Jump to content

Манас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
01:27, 3 Зургаадугаар сар 2024-ий байдлаарх Avirmed Batsaikhan (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
(ялгаа) ←Хуучны засвар | Одоогийн засвар (ялгаа) | Дараагийн засвар→ (ялгаа)
Манасч Шаабай Азизов

Манас (кир. Манас дастаны) бол Манас баатрын тухай өгүүлсэн киргиз ардын тууль юм. 100 мянга орчим мөртэй тус тууль нь Хомерын "Одиссей", "Илиада", эртний Энэтхэгийн "Махабхарата"-тай эн зэрэгцэхүйц өв билээ. Манас ба түүний үр ач нарын тухай магтан дуулсан энэхүү тууль нь Хар Кидан ба Ойрад-Зүүнгарын Хаант Улс, халимагуудын цэргийн довтолгооны эсрэг тэмцлийг харуулсан байдаг. XV зууны эхэнд бичигдсэн бичгийн дурсгалд Манасын тухай дурьдсан байдаг боловч уг тууль нь өөрөө 1885 оныг хүртэл цаасан дээр буусан удаагүй аж. Манасын төрсөн, туулийн үйл явдал өрнөдөг цаг хугацааны тухайд VI-X зууны хооронд, XV-XVIII зууны хооронд гэх хоёр янзын үзэл бий.

Манас туулийг хайлдаг хүнийг манасч (манасчи) гэнэ. Манасч нараас алдартайг нь дурьдвал Сагимбай Орозбаков, Саяакбай Каралаев, Шаабай Азизов, Каба Атабеков, Сейдене Молдокова, Юсуп Мамай нар болно. Гэтэл БНХАУ энэхүү туулийг ЮНЕСКО-д өөрийн нэрээр бүртгүүлчихсэн юм.

Нийслэл Бишкек дахь Манасын хөшөө

Киргизийн нийслэл Бишкекийн олон улсын нисэх онгоцны буудал зэрэг олон газрууд Манасын нэрээр нэрлэгдсэн байдаг.