Jump to content

Хөлөн нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Далай нуур-с чиглүүлэгдэв)
Хөлөн нуур, Далай нуур
Хөлөн нуур
Байршил Хөлөнбуйр, Өвөр Монгол
Солбицол 48°58′N 117°26′E / 48.967°N 117.433°E / 48.967; 117.433Солбицол: 48°58′N 117°26′E / 48.967°N 117.433°E / 48.967; 117.433
Нуурт цутгах Хэрлэн гол, Оршуун гол
Ус цуглуулах талбай 33,469 км²
Ай савд багтдаг орон  Монгол
 Хятад
Урт 90 км
Өргөн 27 км
Талбай 2339 км²
Дундаж гүн 5,7 м
Хөвөөний түвшин 539 м
Хөлөн нуур is located in Монгол
Хөлөн нуур
Хөлөн нуур

Хөлөн буюу Далай нуур нь Өвөр Монголын Хөлөнбуйрт орших цэнгэг уст нуур юм. Гадаргын талбай нь 2339 км² бөгөөд Хятадын таван том цэнгэг уст нуурын нэг юм.

Буйр нуурын хамтаар Хөлөнбуйрын сав газрыг үүсгэдэг. Нуурт Хэрлэн гол болон Оршуун гол цутгадаг.

Загас, сам хорхой, сувд, хавч элбэгтэй. Мөн тус нуур нь Хятадын томоохон зэгсний аж ахуйн бүс юм.

Хөлөн нуур нь Манжуур хотоос холгүй орших бөгөөд зуны цагт жуулчид ихээр ирдэг.