Jump to content

Артерийн судас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хүний артерийн судасны хөндлөн огтлол

Артерийн судас нь цусны судас бөгөөд зүрхнээс цусыг тараах үүрэгтэй судас юм. Энэхүү судас нь том, зүрхний цохилтын мэдэгдэхүйц пульстэй учир цохилттой судас эсвэл пульс судас хэмээн нэрлэнэ.

Судас бол зүрхнээс гарч олон салаа салбар үүсгэн биед цусыг тараах үүрэгтэй цоргот эрхтэн юм. Судсыг дотор нь 3 хуваана.

  1. тараагуур (артерийн) судас
  2. хялгасан (капилляр) судас
  3. хураагуур (венийн) судас

Тараагуур судас нь зүрхнээс гарах цусыг бүх эрхтэнд хүргэдэг ба артерийн судсаар улаан өнгөтэй хүчилтөрөгчөөр баялаг цус урсдаг. Xамгийн том тараагуур судас 25 мм дундаж нь 4-7 мм голчтой 1 мм зузаан ханатай байдаг. Энэхүү хана нь зүрхний агшилтын үед цусны өндөр даралтыг тэсвэрлэж чаддаг. Зүрхний булчингийн сулралын үед голчоороо нарийсч цусыг дээш хөөдөг. Тараагуур судасны хана дөрвөн бүрхүүлээс тогтох ба төвдөө цус урсах хөндийтэй. хүчилтөрөгчөөр баялаг ухаа ягаан өнгөтэй 100 мл цусанд хүчилтөрөгч 20 мл нүүрсхүчлийн хий 40-50 мл байдаг.

 Commons: Артерийн судас – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Артерийн судас – Энэ үгийг тайлбар толиос харна уу