Jump to content

Гуччи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
The House of Gucci
Хууль эрх зүйн хэлбэрPPR группийн охин компани
Аж үйлдвэрийн салбарХэрэглэгчийн бүтээгдэхүүн
Үүсгэн байгуулагдсан1921
Төв байрФлоренц, Итали
Удирдах хүмүүсГуччио Гуччи Үүсгэн байгуулагч
Патрицио ди Марко, Ерөнхийлөгч & CEO,
Фрида Жаннини, Бүтээлийн захирал
БүтээгдэхүүнХувцас, цаг, гоёл чимэглэлийн зүйлс, гутал, савхин эдлэл
Орлого € 4.2 тэрбум
(2009 оны 12 сарын 31)
Эзэмшлийн харьяалалPPR
Цахим хуудасgucci.com

Хаус оф Гуччи (Англи: The House of Gucci), буюу товчоор Гуччи (Итали: Gucci) нь Италийн загварын болон савхин эдлэлийн брэнд бөгөөд Францын PPR компанийн эзэмшлийн Гуччи группт харьяалагдана.[1] Гуччиг 1921 онд Гуччио Гуччи Флоренц хотноо үүсгэн байгуулжээ.[2]

Гуччи нь дэлхийн хамгийн алдартай 5 том брэндийн нэг бөгөөд дэлхийн загварын чиг хандлагыг гайхалтай тодорхойлдог. Гуччигийн шинэ коллекцийн нээлт, загварын долоо хоног хамгийн шилдэг нь байж чаддаг. Гуччигийн загвар цуглуулгууд нь ерөнхийдөө сонгодог хэв маяг бүхий чамин тансаг материалаар хийсэн, шилдэг өнгөний хослол хувцас байдаг бөгөөд үүнийг нь дээд зэрэглэлийн арьс шир, савхин бүтээгдэхүүнээр бүтээгдсэн цүнх, гутал, түрийвч, мөн жинхэнэ алмаз, үнэт чулуугаар хийсэн аксиссуаруудаар гоёсон байдаг. Гуччигийн загварууд нь ямагт шинийг эрэлхийлсэн дэлхийн загварын чиг хандлагыг гайхалтай тодорхойлсон бүтээлүүд байдаг.

1921 онд Гуччио Гуччи өөрийн төрсөн нутаг Флоренцдоо боловсруулсан арьс, шир, савхин бүтээгдэхүүний үйлдвэр болон жижиг хэмжээний агуулах нээсэн байна. Тэрээр Английн язгууртнуудын чамин хээнцэр зүйлсийг хэрэглэх дуртай талаар олж мэдсэнээр энэхүү мэдрэмжээрээ Тосканы гар урчуудын мастеруудын бүтээл бүхий савхин бүтээгдэхүүнүүдийг бүтээсэн ба ажлын жилүүддээ Лондон Савой зочид буудалд өнгөрүүлж байжээ.

Хэдэн жилийн дотор тэрээр морь уналтын хувцасны хэрэгслийн цуглуулга болох цүнх, богино өмд, бээлий, гутал болон бүснүүдийг бүтээснээр олон улсын үйлчлүүлэгч, худалдан авагчдын анхаарлыг татаж чадсан байна. Үүнээс морины амгай, дөрөөний хээ зэргийг дэлхийд бүтээсэн ба энэ нь загварын ертөнцөд бэлэг тэмдэг болж байсан юм. Мөн үүнийг улам их шинэлэг болгож шинээр хийж нэвтрүүлж ирсэн билээ.

Италид Фашизмын дарангуйллын хүнд хэцүү жилүүдийн турш материалын маш их дутагдалтай байсан. Гэсэн ч Гуччи ер бусын бүтээлч авхаалжтай зангаараа үйлдвэр гэж хэлж болох байгууллагыг байгуулж чадсан юм. "Bamboo Bag"–ийг энэ үед танилцуулсан ба энэ нь хожим Гуччигийн анхны олон гайхалтай бүтээгдэхүүнүүдийн нэг болсон юм. Энэхүү алдартай язгууртнуудын хэрэглэх дуртай цүнх нь өнөөдөр ч хуучраагүй хэвээрэй байгаа билээ.

1950-иад оны турш худалдааны тэмдэг нь ногоон–улаан–ногоон өнгөтэй байсан нь морины эмээлийн оосроос гаралтай байсан. Мэдээж энэ нь хамгийн алдартай худалдааны тэмдэг буюу лого болсон. Яг энэ үед тэрээр Милан болон Нью-Йоркт өөрийн их дэлгүүрүүдээ нээж байсан. Гуччи дэлхийг хамарсан орчин үеийн дээд зэрэглэлийн гэх бэлэг тэмдэг нь болж эхэлсэн. Гуччио Гуччи 1953 онд таалал төгссөн байна. Түүний бизнесийг хөвгүүд нь болох Альдо, Васко, Уго, Родольфо нар үргэлжлүүлж байлаа.

Гуччи тухайн үед хамгийн шилдэг гэх бүтээлүүдийг танилцуулж байсан ба эдгээр загвар нь хэзээ ч хуучиршгүй алдартай бүтээлүүд болж чадсан. Жишээ нь, Жаки Кеннеди Гуччигийн мөрлөдөг цүнхийг барьж байсан ба энэ цүнхийг орчин үед "Жаки О" гэх нэрээр нь олон бүсгүйчүүд мэднэ. Харин Лиз Тэйлор, Питер Селлерс болон Самуэл Бэкетт нар замбараагүй хувцасладаг байсан ба үүнийг "Hobo Bag" буюу эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүмүүс хэрэглэж болно гэдэг. Хэзээ ч өөрчлөгдөшгүй морь уналтын хэрэгслийн сонгодог мокасин цуглуулга нь Нью-Йоркийн Метрополитан Урлагийн Музейн Хувцасны Хүрээлэнд байдаг. Грэйс Келлид зориулан ургамлын гаралтай торгон материалаар ороолт зохион бүтээж байжээ. Гуччиг энэ үед үргэлжлүүлэн хөгжүүлэхээр Лондон, Пальм Бич, Парис, бас Беверли Хиллс зэрэг олон газарт өөрийн дэлгүүрүүдийн үүд хаалгыг нээсэн. 1960-д оны дунд үед Гуччи нь хоёр G үсгийг холбосон алдарт логогоо сонгосон.

Гуччи үргэлжлүүлэн дэлхий дахинд улам ихээр өсөн хөгжи, Альдогийн хүсэл тэмүүлэл нь биелэлээ олсоор байлаа. Дараагийн төлөвлөгөө нь Азид Гуччиг таниулах байлаа. Ингээд Токио, Хонконгод дэлгүүрээ нээж чадсан. Компани бүтээгдэхүүнээ өргөжүүлэн төрөлжүүлж, судалгаа хийж, шинээр чамин хээнцэр дээд зэрэглэлийн материал гарган авсны ачаар хэзээ ч давтагдахаагүй алдартай гар урлал бүхий брэндийг нэвврүүлж чадсан байна. Алдартай сонгодог бүтээлүүдийнхээ өнгө, загварт өөрчлөлт хийсэн ба шинэ бүтээгдэхүүний зэрэглэлүүдийг танилцуулж байжээ.

1982 онд Гуччи хязгаарлагдмал хувьцаат компани болж, удирдлагыг Родольфогийн хүү Маурицио Гуччид шилжүүлсэн. Тэрээр компаний хувьцааны 50%-г эзэмшиж байсан байна. 1984 онд Доменико Де Соле Гуччигийн Америк дахь ерөнхийлөгч болсон. Хувьцааны үлдсэн 50% Альдо Гуччид харьяалагддаг байгаад 80-д оны сүүлээр түүний үр удамд шилжсэн байна.

Гуччи шинэчлэл хийлээ. 1994 онд Том Форд Гуччигийн бүтээлийн захирлаар томилогдсон ба тэрээр эр зориг, өдөөн хатгалгыг мэдрүүлсэн шилдэг сор болсон бүтээл хийхийг эрмэлзэж чамин хээнцэр дээд зэрэглэлийн брэнд бүтээгдэхүүн гаргах зорилго тавьж ажиллаж байсан. Тэрээр торгомсог материалыг халж, нарийн ноосон утсаар нэхсэн даашинз хийсэн нь ер бусын бүтээл байлаа. 1995 онд Доменико Де Соле CEO-д томилогдсон ба Гуччи Хувьцаат компани болж өөрчлөгджээ. Мөн Гуччи Европын Бизнес Хэвлэлийн холбооноос эдийн засаг, тайлангийн гүйцэтгэл, стратегийн алсын хараа болон менежментийн чанарын үзүүлэлтээрээ "1998 оны Европын Шилдэг Компани" гэдэг өргөмжлөлийг авсан байна. 1999 онд Гуччи Пино-Принтемпс-Реду компанийн эзэмшилд орсноор ганц брэнд компанийг олон брэнд групп болгож өөрчилсөн.

2004 онд Де Соле, Форд хоёр албан тушаалуудаа орхисон ба 2005 онд Марк Ли компаний ерөнхийлөгчөөр, бас Гуччигийн салбарын CEO-д томилогдон ажилласан байна. Харин өнөөдөр Гуччигийн бүтээлийг Фрида Жаннини хариуцаж байна. Жаннинигийн удирдлагын доор шинэ бүтээгдэхүүн гаргасан нь "La Pelle Guccissima" байсан ба энэ нь бүхэлдээ жинхэнэ шинэлэг онцлогтой арьс, шир, савхин бүтээгдэхүүн байлаа. Тэгээд энэ нь Гуччигийн цорын ганц ер бусын хүчтэй ямар ч өө сэвгүй уран хийцийг илэрхийлэхийг зорьсон байсан.

  1. "Alexander McQueen and Gucci Group appoint Sarah Burton as Creative Director" (PDF). Gucci Group. Archived from the original (PDF) on 5 Хоёрдугаар сар 2011. Татаж авсан: 20 March 2011.
  2. "Gucci - 1920s". www.gucci.com/us. Archived from the original on 13 Дөрөвдүгээр сар 2012. Татаж авсан: 19 March 2012.
 Commons: Гуччи – Викимедиа зураг, бичлэг, дууны сан