Бэйл
Бэйл буюу Төрийн бэйл (манж: ᡩᠣᡵᠣᡳ
ᠪᡝᡳ᠌ᠯᡝ, галиг: doroi beile; хятад: 多罗貝勒, пиньинь: Duō luō bèilè) хэмээх нь Манжийн Чин гүрний манж, монгол язгууртаны хэрэглэж байсан цол юм. Энэхүү цолны үүсэл нь Манжийн төр улс тогтохын өмнө Мин улсын хаадаас Зүрчидийн овог аймгуудын ахлагчидын хэрэглэж байсан цол, албан тушаал байсан. Нурхач баатар улсаа байгуулсны дараа бэйл цолыг вангийн дараа хоёрдугаар зэргийн цол болгосноор Чин гүрний үеийн хэтэрхий дөрвөн хэргэмийн нэг болсон. Энэ цол 1912 он хүртэл Хятадад, 1924 он хүртэл Ар Монголд, 1949 он хүртэл Өвөр Монголд тус тус хэрэглэж байсан.
Товч тойм
[засварлах | кодоор засварлах]Бэйл гэх цолыг Манж Чин гүрний үеийн албаны баримт бичигт манж хэлээр Доро и бэйлэ, монголоор төрийн бэйл гэж бичиж тэмдэглэж байсан нь бэйл хэмээн товчлон хэрэглэх болсон. Уг цолыг манжийн төрт улс оршин тогтнох бүхий л хугацаанд зөвхөн манжийн хааны ургийнхан, монголын алтан ургийн зарим ноёд хэрэглэж байсан. 1616 онд хожуу Алтан улс байгуулагдсны дараа Нурхач хаан өөрийн хөвүүдийн дундаас Дайшань, Амин, Мангултай, Хунтайж гэх дөрвөн хүнийг сонгож, бэйл цолыг соёрхож, цэрэг улс төрийн онцгой эрх олгож байсныг манжийн түүхэнд дөрвөн их бэйл гэж алдаршсан. Хунтайж бэйл хожим хаан сууринд суусны дараа 1636 онд бэйл гэхийг төрийн бэйл хэмээн нэрлэж, 3-р дэсийн цол хэргэм болгож, манжийн хааны агь, дүү нар болон монголын ноёд дундаас сонгож хүртээж байсан.
Бэйл цолтны жилийн цалин
- Манж бэйл:жил бүр 2500 лан мөнгө, 2500 ху будаа
- Гадаад Монголын бэйл:жил бүр 800 лан мөнгө, 13 боодол торго