Сахаровын шагнал
Харагдац
«Бодол санааны эрх чөлөөний» Сахаровын нэрэмжит шагнал (англи. Sakharov Prize for Freedom of Thought) - Европын парламентын 1988 онд бий болгож, Бодол санаа болон хүний эрхийн салбарт онцгой гавьяа байгуулсан хүн эсвэл байгууллага, хамт олонд жил бүр олгодог шагнал юм. Энэхүү шагналыг Зөвлөлтийн эрдэмтэн физикч, хүний эрхийг хамгаалагч, тэрс үзэлтэн Андрей Сахаровын нэрэмжит болгосон байна.
Шагналтнууд
[засварлах | кодоор засварлах]Он | Дүрс | Шагналтан | Улс | Тэмдэглэл | Reference |
---|---|---|---|---|---|
1988 | Нелсон Мандела | Өмнөд Африк | Апартеидын эсрэг тэмцэгч, сүүлд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч байсан. | ||
Анатолий Марченко | Зөвлөлт Холбоот Улс | Зөвлөлтийн тэрс үзэлтэн, хүний эрхийг хамгаалагч. | |||
1989 | Александер Дубчек/ | Чехословак | Словакийн улс төрч, "Прагийн хавар"-ын үеэр коммунист дэглэмийг нурааж солих оролдлого хийсэн. | ||
1990 | Аун Сан Су Чи | Бирм | Шагналыг хүртэх үед Су Чи Мьянмарт цэргийн дэглэмийн эсрэг тайван тэмцэл өрнүүлж байсан сөрөг хүчний улстөрч, Ардчиллын төлөөх үндэсний лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан нэгэн байв. Тэрээр 15 жил гэрийн хорионд хоригдож байгаад 2013 онд суллагдсаныхаа дараа өөрийн биеэр ирж уг шагналыг авсан юм. 2020 онд Европын Парламентын Ерөнхийлөгч нарын бага хурал Су Чиг Рохинжа ард түмний эсрэг харгислал үйлдсэнийх нь төлөө Сахаровын шагналын нийгэмлэгээс албан ёсоор түдгэлзүүлсэн боловч өөрөө уг шагналыг буцааж өгөөгүй байна. | ||
1991 | - | Адем Демачи | Югослав | Косовогийн албани улс төрч, удаан хугацаанд улс төрийн хэргээр шоронд суусан. | |
1992 | Маяа талбай дахь Эхчүүд | Аргентин | "Бохир дайн"-ы үед алга болсон хүүхдүүдийн эхчүүдийн холбоо. | ||
1993 | Ослобоженье | Бүгд Найрамдах Босни ба Херцоговина улс | Босни ба Херцоговинаг олон үндэстний улс байлгахын төлөө тэмцэж байсан хэвлэл | ||
1994 | Таслима Насрин | Бангладеш | Эмч байсан, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө зохиолч. | ||
1995 | Лейла Зана | Турк | Туркийн зүүн өмнөд нутгийн курд гаралтай улстөрч, Курдийн ажилчны намын гишүүн байсан хэргээр 15 жил хоригдсон. | ||
1996 | Вей Жиншенг | БНХАУ | Хятадын Ардчиллын хөдөлгөөний идэвхтэн. | ||
1997 | Салима Гезали | Алжир | Сэтгүүлч, нийтлэлч, Алжир дахь эмэгтэйчүүдийн болон хүний эрх, ардчиллын төлөө тэмцэгч | ||
1998 | Ибрахим Ругова | Хуучин Югославын Бүгд Найрамдах Улс | Косовогийн албани улс төрч, Косовогийн анхны ерөнхийлөгч | ||
1999 | Шанана Гусмао | Зүүн Тимор | Хуучин цэргийн зүтгэлтэн, Зүүн Тиморын анхны ерөнхийлөгч | ||
2000 | - | ¡Баста Яа! | Испани | Терроризмын эсрэг янз бүрийн улс төрийн үзэл бодолтой хүмүүсийг нэгтгэдэг байгууллага | |
2001 | Нурит Пелед-Элханан | Израил | Энх тайвны төлөө зүтгэлтэн | ||
- | Иззат Газзави | Палестин | Зохиолч, профессор. | ||
Дом Закариас Камвенхо | Ангола | Хамба лам, энх тайвны төлөө зүтгэлтэн | |||
2002 | - | Освальдо Паяа | Куба | Кубын улс төрийн тэрс үзэлтэн. | |
2003 | Кофи Аннан | Гана | Нобелийн энх тайвны шагналт, НҮБ-ын долоо дахь Ерөнхий нарийн бичгийн дарга. | ||
Нэгдсэн Үндэстний Байгууллага | |||||
2004 | - | Беларусийн Сэтгүүлчдийн Холбоо | Беларусь | "Үг хэлэх эрх чөлөө, мэдээлэл хүлээн авах, түгээх эрхийг хангах, сэтгүүл зүйн мэргэжлийн стандартыг сурталчлах зорилготой" төрийн бус байгууллага. | |
2005 | Цагаан хувцастай эмэгтэйчүүд | Куба | Тэрс үзэлтнүүдийн гэр бүл, хамаатан эмэгтэйчүүдийн сөрөг хүчний хөдөлгөөн. | ||
Хил хязгааргүй сурвалжлагчид | |||||
Францад төвтэй, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалдаг төрийн бус байгууллага | |||||
Хаува Ибрахим | Нигери | Хүний эрхийн хуульч | |||
2006 | Алаксандар Милинкьевич | Беларусь | 2006 оны Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Беларусийн Нэгдсэн Ардчилсан Хүчнээс дэвшиж өрсөлдсөн улс төрч | ||
2007 | Салих Махмуд Осман | Судан | Хүний эрхийн хуульч | ||
2008 | Ху Жиа | БНХАУ | БНХАУ-ын идэвхтэй тэрс үзэлтэн. | ||
2009 | Мемориал | ОХУ | Олон улсын иргэний эрх ба түүхэн дурсгалын нийгэмлэг | ||
2010 | Гильермо Фариняс | Куба | Эмч, сэтгүүлч, улс төрийн тэрс үзэлтэн. | ||
2011 | Асмаа Махфуз | Египет | Арабын ард түмний таван төлөөлөгч, тэдний эрх чөлөө, хүний эрхийн төлөөх тэмцлийг хүлээн зөвшөөрч, дэмжсэн байна. | ||
Ахмед ал-Сенусси | Ливи | ||||
Разан Зайтунех | Сири | ||||
Али Фарзат | |||||
- | Мохамед Буазизи | Тунис | |||
2012 | Жафар Панахи | Иран | Ираны тэмцэгчид, хуульч Сотудех болон кино найруулагч Панахи | ||
Насрин Сотудех | |||||
2013 | Малала Юсафзай | Пакистан | Эмэгтэйчүүдийн эрх, боловсролын төлөө тэмцэгч | ||
2014 | Денис Муквеге | Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс | Хүчирхийллийн золиос болсон хохирогчдыг эмчилдэг эмэгтэйчүүдийн эмч | ||
2015 | Раиф Бадави | Саудын Араб | Саудын Арабын зохиолч, "Free Saudi Liberals" цахим хуудас үүсгэгч. | ||
2016 | Надиа Мурад | Ирак | Ирак ба Левантын Исламын Улсад барьцаалагдаж байсан, язиди үндэстний хүний эрхийн төлөө тэмцэгчид | ||
Ламияа Ажи Башар | |||||
2017 | Венесуэлийн Ардчилсан сөрөг хүчин | Венесуэл | Тус улсын Үндэсний Ассамблейн гишүүд болон хүний эрхийн "Foro Penal Venezolano" ТББ-ын жагсаалтад багтсан бүх улс төрийн хоригдлуудыг Леопольдо Лопес, Хулио Боргес, Антонио Ледезма, Даниэль Себаллос, Йон Гойкочеа, Лорент Салех, Альфредо Рамос, Андреа Гонзалес нар төлөөлсөн. Энэхүү шагналыг "Николас Мадурогийн засгийн газрын хэлмэгдүүлэлтийн эсрэг тэмцэгч оюутнууд болон эсэргүүцэгчдийн эр зоригийг" шагнаж, Европын "Нэгдсэн зүүн-Нордикийн ногоон зүүний парламентын бүлгээс" бойкот зарлав. | ||
2018 | Олег Сенцов | Украин | Кино найруулагч, Орос болон дэлхийн бусад өнцөг булан бүрд хоригдож буй улс төрийн хоригдлуудыг суллахын төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг. | ||
2019 | Ильхам Тохти | БНХАУ | Уйгурын эдийн засагч, эрдэмтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч. | ||
2020 | Беларусь улсын Ардчилсан сөрөг хүчин | Беларусь | Беларусийн ардчилсан сөрөг хүчнийг Зохицуулах зөвлөл төлөөлж, Светлана Тихановская, Светлана Алексиевич, Мария Калесникава, Волха Кавалкова, Вераника Цапкала, улс төр, иргэний нийгмийн зүтгэлтнүүд болох Сиархей Тихановский, Алесь Белиацкий, Сергей Дилевский, Степан Пуцыла, Микола Статкиевич нар. | ||
2021 | Алексей Навальный | ОХУ | ОХУ-ын Сөрөг хүчний улс төрч, авлигын эсрэг тэмцэгч | ||
2022 | Украины ард түмэн | Украин | 2022 онд Оросууд Украинд түрэмгийлсний дараа "ардчилал, эрх чөлөө, хууль дээдлэх ёсыг хамгаалж буй" украины ард түмэн шагнагджээ. | ||
2023 | Махса Амини | Иран | Махса Аминигийн сэжиг бүхий үхэл "Эмэгтэй хүн, Амьдрал, Эрх чөлөө" уриан дор олныг хамарсан тэмцэл, жагсаал цуглааныг эхлүүлсэн юм.[1] | [1] | |
Эмэгтэй хүн, Амьдрал, Эрх чөлөө Хөдөлгөөн |
- ↑ 1.0 1.1 "Jina Mahsa Amini and Iranian women protest movement win the 2023 Sakharov Prize". europarl.europa.eu (англи хэлээр). 2023 оны 10 сарын 19. Архивласан огноо 2023 оны 10 сарын 19. Татаж авсан: 2023 оны 10 сарын 19.
{{cite web}}
: Check date values in:|access-date=
,|date=
, and|archive-date=
(help)