Алаг бужирга
Харагдац
Алаг бужирга | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Эрэгчин, эмэгчин, Польшд.
| ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Fringilla montifringilla Карл Линней, 1758 |
Алаг бужирга, Fringilla montifringilla, урьд Алаг хуухуур бялзуухай гэж байсан, нь Бужиргынхан овгийн шувуу юм.
Тархалт
[засварлах | кодоор засварлах]Энэхүү шувуу нь Европ, Азийн хойд зүгийн ой модонд өргөн тархсан. Нүүдлийн шувуу бөгөөд өмнөд Европ, хойд Африк, Пакистан, Энэтхэг, Хятад, Япон зэрэг улсын нутагт өвөлждөг.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Биеийн хэмжээ, хэлбэрээр Дуулгат бужиргатай төстэй. Үржлийн улиралд эрэгчин нь хар толгой, нуруун хэсэг нь бараан, улбар шар цээж, цагаан гэдэс хэвэлтэй байна. Ууц нуруу нь цагаан, сүүл нь цагаан эмжээргүй юм.
Зан авир
[засварлах | кодоор засварлах]Алаг бужирга голдуу ургамлын үр идэх боловч бусад бужиргаас илүүтэй ангаахайгаа шавьжаар хооллодог. Тэд модны мөчрийн ац, салаанд үүрээ засаж, гадна талыг нь хөвд хагаар нуун далдалдаг ба 4-9 өндөг гаргана.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Fringilla montifringilla – Викимедиа дуу дүрсний сан
- Internet Bird Collection: Brambling
- Ageing and sexing (PDF) by Javier Blasco-Zumeta
- Stamps Belgium, China, Taiwan