Jump to content

Лаос хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Лао хэл-с чиглүүлэгдэв)
Лаос хэл
ພາສາລາວ, Phasa Lao
Өөрийн нэр[pʰáː.sǎː láːw]
ТархалтЛаос
Тайланд (Исан)
Камбож (Стынгтраенг, Прэахвихеа болон Ратанакири)
Вьетнам
Хятад (Шишуанбаньна)
УгсаатанЛаосчууд
Исанчууд
Төрөлх хэлтэн
Төрөлх: 3.7 сая (2015)[1]
Хоёрдогч: 800,000 (огноогүй)[2]
Аялга
  • Умард Лаос (Луан Прабан Лаос)
  • Зүүн хойд Лаос (Пуан)
  • Төв Лаос
  • Өмнөд Лаос
  • Баруун Лаос (Исан)
Лао бичиг (Лаос)
Тай бичиг (Тайланд)
Тай, Лаос брайл үсэг
Албан ёсны хэрэглээ
Улс
 Лаос
Орон нутаг
Тохируулагч
байгууллага
Боловсрол, спортын яамны Боловсролын шинжлэх ухааны судалгааны хүрээлэн
болон
Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, Урлагийн факультет, Лаосын Үндэсний Их Сургууль
Томьёолбор
ISO 639-1lo
ISO 639-2lao
ISO 639-3Аль аль нь:
lao – PDR Lao
tts – Исан (Тайланд Лаос)
Глоттологlaoo1244  Lao
nort2741  Зүүн Хойд Тай
Linguasphere47-AAA-c
IPA авианы тэмдэгт орсон болно. Тохиромжтой үзүүлэх дэмжлэггүйгээр та Юникод тэмдэгтүүдийн оронд асуултын тэмдэг, хайрцаг эсвэл бусад тэмдэгтүүдийг харах магадлалтай.

Лаос хэл (ພາສາລາວ, оуазцт. pʰáːsǎː láːw) нь Тай-Кадай хэлний язгуурт харьяалагддаг Лао үндэстний хэл. Лаос хэл нь Лаос улсын албан ёсны хэл бөгөөд зүүн хойд Тайландад Исан хэл нэрээр тархсан байдаг. БНАЛАУ-ын албан ёсны хэл юм.

Лаос дотроо 3,5 сая хүн лаос хэлээр ярьдаг бөгөөд Тайландад ялангуяа Меконг мөрний баруун эрэг орчим 20 сая хүн лаос хэлний диалект болох "исан" хэлээр ярьдаг.

Лао хэлийг өөрийн гэсэн Лао үсгээр бичиж тэмдэглэдэг. Энэ нь үет үсэг юм. Лаос хэл нь Тай болон шан хэлтэй ихээхэн төстэй.

Орчин үеийн Лаос хэл нь Лаос Улс дотроо 5 үндсэн аялаг буюу диалектад хувааж болно.

  • вьентьяны
  • умард нутгийн
  • зүүн умард нутгийн
  • төв нутгийн
  • өмнөд нутгийн