Самир Насри
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Самир Насри[1] | ||
Өндөр | 1.78 m ([convert: unknown unit]) [2] | ||
Байрлал | Довтлох чиглэлийн хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Манчестер сити | ||
Дугаар | 8 | ||
Өсвөрийн баг | |||
1993–1996 | Ренн Мирабо | ||
1996–2004 | Марсель | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2004–2008 | Марсель | 121 | (11) |
2008–2011 | Арсенал | 86 | (18) |
2011 | Манчестер сити | 62 | (8) |
Шигшээ баг‡ | |||
2002–2003 | Францын шигшээ баг (16-гаас доош нас) | 16 | (8) |
2003–2004 | Францын шигшээ баг (17-гоос доош нас) | 16 | (6) |
2004–2005 | Францын шигшээ баг (18-аас доош нас) | 4 | (0) |
2005–2006 | Францын шигшээ баг (19-өөс доош нас) | 10 | (5) |
2006–2007 | Францын шигшээ баг (21-ээс доош нас) | 4 | (0) |
2007– | Франц | 41 | (5) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 22:21, 2013 оны 9 сарын 23 (UTC). † Гараа (Гоол). |
Самир Насри (Араб: سمير نصري) нь Алжир гаралтай[3][4] Францын хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Манчестер сити баг болон Францын шигшээ багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч юм.
Марселийн өсвөрийн багаас жигүүрийн довтлогчоор бэлтгэгдэн гарсан Насри Арсеналийн бүрэлдэхүүнд ирсэнээс хойш багийн ахлагч Цеск Фабрегасын эзгүй байх үеүүдэд төвийн хагас хамгаалагчийн байрлалд нилээд дадсан байх юм. Марсель багт байх үеэсээ өөрийн тоглолтын ур чадвараа илтэд таниулж чадсан Насриг Францчууд хөлбөмбөгийн домог Зинедин Зидантайгаа зүйрлэн хүндэтгэдэг юм.[5][6]
Клубийн замнал
[засварлах | кодоор засварлах]Марсель
[засварлах | кодоор засварлах]Самир Насри хөлбөмбөгийн замналаа 9 настайдаа Марсель багийн хүүхдийн багт элсэн орсноор эхлүүлж байжээ. 16 настайгаасаа эхлэн Марсель клубын үндсэн багт бэлтгэх хийх болсон түүнийг 2004-05 оны зуны солилцоо наймааны цонхоор Арсенал, Челси, Ливэрпүүл гэм мэт английн томоохон багууд багтаа нэгтгэхээр сонирхож байсан боловч Насри Марсель багтайгаа гэрээ байгуулан тоглох болсон байдаг. Тэрээр Марсель багийн төлөөх анхны тоглолтоо 2004 оны 9 сарын 12-нд Сошо багийн эсрэг тоглолтод Бруно Шейругаар сэлгэгдэн хийсэн бөгөөд уг тоглолтод Марсель 2-0 харьцаагаар ялж байжээ. 10 сарыэ 17-нд Сент-Этьен багтай 1-1 харьцаагаар тэнцсэн тоглолтод Насри анх удаагаа гарааны тоглогчоор гарч тоглосон байна. 2004-05 оны улиралын өвлийн завсарлагааны дараах эхний тоглолтод Насри Лилль багийн эсрэг эсрэг Марсель багийн төлөөх анхны гоолоо оруулсан бөгөөд уг тоглолтод Марсель 2-1 харьцаагаар хожиж байжээ. Уг улиралд Насри нийт 25 тоглолтод оролцож 1 гоол, 2 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлтээр улиралыг дуусгасан байна.
2005-06 оны улиралд Марсель багт Жибриль Сиссе, Фрэнк Рибери нарын довтолгооны тоглогчид ирснээр гарааны эрхийн төлөөх тэмцэл ширүүн болж байв. УЕФА-гийн цом (10 тоглолт, гоол оруулаагүй) болон Интертотогийн цомд (нэг тоглолт; нэг гоол) тус тус тоглосон байна. 2006/2007 оны улиралд тэргүүн лигийн анхны гоолоо 2007 оны дөрөвдүгээр сарын 29-нд Сошо Монбельяр багийн хаалганд оруулж, баг нь 4–2 харьцаагаар ялалт байгуулав. Энэ ялалтын ачаар Марсель хүснэгтийн дөрөвдүгээр байраар шалгаран Аваргуудын лигийн эрхээ авч байв.
2007 оны тавдугаар сарын 20-нд Насри «Францын тэргүүн лигийн Оны шилдэг залуу тоглогчын»[7] шагналыг тухайн үеүүдэд Ренн багт тоглож байсан довтлогч Жимми Бриан болон Лион багийн Карим Бензема нарыг ардаа орхин тодорч байв.
Арсенал
[засварлах | кодоор засварлах]Насриг Премьер лигийн Арсенал баг Реал Мадрид, Интер Милан багуудаас өрсөн 12.5 сая фунт стерлингийн гэрээг дөрвөн жилээр байгуулан Марсель багаас худалдан авч байв. Насри Премьер лигийн анхны гоолоо 2008 оны наймдугаар сарын 16-нд анхны гарааны үеэрээ буюу Вест Бромвич Альбион багийн хаалганд оруулсан юм.[8] 2008/2009 оны улирлын гурав дахь гоолоо Насри Эвертон багийг 3–1 харьцаагаар хожсон 2008 оны аравдугаар сарын 18-ны өдрийн тоглолтонд оруулсан бол арваннэгдүгээр сарын 8-нд Манчестер Юнайтед багийг 2-1 харьцаагаар хожсон тоглолтонд багтаа хожлын хоёр гоолыг авчирч байсан байна.[9] Ийн тоглосоор тэрээр Арсенал дахь анхны улирлаа 7 гоол оруулж, 5 ашигтай дамжуулалт хийсэн гэх амжилтыг үзүүлж байв.
2010 оны арванхоёрдугаар сарын 13-нд Насри Францын хөлбөмбөгийн холбооноос «Оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг» Челси багийн хагас хамгаалагч Флоран Малуда болон Лион багийн хаалгач Юго Льорис нартай өрсөлдөн хүртсэн билээ. Арсеналд тоглож байсан Франц тоглогчдоос уг шагналын эзнээр Тьерри Анри 2006 онд нэрлэгдэж байв.[6]
Манчестер Сити
[засварлах | кодоор засварлах]2011 оны 8 сарын 11-нд Самир Насри Манчестер Сити багтай нэгдэх болсноо албан ёсоор зарлажээ. Манчестер Сити баг түүнийг 25 сая фунтээр худалдан авсан бөгөөд 4 жилийн гэрээг түүнтэй байгуулжээ.Тэрээр багийнхаа төлөөх анхныхаа тоглолтыг 8-р сарын 28-нд Тоттенхэм багийн эсрэг хийж байжээ.
Шигшээ баг
[засварлах | кодоор засварлах]Шигшээ багийн гоолууд
[засварлах | кодоор засварлах]# | Хэзээ | Хаана | Өрсөлдөгч | Тооны харьцаа | Үр дүн | Тэмцээн | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | 2007 оны 6 сарын 6 | Аббе-Дешам, Осер, Франц | Гүрж | 2008 оны ЕАШТ-ий .сон | |||||||
2. | 2007 оны 11 сарын 16 | Стад де Франс, Парис, Франц | Марокко | Нөхөрсөг тоглолт | |||||||
3. | 2011 оны 10 сарын 11 | Стад де Франс, Парис, Франц | Босни ба Херцеговин | 2012 оны ЕАШТ-ий .сон | |||||||
4. | 2012 оны 6 сарын 12 | Донбасс Арена, Донецк, Украйн | Англи | ЕВРО 2012 | |||||||
5. | 2013 оны 9 сарын 13 | Төв цэнгэлдэх хүрээлэн, Гомель, Беларусь | Беларусь | 2012 оны ДАШТ-ий .сон | |||||||
2013 оны 9 сарын 13ны байдлаар |
Үзүүлэлтүүд
[засварлах | кодоор засварлах]Клуб
[засварлах | кодоор засварлах]- 2010 оны арванхоёрдугаар сарын 23-ны байдлаар.[10]
Баг | Улирал | Лиг | Цом[11][12] | Европ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | |||
Марсель | 2004–05 | 24 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 25 | 1 | |
2005–06 | 30 | 1 | 5 | 0 | 14 | 1 | 49 | 2 | ||
2006–07 | 37 | 3 | 7 | 0 | 6 | 0 | 50 | 3 | ||
2007–08 | 30 | 6 | 4 | 0 | 8 | 0 | 42 | 6 | ||
Бүгд | 121 | 11 | 17 | 0 | 28 | 1 | 166 | 12 | ||
Арсенал | 2008–09 | 29 | 6 | 5 | 0 | 10 | 1 | 44 | 7 | |
2009–10 | 26 | 2 | 2 | 0 | 6 | 3 | 34 | 5 | ||
2010–11 | 30 | 10 | 8 | 3 | 8 | 2 | 46 | 15 | ||
2011–12 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Бүгд | 86 | 18 | 15 | 3 | 24 | 6 | 125 | 27 | ||
Манчестер сити | 2011–12 | 31 | 5 | 5 | 1 | 9 | 0 | 45 | 6 | |
2012–13 | 27 | 2 | 3 | 2 | 6 | 1 | 38 | 5 | ||
2013–14 | 34 | 7 | 5 | 3 | 7 | 1 | 46 | 11 | ||
2014–15 | 24 | 2 | 3 | 0 | 6 | 1 | 33 | 3 | ||
2015–16 | 7 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 8 | 1 | ||
Бүгд | 123 | 17 | 16 | 6 | 29 | 3 | 170 | 26 | ||
Нийт | 330 | 46 | 48 | 9 | 81 | 10 | 461 | 65 |
Шигшээ баг
[засварлах | кодоор засварлах]- 2012 оны зургаадугаар сарын 23-ний байдлаар.[13]
Шигшээ баг | Улирал | Гараа | Гоол |
---|---|---|---|
Франц | 2006–07 | 3 | 1 |
2007–08 | 9 | 1 | |
2008–09 | 3 | 0 | |
2009–10 | 0 | 0 | |
2010–11 | 4 | 0 | |
2010–11 | 7 | 0 | |
2011–12 | 13 | 2 | |
2012–13 | 0 | 0 | |
2013–14 | 6 | 1 | |
Бүгд | 41 | 5 |
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]Клубийн
[засварлах | кодоор засварлах]- Английн Премьер лиг: 2011–12, 2013–14
- Английн лигийн цом: 2013-14
- Английн супер цом: 2012
Шигшээ багийн
[засварлах | кодоор засварлах]Хувийн
[засварлах | кодоор засварлах]- Францын тэргүүн лигийн Оны шилдэг залуу тоглогч: 2006–07
- Францын тэргүүн лигийн Оны шиллдэг багийн бүрэлдэхүүн: 2006–07
- Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны Сарын онцлох тоглогч: October 2010–11
- Францын Оны шилдэг тамирчин: 2010
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Насригийн найз бүсгүй нь Францын теннисчин Татьяна Головин юм.[14]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Statistics". Premier League. Эх хувилбараас (PDF) архивласан: 2012-02-18. Татаж авсан: 2010-03-10.
- ↑ "Samir Nasri Profile". ESPN. Эх хувилбараас архивласан: 30 Есдүгээр сар 2008. Татаж авсан: 10 March 2010.
- ↑ "Vu sur LCM : La Gavotte-Peyret réagit au départ de Nasri". La Provence. Татаж авсан: 2010-04-27. [үхмэл линк]
- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2007-05-21. Татаж авсан: 2011-01-05.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ Doyle, Paul (23 March 2007). "Samir Nasri: the new Zidane?". London: The Guardian. Татаж авсан: 3 June 2010.
- ↑ 6.0 6.1 "Nasri, numéro 1 à 23 ans" (French хэлээр). France Football. 13 December 2010. Татаж авсан: 13 December 2010.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ Samir Nasri won Young Player of the Year at Sports Illustrated[permanent dead link], sportsillustrated.cnn.com. Retrieved 31 October 2008.
- ↑ Fletcher, Paul (16 August 2008). "Arsenal 1–0 West Brom". BBC. Татаж авсан: 2 September 2009.
- ↑ Aikman, Richard (8 November 2008). "Nasri double reignites Arsenal's title challenge at expense of misfiring United". London: Guardian.co.uk.
- ↑ Statistics (Memento 6. Арванхоёрдугаар сар 2008 цахим архивт), soccernet.espn.go.com. Retrieved October 30, 2008.
- ↑ Францын цом áîëîí Францын лигийн цом.
- ↑ Английн цом, Лигийн цом болон Коммунити Шиелд.
- ↑ Statistics (Memento 6. Арванхоёрдугаар сар 2008 цахим архивт), soccernet.espn.go.com. Retrieved April 23, 2012.
- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2010-10-13. Татаж авсан: 2011-01-05.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link)
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Самир Насрийн албан ёсны вэбсайт
- Arsenal.com вэбсайт дахь профайл
- Just-Football.com – Good Player Guide #6: Самир Насри
- Францын үндэсний шигшээ багт үзүүлсэн үзүүлэлтүүд
- Самир Насри - Soccerbase
- Самир Насри - Twitter
Манчестер Сити — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Харт (х) • 3 Санья • 4 Компани (а) • 5 Сабалета • 6 Фернандо • 7 Милнер • 8 Насри • 10 Жеко • 11 Коларов • 13 Кабальеро (х) • 14 Бони • 15 Навас • 16 Агуэро • 18 Лэмпард • 20 Мангала • 21 Сильва • 22 Клиши • 25 Фернандиньо • 26 Демичелис • 29 Райт (х) • 35 Йоветич • 38 Бойата • 42 Туре • 78 Посо • Дасгалжуулагч: Мануэль Пеллегрини |
Франц улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2008 оны ЕАШТ
| ||
---|---|---|
1 Манданда (х) • 2 Бумсонг • 3 Абидаль • 4 Виейра (а) • 5 Галлас • 6 Макелеле • 7 Малуда • 8 Анелька • 9 Бензема • 10 Гову • 11 Насри • 12 Анри • 13 Эвра • 14 Клер • 15 Тюрам • 16 Фрей (х) • 17 Скиллачи • 18 Гомис • 19 Саньоль • 20 Тулалан • 21 Диарра • 22 Рибери • 23 Купе (х) • дасгалжуулагч: Раймон Доменек |
Франц улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2012 оны ЕАШТ
| ||
---|---|---|
1 Льорис (х) (а) • 2 Дебюши • 3 Эвра • 4 Рами • 5 Мексес • 6 Кабай • 7 Рибери • 8 Вальбуэна • 9 Жиру • 10 Бензема • 11 Насри • 12 Матюйди • 13 Ревейер • 14 Менез • 15 Малуда • 16 Манданда (х) • 17 М'Вила • 18 Диарра • 19 Мартен • 20 Бен Арфа • 21 Косельни • 22 Клиши • 23 Каррассо (х) • дасгалжуулагч: Лоран Блан |