Jump to content

Казахстаны түүх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Скифүүд - Түрэгийн өмнөх үе
Түрэгийн үе
Түрэгийн үе

Казахууд гурван жүз буюу ордод хуваагддаг.

Казахын жүз буюу орд нь баруун, дунд, зүүн гэсэн 3 жигүүрээс бүрддэг овог аймгийн зохион байгуулалт юм. Үүссэн цаг хугацааны хувьд эрдэмтэд өөр өөр саналтай байдаг ба 15-р зуунаас эртгүй үүссэн бололтой.

20-р зууны эхэн үеийн 3 жүзийн байршил.
  Бага жүз/зуут
  Дунд жүз/зуут
  Их жүз/зуут

Анх жүзүүд нь 17-р зуунаас Зүүнгарын хаант улсын эсрэг байлдаанд түр зуур нэгддэг байжээ. Өнөөгийн Казахстанд, аймгархах нь амьдралд түгээмэл. Одоо ч гэсэн учралдахдаа ямар аймгийнх вэ гэж бие биенээсээ асууцгаадаг. Гэхдээ аймгуудын хооронд ямар нэгэн өшөө хорсол үгүй бөгөөд аймаг харгалзахгүйгээр тэд нэг л үндэстэн гэж үзэгддэг. Өдгөөгийн Казахстан дахь ихэнх Казахууд нь:

  • Их (Ахмад) жүз - хамгийн цөөн хүнтэй
  • Бага (Дүү) жүз
  • Дунд жүз гэх гурван жүзийн аль нэгэнд нь хамаардаг.

Жүз бүр дотроо олон тооны аймгийн бүлгүүд, аймгууд болон овгуудыг багтаадаг.

 Commons: Казахстаны түүх – Викимедиа зураг, бичлэг, дууны сан