Jump to content

6 сарын 2

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
09:18, 26 Аравдугаар сар 2020-ий байдлаарх BolorBobo (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
(ялгаа) ←Хуучны засвар | Одоогийн засвар (ялгаа) | Дараагийн засвар→ (ялгаа)
Түүхэн жилийн өдөр
5 сар · 6 сар · 7 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

6 сарын 2 нь Григорийн тооллын жилийн 153 дахь (өндөр жил бол 154 дэх) өдөр юм. Мөн он дуустал 212 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • 455 - Одоогийн Германы нутагт оршин тогтнож байсан бүдүүлгүүд Ром хотод халдан довтолж хоёр долоо хоногийн турш тонон дээрэмджээ.
  • 1098 - Загалмайтны анхдугаар аян дайн: Антиохын анхдугаар бүслэлт эцэслэж Загалмайтнууд тус хотод нэвтрэв. Тав хоногийн дараа дахин бүсэлсэн билээ.
  • 1615 - Одоогийн Канадын Квебек хотод Францын шашны сурталтнууд анх удаа нэвтрэв.
  • 1692 - Колонийн Массачусетсийн Салем хотод номлогч Бриджетийг шулмын шидтэй гэж үзэн дүүжлэн хороов. Ингэснээр колонийн Америкийн нутаг дэвсгэрт энэ шалтгаанаар дүүжилсэн анхны тохиолдол болсон юм.
  • 1793 - Францын хувьсгал: Парисын Үндэсний хамгаалах хорооны тэргүүн Франсуа Энрио нарын 22 хүнийг баривчлав.
  • 1805 - Напопеоны дайн: Франц-Испанийн цэргийн эсвэл Их Британийн мэдэлдж байсан Очир эрднийн уулсыг дахин эзлэв. Тулаанд Британийн цэргүүд ялагдал хүлээж, бууж өгсөн билээ.
  • 1835 - Нэрт циркчин, хожмын улстөрч П.Т.Барнумын нүүдлийн цирк АНУ даяар аялан тоглолтоо эхлүүлэв.
  • 1848 - Славян гаралтай улс орнуудын анхны зөвлөгөөн Чехийн Прага хотноо болов.
  • 1896 - Нэрт зохион бүтээгч Гугльелмо Маркони утасгүй цахилгаан холбооны нээлтдээ зохиогчийн эрх авчээ.
  • 1909 - Авсралийн Ерөнхий сайдаар Альфред Дийкин гурав дахь удаагаа сонгогджээ.
  • 1910 - Автомашины алдарт "Роллс Ройс" компанийг үндэслэгч Чарльз Ройс Английн сувгийг зогсолгүй нисэж туулсан анхын хүн болов.
  • 1919 - АНУ-ын найман мужид анархист үзэлтнүүд бөмбөг дэлбэлэв.
  • 1924 - АНУ-ын Ерөнхийлөгч Калвин Күүлидж Уугуул Америкчуудын иргэний эрхийн хуульд гарын үсэг зурлаа. Ингэснээр АНУ-ын харьяаллын нутаг дэвсгэрт төрсөн уугуул америкчуудыг иргэнээр бүртгэхээр болсон байна.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы шүхэрт цэргүүд Грекийн Кондомари болон Аликанос тосгодод энгийн номхон иргэдийг хороожээ.
  • 1946 - Итали улс даяар засаглалын хэлбэрийг сонгох бүх нийтийн санал асуулга болов. Санал асуулгад оролцогч Италичууд хаант засгийг халж Бүгд найрамдах засагтай болохыг дэмжжээ. Санал асуулгын дараа Италийн хаан II Умберто дүрвэн гарчээ.
  • 1953 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс болон Канад, Австрали, Шинэ Зеланд Хамтын нөхөрлөлийн бусад улс орнуудын хаан ширээнд II Элизабетийг залах ёслолыг телевизээр шууд дамжуулав.
  • 1955 - ЗХУ болон Югослав улсуудын хооронд дипломат харилцааг сэргээр Белградын тунхагт гарын үсэг зурав.
  • 1962 - Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтод учраа таарсан Чили-Италийн тоглолтын явцад тоглогчдыг хамарсан зодоон болж улмаар цагдаа нар хэв журам сахиулахаас өөр аргагүй болжээ. Улмаар талбайн шүүгч Италийн хоёр тоглогчид улаан хуудас өгснөөр байдлыг намжаав. Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн бохир тоглолт гэж түүхэнд үлдсэн энэ тоглолтод Чилийн шигшээ 2:0 онооны харьцаагаар ялалт байгуулсан билээ.
  • 1964 - Палестины чөлөөлөх холбоо албан ёсоор байгуулагдав.
  • 1966 - АНУ-ын сансар судлалын "Сурвейор 1" хөлөг саран дээр газардав. Ингэснээр өөр гараг эрхэст зөөлөн, амжилттай газардсан Америкийн анхны хөлөг болжээ.
  • 1967 - Ираны шахын айлчлалыг эсэргүүцэн Баруун Берлинд жагсаал зохион байгуулав. Жагсаалд оролцож байсан Бенно Онесборгийг цагдаа нар ажиллагааныхаа үеэр хороожээ. Улмаар дайныг эсэргүүцэх бүлэглэл байгуулагдсан юм.
  • 1979 - Ромын пап II Йоан Павел төрөлх нутаг Польш улсдаа айлчлав. Ингэснээр коммунист оронд айлчилсан анхны пап болсон юм.
  • 1983 - Канадын агаарын тээврийн 797 дугаар нислэг ослын буулт хийв. Нислэгийн явцад онгоцны хаалга онгойж,кабинд гал гарч 23 хүн амиа алджээ. Үүний дараа нислэгийн аюулгүй ажиллагааны олон дүрэм шинээр бий болсон байна.
  • 1997 - АНУ-ын Оклахома хотод бөмбөг дэлбэлж 168 хүний амь насанд халдсан террорист ажиллагааг зохион байгуулсан Тимоти МакВейд хүн амины гэмт хэргийн 15 зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлээр цаазын ял оноожээ. Түүнд оноосон цаазын ялыг дөрвөн жилийн дараа гүйцэтгэсэн байна.
  • 2003 - Европын сансар судлалын агентлаг Ангараг гарагийг судлах зорилгоор "Марс Экспресс" хөтөлбөр эхлүүлэв.
  • 2012 - Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракад 2011 онд болсон хувьсгалд оролцогчдыг хороосон гэх үндэслэлээр бүх насаар хорих ял оноожээ.
  • 2014 - Энэтхэг улсын Андра Прадеш мужийн 10 дүүргийг хувааж Телангана мужид нэгтгэснээр Энэтхэгийн 29 дэх муж болжээ.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1305 - Ил хаант улсын захирагч Бусайд баатар хаан (1335 онд нас барсан)
  • 1535 - Ромын пап XI Лео (1605 онд нас барсан)
  • 1813 - Шинэ Зеланд улсын ес дэх Ерөнхий сайд Даниел Поллен (1896 онд нас барсан)
  • 1835 - Ромын пап Х Пиус (1914 онд нас барсан)
  • 1857 - Нобелийн шагналт Данийн зохиолч Карл Адольф Геллеруп (1919 онд нас барсан)
  • 1881 - Олимпын аварга АНУ-ын гольфчин Уолтер Иган (1971 онд нас барсан)
  • 1904 - Усанд сэлэлтийн төрлөөр таван удаагийн алт, усан пологийн төрлөөл нэг удаа хүрэл медаль хүртсэн, "Тарзан"-ы дүрээрээ алдаршсан тамирчин, жүжигчин Жонни Вайсмюллер (1984 онд нас барсан)
  • 1910 - Олимпын аварга АНУ-ын гүйгч Хектор Дайер (1990 онд нас барсан)
  • 1923 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Ллойд Шапли (2016 онд нас барсан)
  • 1926 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 41 дэх ёкозүна Чионояма Масанобү (1977 онд нас барсан)
  • 1929 - Их дуулгын долоон удаагийн аварга Австралийн теннисч Кен Макгрегор (2007 онд нас барсан)
  • 1941 - Алдарт Rolling Stones хамтлагийн бөмбөрчин Чарльз Уаттс
  • 1946 - Шведийн нэрт кино найруулагч Ларс Наллсром
  • 1960 - Олимпын аварга Зөвлөлтийн гүйгч Ольга Бондаренко
  • 1966 - Олимпын аварга, тив, дэлхийн мөнгө, хүрэл медальт Нидерландын усанд сэлэгч Петра ван Ставерен
  • 1972 - "Орголт" цувралын од Уентворт Миллер
  • 1978 - Америкийн инээдмийн жүжигчин Жастин Лонг
    • Өмнөд солонгосоос сансарт ниссэн анхны хүн И Со Ён
  • 1988 - Аргентин болон Манчестер Сити клубийн тоглогч Серхио Агуеро
    • Шведийн нэрт хоккейч Патрик Берглунд
    • Олимпын аварга, хошой мөнгө, хүрэл, Европын гурван удаагийн аварга Станилия Стаменова

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1882 - Италийн улстөрч, рояалист Жузеппе Гарибалди (1807 онд төрсөн)
  • 1933 - Олимпын аварга АНУ-ын гүйгч Френк Жарвис (1878 онд төрсөн)
  • 1941 - Америкийн алдарт бейсболч Луй Гериг (1903 онд төрсөн)
  • 1956 - Дани гаралтай Америкийн найруулагч, жүжигчин Жеан Хершольт (1886 онд төрсөн)
  • 1970 - Формула-1 уралдааны "МакЛарен" багийг үндэслэгч Брюс МакЛарен (1937 онд төрсөн)
  • 1976 - Боливийн 61 дэх Ерөнхийлөгч Хуан Хосе Торрес (1920 онд төрсөн)
  • 1982 - Пакистан улсын тав дахь Ерөнхийлөгч Фазал Иллахи Чаудри (1904 онд төрсөн)
  • 1997 - Их дуулгын таван удаагийн аварга Америкийн теннисч Хелен Жейкобс (1908 онд төрсөн)
  • 2015 - Зүүн Тимор улсын Ерөнхийлөгч Фернандо де Араухо (1963 онд төрсөн)
    • Нобелийн шагналт Америкийн биологич Ирвин Рөүз (1926 онд төрсөн)
  • 2017 - Английн нэрт жүжигчин, "Уоллес Громит" хүүхэлдтэйн киноны Уоллесын дүрд дуу оруулсан Петер Сэллис (1921 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

[засварлах | кодоор засварлах]

 Commons: 6 сарын 2 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан