Бенгалын булан
Харагдац
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Бенгалын булан (Бенгал: বঙ্গোপসাগর, Хинди: बंगाल की खाड़ी) нь дэлхий дэх хамгийн том далайн булан бөгөөд Энэтхэгийн далайн зүүн хойд этгээд дэх бүрэлдэхүүн нь юм.
Энэ булан нь газрын зурагт гурвалжин дүрс шиг хэлбэртэй харагддаг. Баруун урд талаар нь Шри Ланкын зүүн эрэг, баруун талаар нь Энэтхэгийн дорнод эрэг, хойд талаар нь Бангладешйин эрэг, зүүн хойд талд нь Мьянмарын эрэг, зүүн талд нь Андаманы тэнгис байрладаг.
Нийт 2,172,000 км² талбайг Бенгалын буланд хамруулах бөгөөд, тус буланд Ганга, Брахмапутра мөрнүүд болон бусад голууд цутгадаг болон томоохон боомт хотууд олон бий.