Адриан Муту
Фиорентинагийн өмсгөлтэй Муту, 2007 он | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Адриан Муту | ||
Төрсөн огноо | 1979 оны 1 сарын 8 | ||
Төрсөн газар | Румын, Аржеш, Калинешти | ||
Өндөр | 1.81м | ||
Байрлал | Довтлогч, жигүүрийн довтлогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Румын U21 (менежер) | ||
Өсвөрийн баг | |||
1987–1996 | Аржеш Питешти | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1996–1998 | Аржеш Питешти | 41 | (14) |
1998–1999 | Динамо Бухарест | 35 | (22) |
1999–2000 | Интернационале | 10 | (4) |
2000–2002 | Верона | 57 | (17) |
2002–2003 | Парма | 31 | (18) |
2003–2004 | Челси | 27 | (6) |
2005–2006 | Ювентус | 33 | (7) |
2006–2011 | Фиорентина | 112 | (54) |
2011–2012 | Чезена | 28 | (8) |
2012–2014 | Аяччо | 37 | (11) |
2014 | Петролул Плоешти | 18 | (6) |
2015–2016 | Пүнэ Сити | 10 | (4) |
2016 | Таргу Муреш | 4 | (0) |
Нийт | 439 | (160) | |
Шигшээ баг | |||
1995 | Румын U16 | 2 | (0) |
1996–1997 | Румын U18 | 14 | (8) |
1998–2000 | Румын U21 | 12 | (6) |
2000–2013 | Румын | 77 | (35) |
Дасгалжуулсан багууд | |||
2018 | Волунтари | ||
2018–2019 | Аль Вахда U21 | ||
2019– | Румын U21 | ||
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. † Гараа (Гоол). |
Адриан Муту (рум. Adrian Mutu; 1979 оны 1 сарын 8-нд төрсөн) нь Румыны хөлбөмбөгчин, дасгалжуулагч. Өдгөө 21 хүртэлх насны Румыны шигшээ багийг удирдаж буй тэрбээр довтлох чиглэлийн хагас хамгаалагч, довтлогчийн байрлалд тоглодог байв.
Муту нутагтаа 2 жил хагас тоглоод 1999-2000 оны улирлын дундуур Италийн Интернационале багт ирэв. Шинэ багтаа 10-хан тоглолтод оролцсоны дараа Верона, улмаар Парма баг руу шилжжээ. Пармад 3 жил тоглохдоо 39 гоол оруулсан. Улмаар Челси багт 22.5 сая фунт стерлингээр зарагдаж, тэр жилдээ Баллон д'Орт нэр дэвшиж байв.[1][2] Гэсэн ч удалгүй мансууруулах бодисын шинжилгээнд унаж багаасаа хөөгдсөн Муту Ювентус баг руу шилжив. 2006 оны Италийн хөлбөмбөгийн дуулианы үр дүнд Ювентус баг дээд лигээс хасагдахад Муту Фиорентина руу буурь сэлгэж, тэндээ 5 жил тоглосон. Дараа нь Чезена, мөн Францын Аяччо багуудад тоглож байгаад 2014 онд нутагтаа буцан иржээ. Муту 2016 онд зодг тайлсан.
Муту 2005 онд кокайн хэрэглэсэн болох нь тогтоогдож Челси багаас хөөгдөж, Английн Хөлбөмбөгийн Холбооноос 7 сарын хугацаагаар тоглох эрхээ хасуулсан бол Челси багт 15.2 сая фунт стерлингийн нөхөн төлбөр өгөх өрөнд унасан нь ФИФА-гийн түүхэнд хамгийн том хэмжээтэй торгууль байлаа.[3] Тэр хэд хэдэн удаа давж заалдсан боловч амжилтгүй болсон. Тэгээд ч хашраагүй Муту 2010 онд Фиорентинад байхдаа сибутрамины тестэд унаж байв.
Улсынхаа шигшээ багт 2000 онд анх багтсан Муту нийт 77 тоглолтод оролцож 35 гоол оруулсан амжилтаар, Георг Хажигийн хамтаар улсынхаа мэргэн буучид тооцогддог. Муту шигшээ багийнхаа хамтаар 2000, 2008 онуудад Европын АШТ-д оролцож байв. Улсынхаа шилдэг хөлбөмбөгчнөөр 4 удаа шалгарсан түүний урд 7 удаа хүртсэн Георг Хажи, 6 удаа шалгарсан Георг Попеску нар л бичигддэг.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Pierrend, José Luis (1 February 2006). "European Footballer of the Year ("Ballon d'Or") 2003". RSSSF. Татаж авсан: 15 December 2020.
- ↑ "Dumitru Macri, primul fotbalist român nominalizat la Balonul de Aur! Gică Hagi, aproape de succes în 1994" [Dumitru Macri, the first Romanian footballer nominated for the Golden Ball! Gica Hagi, almost successful in 1994] (румын хэлээр). Fanatik.ro. 30 November 2018. Татаж авсан: 15 December 2020.
- ↑ http://news.bbc.co.uk/sport1/hi/football/teams/c/chelsea/8178248.stm
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Адриан Муту - Twitter
- Адриан Муту – УЕФА
- Адриан Муту ФИФА-гийн үзүүлэлт
- Загвар:ESPN FC
- 1979 онд төрсөн
- Румыны шигшээ багийн хөлбөмбөгчин
- Аржеш Питешти багийн тоглогч
- Динамо Бухарест багийн тоглогч
- Интернационале багийн тоглогч
- Хеллас Верона багийн тоглогч
- Парма багийн тоглогч
- Челси багийн тоглогч
- Ювентус багийн тоглогч
- Фиорентина багийн тоглогч
- Чезена багийн тоглогч
- Аяччо багийн тоглогч
- Петролул Плоешти багийн тоглогч
- Пүнэ Сити багийн тоглогч
- Таргу Муреш багийн тоглогч
- Сэргээш Румынд
- Сэргээшийн тохиолдол хөлбөмбөгт
- Румыны хөлбөмбөгийн дасгалжуулагч
- Румыны хөлбөмбөгийн улсын аварга
- Италийн хөлбөмбөгийн улсын аварга
- Румыны оны шилдэг хөлбөмбөгчин