Мияваки Жүнко
Appearance
Мияваки Жүнко (宮脇淳子, みやわき じゅんこ, 1952- ) нь Японы түүхч. Токиогийн Гадаад Хэл Соёлын Их Сургууль, Кокүшикан Их Сургуулийн зочин багш. Дорно дахины түүх, түүн дотроос Төв Азийн түүхээр мэргэшсэн. Вакаяма аймгийн уугуул. Жинхэнэ нэр нь "Окада Жүнко". Нөхөр нь Токиогийн Гадаад Хэл Соёлын Их Сургуулийн хүндэт профессор, дорно дахины түүх судлаач Окада Хидэхиро.
Он дараалал
[засварлах | кодоор засварлах]- 1976 он. Киотогийн Их Сургууль, уран зохиолын факультет, дорно дахины түүх судлалын тэнхимийг төгссөн.
- 1976-1982 он. Осака Их Сургууль, докторантурт суралцсан.
- 1982-1983 он Японы Шинжлэх Ухааны Академийн тэтгэлэгт судлаач
- 1983-1986 он. Токиогийн ГХСИС-ийн Ази-Африкийн хэл соёлын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан.
- 1986-1988 он. Японы Шинжлэх Ухааны Академийн эрдэм шинжилгээний тусгай ажилтан.
- 1993-2001 он. Олон улсын харилцааны үндсэн судалгааны хүрээлэн ХК-д ахлах судлаач.
- 1997 оноос Токиогийн ГХСИС-ийн зочин багш
- 2000-2004 он. Жообан Их Сургуулийн зочин багш
- 2005 оноос Кокүшикан Их Сургуулийн зочин багш.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]- "Нүүдэлчдийн сүүлчинй эзэнт улс - Зүүнгарын хаант улсын мөхөл" 『最後の遊牧帝国―ジューンガル部の興亡』 (Кооданша, 1995 он)
- "Монголын түүх - Нүүдэлчдийн үүслээс Монгол Улс хүртэл" 『モンゴルの歴史―遊牧民の誕生からモンゴル国まで』 (Тоосүй Шобоо, 2002 он)
- "Дэлхийн түүх дэх Манжийн эзэнт гүрэн" 『世界史のなかの満洲帝国』 (PHP Судалгааны төв, 2006 он)