Мавретан хөлөг онгоц
Харагдац
Мавретан (RMS Mauretania (1906)) — 1907–1934 онд ашиглагдсан Их Британийн зорчигч тээврийн хөлөг онгоц. Леонард Пескеттийн зураг төслөөр «Сван хантер» компани барьж, «Кунард лайн» компани эзэмшиж байжээ. 2165 зорчигч, хөлгийн 802 ажилтан багтах 240 м урт байв. Британи-Америкийн тээврээс гадна дайны жилүүдэд цэргийн техник зөөж байсан.