Jump to content

Ватерлоогийн дэргэдэх тулалдаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ватерлоогийн дэргэдэх тулалдаан
Хамаарах дайн: Долоо дахь эвслийн дайн

"Ватерлоогийн тулалдаан", Виллиам Садлерын бүтээл
Огноо1815 оны 7 сарын 18
Байршил
Ватерлоо, одоогийн Валлон Брабант
Үр дүн

Эвслийн шийдвэрлэх ялалт

Байлдагч талууд
Франц Францын Хаант Улс Долоодугаар эвсэл:
 Нэгдсэн Хаант Улс
 Нидерланд
 Ханновер
 Брауншвайг
 Нассау
Командлагч болон удирдагчид
I Наполеон

Веллингтоны гүн

Гебхард фон Блюхер
Хохирол

Нийт: 48,000

  • 25,000 алагдсан эсвэл шархадсан
  • 8,000 олзлогдсон
  • 15,000 сураггүй алга болсон[1]

Нийт:17,000

  • 3,500 алагдсан;
  • 10,200 шархадсан;
  • 3,300 сураггүй алга болсон[2]

Прусс:Нийт: 7,000

  • 1,200 алагдсан;
  • 4,400 шархадсан;
  • 1,400 сураггүй алга болсон.[2]

Ватерлоогийн дэргэдэх тулалдаан нь одоогийн Бельгийн нутаг дэвсгэр дээр 1815 оны 7 сарын 15-ны өдөр болсон тулалдаан юм. Энэхүү тулалдаанд I Наполеоны удирдсан Францын Хаант Улс нь Долоодугаар эвсэлтэй тулгаран байлдаж, Англи ба түүний холбоотнууд Пруссийн армитай хамтран Наполеоныг ялжээ. Ватерлоогийн тулалдаан нь Наполеоны сүүлчийн тулалдаан гэдгээрээ түүхэнд үлдсэн билээ. Наполеоны ялагдал нь түүнийг хаан ширээнээсээ татгалзаж Гэгээн Елена арал руу цөлөгдөхөд хүргэсэн юм.

1815 онд Наполеон Эльба арлаас оргож, дахин хаан ширээндээ суухад Долоодугаар эвсэл түүний эсрэг хөдөлсөн. Долоодугаар эвсэл хоёр салж, нэгийг нь Веллингтон, нөгөөг нь Блюхер удирдан хойд Францын нутгаас хөдөлж эхлэв. Наполеон тэр хоёрыг нэгдэхээс нь өмнө цохихоор яаравчлан Парисаас гарчээ. Ватерлоогийн аян дайны гол үйл явдал 1815 оны 6-р сарын 16-19-ний хооронд болсон бөгөөд Ватерлоогийн дэргэдэх тулаанаар өндөрлөсөн.

Наполеон байлдааны тушаалыг 1815 оны 6-р сарын 18-нд өгчээ. Веллингтоны арми Мон-Сен-Жаны налуу дээр Брюсселийн зам дагуу байрлав. Үд болж байхад Наполеоны арми Англи ба түүний холбоотнуудыг шахаж эхлээд удаагүй байхад Пруссчууд түүний баруун жигүүрийг бут цохиж, Английн арми сөрөг дайралтад орсноор Францын армийг бут цохижээ. Наполеоны арми бууж өгч, Наполеон хаан ширээнээсээ татгалзан Гэгээн Елена арал руу цөлөгдсөн. Түүнийг хаан ширээнээс татгалзсаны дараа XVIII Луи хаан ширээг авчээ.

Өнөөдөр уг тулааны талбар дээр Арслант өндөрлөг гээд том хөшөө сүндэрлэж байгаа.

 Commons: Ватерлоогийн тулалдаан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Barbero 2005, p. 420.
  2. 2.0 2.1 Barbero 2005, p. 419.