Мини компьютер
Мини компьютер эсвэл шууд мини гэж нэрлэгддэг жижиг ангиллын компьютерийн нэг төрөл нь 1960-аад оны үеэр хүчээ аван хөгжиж байсан ба түүхэндээ өрсөлдөгчид болох мэйнфрэйм болон дунд зэрэглэлийн компьютерүүдээс хамаагүй цөөн тоотой зарагдсан байдаг. Тухайн үедээ ийм ангиллын компьютерүүд үйлдлийн систем, техник хангамжаараа ялгардаг байж. Нью-Иорк Таймс сэтгүүлээс 1970 онд явуулсан санал асуулгын үр дүнд ийм ангиллын компьютерүүдийг 25,000$-оос бага үнэтэй, телепринтер мэтийн гаралтын төхөөрөмжтэй, дор хаяж 4КБ санах ойтой дээд түвшний Фортран, Basic зэрэг хэл дээрх програмуудыг ажиллуулах чадвартай хэмээн тодорхойлсон байдаг. Гол зориулалт нь удирдлага, зааварчилгаа, сүлжээний зохицуулалт зэрэг тооцоолж хадгалахаас тэс өөр зориулалттай компьютерүүд юм. Уг ангиллын компьютер үүсч хөгжөөд 50 орчим жил өнгөрөхөд 100 гаран компани энэ чиглэлээр шинээр байгуулагдсан ба одоо үед 30 хүрэхгүй нь үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна. 1971 оны intel 4004–өөс эхлүүлээд ганц чип бүхий CPU нийтэд дэлгэрсэний дараа мини компьютер гэх ангилал хамгийн бага Мэйнфрэйм компьютерүүд болон микро компьютерүүдийн завсарт дунд зэрэглэлийн компьютерт хамаарах болсон байна. Одоо үед мини компьютер гэх нэр томьёо бараг хэрэглэгддэггүй. Ангиллын хувьд одоо ч дунд ангиллалд багтсан хэвээр ба хамгийн хүчин чадал сайтайгаас нь дурьдвал SPARC, POWER зэрэг орох ба Oracle, IBM, HP зэрэг компануудын Итаниүм микро-процессор дээр суурилсан компьютерүүд ч мөн энэ ангилалд багтдаг.
Орчин үеийн үйлдлийн системүүд ба мини компьютер
[засварлах | кодоор засварлах]Анхан үедээ DEC, Data General, HP зэрэг компаниуд мини компьютер үйлдвэрлэдэг байж. Одоогийн персонал компьютерүүд болон серверүүд үндсэн техник хангамжийн хувьд ерөнхийдөө микро компьютерийн ангилалд багтах боловч тэдгээрийн CPU болон үйлдлийн систем Мини компьютерүүдээс удамшин үсрэнгүй хөгжсөн байдаг. Програм хангамжийн талаасаа эхэн үеийн микро компьютерүүдэд зориулагдан гарч байсан ашиглахад хялбар үйлдлийн системүүд нь (CP/M, OS/8, RT-11, RSTS) бүгд мини компьютерүүдийн үйлдлийн системээс удамшин гарсан ба одоо үеийн олон хэрэглэгчийн горимт үйлдлийн системүүд нэг бол мини компьютерийн үйлдлийн системүүдийг сайжруулан гарч ирсэн аль эсвэл шууд өвлөн авсан байх нь элбэг. UNIX анхандаа мини компьютерт зориулагдан бүтээгдэж байсан ба Windows NT kernel буюу одоогийн бүх Microsoft Windows үйлдлийн системүүдийн эцэг болсон үйлдлийн систем нь VMS, UNIX зэрэгт тусгагдсан санаануудыг ихээхэн авч ашигласан байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1960-1970 он
“Миникомпьютер” төрөл нь 1960 онд бүтээгдсэн ба, энэ нь жижиг компьютер дотроо хүлээн авах болон ой санамжийн технологитой, мөн жижиг удирдлагын сэттэй, хямд тухайлбал Телетайп Модел 33 АСР. Энэ нь ихэвчилэн нэг эсвэл хэд хэдэн 19 инчийн аркетен кабинэттэй, хэрвээ том жирийн компьютертэй харьцуулвал арай жижиг гэсэн үг юм.
Хамгийн эхний амжилттай миникомпьютер нь Дижитал Төхөөрөмж Корпрацийн 12 битийн ПДП-8 бөгөөд энэ нь 1964 онд худалдаанд гарахдаа $16000 өртгөөр гаргажээ. Дараад нь ПДП-8 ийн төрлүүд жижиг хэмжээсийн цогц нэгдлийн давуу талыг авсан. Анхдагч чухал ПДП-8 ийн курсор нь ПДП-5, ЛИНК, ТЭКС-0, ТХ-2, болон ПДП-1 ийг агуулсан. ДИС тоотой хэдэн миникомпьютер компаниудад өсөлт өгсөн, Массачусэтс Рүт 128, Дата Женерал, Ванг Лабартор, Аполло компьюетэр, мөн Прайм комьютер.
Миникомпьютер мөн дунд зайны компьютер гэгддэг. Тэд ерөнхийдөө өндөр процесийн хүч болон багтаамжтай болсон. Тэд үйлдвэрлэлтийн процесс удирдлага, утасны сүлжээ сололцоо болон лабарторын багаж удирдахад ашиглагддаг байсан. 1970 аад онд, тэд компьютерийн дэмжсэн дизайны салбарын болон бусад жижиг салбарын харвайр байсан.
7400 цуврал бүхий ТТЛ цогц нэгдлэл 1960 аад оны сүүлээр гарсан. 74181 арифметик логик цэг нь СПҮ датаг ерөнхийдөө ашиглдаг байсан. 74181 цэг бүр нь өргөны 4 биттэй байсан. Зарим эрдэмтийн компьютер тухайлбал Николет 1080 нь 7400 цувралыг ашиглах бөгөөд үүнийгээ тэд өөрсдийн жирийн бус 5 төрлийн 20 бит архитектурт ашиглсан. 7400 цуврал нь дотроо дата сонгол, мултиплексер, 3 шатад буфер, ой санамжууд гэх мэтийг 1-10 инч зайтай хамт хос шугам доторх багцдаа багтаасан. 1980 оноос эхлээд олон миникомпьютер ВЛСИ ийн схемд ашиглагдсан.
1980-1990 он
1990 д онд, миникомпьютероос үнэтэй биш ПС сүлжээрүү хийсэн өөрчлөлт нь хэд хэдэн Юникс болон Юникс мэтийн хөгжсөн хувилбаруудаар хийгдсэн. Тэдгээр нь Интел х86 микропроцессор дээр ажилдаг байсан ба энэ нь Соларис, Линукс, ФрииБСД, НэтБСД, ОпенБСДийг багтаасан. Мөн Майкрософт Виндовс үйлдлийн систем гарж ирсэн, энэ нь Виндовс НТ ээс авхуулаад олон төрлийн хангамжтай сэрверүүд гарж ирсэн.
Микропроцессор хөгжиж байхын зэрэгцээ, хэд хэдэн бүрэлдхүүнтэй СПҮ гарсаар байсан.
Дижитал Төхөөрөмжийн Корпрац нэг хэсэг хамгийн тэргүүлэгч миникомпьютер үйлдвэрлэгч байсан, нэг хэсэг 2 дохь хамгийн том компьютер компани байсан. Гэхдээ миникомпьютерийн үе дуусж, Юникс сервэр болон Интел суурьт ПС хөгжихөд, зөвхөн ДИС бус бүх л бусад миникомпьютер компаниуд, Дата Женерал, Прайм, Компьютер вишион, Хонийвэл, мөн Ванг Лабартор зэрэг олон шинэ Англид суурьтай компаниуд дампуурах нь дампуурч нэгдэх нь нэгдсэн. ДИС 1998 онп Компакю д зарагдсан, мөн Дата Женерал ИМС корпрацад дагаар орсон.
Өнөөдөр ердөө хэлхэн миникомпьютер архтектур үлдсэн. IBM System/38 үйлдлийн систем нь олон шинэчлэгдсэн консептуудыг нээсэн одоо IBM's AS/400 болсон. Тэд тоолшгүй мөр бүхий “үе залгамжлагч код ” програмыг АС буюу аппликашион систем дээр бичигдсэнийн хэр чухал болхыг анзаарсан. Энэ нь IBM ийн хийсэн маш амжилттай нээлт тэд System/34 ба System/36 дээр бичигдсан програмуудыг AS/400 хүртэл нүүлгэж чадсан. AS/400 нь iSeries ээр солигдсон ба энэ нь удалгүй Систем I аар орлогдсон. 2008 онд Систем I нь IBM Power Systems ээр солигдсон. Гэвч бусад компаниуд өрсөлдөж чадаагүй.
Миникомпьютерийн салбарын нөлөө болон өв хөрөнгө
[засварлах | кодоор засварлах]Хоорондоо нэгдсэн олон компаниуд миникомпьютерийг тойрсон тусгай програм хангамжтай, энэ нь маш чухал асуудлууд дээр анхаарсан, компьютер нэмэгдсэн дизайн, компьютер нэмэгдсэн үйлдвэрлэлт бүхий turnkey системийг бүтээсэн. Олон эсвэл ихэнх миникомпьютер эдгээр оригнал төхөөрөмжийн үйлдвэржүүлэлтээр зарагдсан.
Хэд хэдэн туршилтын компьютерийн компаниуд эхлээд миникомпьютер бүтээсэн, тухайлбал ДИС, Дата женерал, Хэвоэтт-Паккард. Мөн өнөөдрийн сүлжээ болон компьютерууд ер нь л миникомпьютер гэсэн үг гадаад физикалаараа, дотоод бүтцээрээ СПҮ болон үйлдлийн системүүд нь миникомпьютерийн онцлуугаадас би болгогдсон.
Үйлдлийн системийн контец, анхны үеийн ПС програмчид бүгд миникомпьютер дээр боловрогдсон.
Бусад холбоотой сэдвүүд
[засварлах | кодоор засварлах]- Early mini computers Германы компьютерийн түүхийн музей
- A list of Minicomputers