Фоли-Бердже дэх баарны тухай дурдсан байдаг. [12] [13] Түүний 1978-2004 оны хооронд авсан гэрэл зургуудын дээжийн "Тейт Модерн" галлерэйд 2005-2006 онд тавигдсан үзэсгэлэнгийн "Бүсгүйчүүдэд зориулсан зураг" зургийн тайлбар дээр Манегийн зураг хэрхэн нөлөөлсөн тухай тоймлон харуулсан:

Манегийн зурган дээр баарны үйлчлэгч эмэгтэй зэхүүн эрийн ширтэлтэнд өртдөг. Бүх нөхцөл байдал арын толинд туссан мэт дүрслэгдэж, олон харах өнцгийг агуулдаг.

Уолл нь Манегийн зургийн дотоод бүтцээс санаа авсан. Жишээ нь чийдэн орон зайн гүнийг бий болгодог. Фотозурган дээрх толинд арын үйл явдал мөн адилаар тусна. Бүх дүр толинд харагдана. Эмэгтэйн зогсолт болон харц нь Манегийн зурагтай ижилхэн. Харин эрийн дүрд зурагчин өөрөө орсон.

Манегийн зураг дээр эрийн харц, эрэгтэй уран бүтээлч болон эмэгтэй моделийн хоорон дахь эрх мэдлийн харьцаа, үзэгчдийн гэрчийн байр суурь зэрэг нь далд байдаг бол Уолл зургийн аппаратыг бүтээлийнхээ төвд байршуулсан. Ийнхүү фотозургийг бүтээхдээ өөрөө наашаа харж байгаа мөчийг мөнхөлсөн.[14]

Их Британийн Оксфордын хүүхдэд зориулсан алдартай номын модонд багтсан "Парисын адал явдал" номд хүүхдүүд Эйфелийн цамхаг хаана байгааг лавлахаар 19-р зууны Парис руу аялж буй үйл явдалд зургийг тодорхой дурдсан байдаг.

Ишлэл

  1. Malcolm Park, Ambiguity, and the Engagement of Spatial Illusion within the Surface of Manet's Paintings (PhD diss., University of New South Wales, Australia, 2001).
  2. Thierry de Duve, "Intentionality and Art Historical Methodology: A Case Study". Nonsite.org Issue #6, July 1, 2012  ; builds and corrects previous work Thierry de Duve, How Manet's A Bar at the Folies-Bergere is Constructed, Critical Enquiry, Vol. 25, No. 1, Autumn 1998, pp. 136-168.
  3. 3.0 3.1 "Manet's Bar at the Folies-Bergère: One Scholar's Perspective" , www.getty.edu. Retrieved July 20, 2012.
  4. Bradford R. Collins, ed., 12 Views of Manet's Bar, Princeton, New Jersey: Princeton University Press, 1996
  5. Foucault has given a talk on Manet's Bar at the Albright-Knox Art Gallery in Buffalo on April 8, 1970. He had planned a book on Manet's painting and gave a series of lectures during 1970/1 but the project was abandoned; see Cahiers de L'Herne: Michel Foucault, mars 2011
  6. Jeffrey Meyers, Impressionist Quartet: The Intimate Genius of Manet and Morisot, Degas and Cassatt. New York: Harcourt, 2005. p. 77
  7. 7.0 7.1 Doris Lanier, Absinthe, the Cocaine of the Nineteenth Century: A History of the Hallucinogenic Drug and Its Effect on Artists and Writers in Europe and the United States, McFarland, 2004, pp. 102–103.
  8. Kenneth Bendiner, Food In Painting: From The Renaissance To The Present, Reaktion Books, 2004, pp. 73–74.
  9. Rambert, Marie. Quicksilver: an autobiography. Papermac (Macmillan Publishers Ltd), London, 1983, p157.
  10. "The great art robbery". The Age. 2006-04-14. Архивласан огноо 3 November 2012. Татаж авсан: 19 March 2009.
  11. ""Coming to America" visits Trump's old stomping grounds—and 1980s Williamsburg". Brick Underground. Татаж авсан: February 23, 2021.[permanent dead link]
  12. "Tate Modern National Gallery, London UK; Jeff Wall Photographs 1978-2004". 21 October 2005. Эх хувилбараас архивласан: 2007-10-26. Татаж авсан: 2007-11-02.
  13. Merritt, Naomi. "Manet's Mirror and Jeff Wall's Picture for Women: Reflection or Refraction?" (Memento 5. Зургаадугаар сар 2010 цахим архивт) Emaj (Electronic Melbourne Art Journal), Issue 4, 2009. Merritt discusses the role of the mirror in this work.
  14. Gallery Guide text for the exhibition Jeff Wall Photographs 1978–2004, Tate Modern, London, 21 October 2005 to 8 January 2006 quoted in David Campany, "'A Theoretical Diagram in an Empty Classroom': Jeff Wall's Picture for Women", Oxford Art Journal 20.1 (2007): 12-14.

Эх сурвалжууд

  • Гари Тинтеров нар. Манет/Велазкес: Испани уран зургийн Францын амт, Метрополитен урлагийн музей, 2003 он.

Гадаад холбоосууд

[засварлах | кодоор засварлах]