Jump to content

Хөлбөмбөгийн ДАШТ-2010 Аваргын төлөөх тоглолт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
21:26, 12 Долоодугаар сар 2024-ий байдлаарх Enkhsaihan2005 (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
(ялгаа) ←Хуучны засвар | Одоогийн засвар (ялгаа) | Дараагийн засвар→ (ялгаа)

2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Аваргын төлөөх тоглолт 2010 оны 7 дугаар сарын 12-нд Йоханнесбург хотын 84,490 хүний суудалтай Соккер Сити цэнгэлдэх хүрээлэнд болж 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга баг тодорлоо. Голландын шигшээ баг болон Испанийн шигшээ багийн хооронд уг тоглолт явагдаж, Испаничуудын 1-0 харьцаагаар ялсан ялалтаар өндөрлөлөө. Хоёр баг өмнө нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомын эзэн болж байгаагүй ажээ. Голландын баг 1974 оны ДАШТ болон 1978 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтонд дараалан шалгарч байсан ч ялалт авч байгаагүй бол харин Испанийн баг 1950 оны ДАШТ-ий дөрөвдүгээр байр, 1986 оны ДАШТ, 1994 оны ДАШТ болон 2002 оны ДАШТ-ий дөрөвний нэг шигшээд шалгарч байв. Харин энэ удаад түрүүллээ. Европын хоёр баг аваргын төлөөх тоглолтонд дараалан тунаж байгаа нь анхны тохиолдол ба мөн цомын шинэ аварга баг тодорсон онцлогтой болов. Түрүүлсэн Испанийн баг 2014 оны Бразил улсад зохиогдох 2014 оны ДАШТ-д оролцох эрхээ өвөртлөлөө. Мөн энэ тоглолт нь Дэлхийн цомыг Европ тивээс арав дахь удаагаа хүртэж хамгийн олон цомтой тивээр тодруулав.

Аваргын төлөөх тоглолтууд

[засварлах | кодоор засварлах]

Өмнө нь Голланд болон Испанийн багууд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудад учраа таарч байгаагүй. Испанийн шигшээ багийн бүх цагийн тоглолтын үр дүнг харвал 1920 оноос хойш Голландын багтай 9 удаа таарч дөрөвт нь ялж, дөрөвт нь ялагдаж, нэгт нь тэнцэж байсан тоглолтууд нөхөрсөг тоглолт биш, харин Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болон 1920 оны Зуны Олимпын наадамд тус тус болж өнгөрчээ.

Аль аль баг нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтонд ялж байгаагүй. Голланд хоёр удаа аваргын төлөө тоглохдоо 1974 онд Баруун Германд 2-1 харьцаагаар, 1978 онд Аргентиний багт 3-1 харьцаагаар тус тус ялагдаж байжээ. Испанийн багийн хувьд 2010 онд Дэлхийн аваргын тэмцээний түүхэн дэх хамгийн оргил амжилтаа үзүүлж буй нь бөгөөд 1950 онд дөрөвдүгээр байр, 1986, 1994, 2002 онуудад дөрөвний нэг шигшээд шалгарч байлаа. Испанийн шигшээ баг нь ийнхүү Дэлхийн цомын хүртсэн найм дахь орон болж, Англи, Францын шигшээн нэг удаа түрүүлсэн амжилттай зэрэгцэн ирлээ.

Энэ удаагийн Дэлхий аварга шалгаруулах тэмцээн анхдагчаар дүүрэн

[засварлах | кодоор засварлах]

1978 он, Аргентинтай Голландын баг учраа таарсан ДАШТ-ий аваргын төлөөх тоглолт нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтод дараалан шалгарсан ч ялж чадаагүй юм анхны баг болгосон, Голландуудыг. Европын нутаг дээр зохион байгуулагдаагүй тэмцээнд Европын хоёр баг аваргын төлөө шалгарч үлдсэн нь анхны тохиолдол. 2006 оны ДАШТ-ий Аваргын төлөөх тоглолтын дараахь Европын хоёр баг аваргын төлөө тунаж үлдэж буй нь Европынхны хоёр дахь дараалсан амжилт болгон тэмдэглүүж байгаа ажээ. Хамгийн сүүлд 1934 болон 1938 оны ДАШТ-д ийм тохиолдол давтагдаж байсан ба хоёуланд нь Итали түрүүлж байв.

Өөр нэгэн анхдагч 2006 оны аваргын төлөөх тоглолтонд аваргын төлөө шалгаран үлдэж байсан хоёр баг хэсгээсээ гарч чадаагүй байдал юм. Түрүүлж байсан Итали F хэсэгт гуравдугаар байр, өрсөлдөгч Франц A хэсгийн сүүлийн байрыг тус тус эзэлсэн билээ.

Аваргын төлөөх тоглолт хүртэлх зам

[засварлах | кодоор засварлах]

Испани 2010 оны ДАШТ-д УЕФА-ийн Евро 2008 тэмцээний аварга, 2007-2009 оны хооронд шигшээ багийн 35 тоглолтонд нэг ч ялагдалгүй зэрэг амжилтыг үзүүлсэн Европыг ноёрхогч багуудын нэгийн төлөөлөл болж оролцож буй. Тэдний өрсөлдөгч Голланд ДАШТ-д оролцохын өмнөх ДАШТ-ий сонгон шалгаруулалтын Европын бүсийн 9 дүгээр хэсгийн бүх тоглолтонд буюу 8 тоглолтонд ялалт байгуулсан амжилт үзүүлсэн билээ.

Өмнөд Африкт Холландын шигшээ баг хэсгээсээ хамгийн түрүүнд шалгарсан. Дани, Япон, Камеруны шигшээ багуудтай нэг хэсэгт багтаж бүгдийг ялахдаа нэг гоол хаалгандаа алдсан. Хасагдах шатны тоглолтуудад Дэлхийн аваргын тэмцээнд анх удаа оролцсон Словак, таван удаагийн аварга Бразил, хоёр удаагийн аварга Уругвайн багуудыг тус тус ялж энэ хүрсэн.

Испанийн шигшээ баг H хэсгээ тэргүүлэн гарсан. Швейцарын багт хожигдож, Хондурас болон Чилийн багийг ялж, Чилитэй оноо тэнцсэн ч бөмбөгний зөрүүгээр жагссан юм. Хасагдах шатны тоглолтуудад Иберийн хойгийн хөрш зэргэлдээх Португал, дөрөвний нэг шигшээ анх удаагаа шалгарсан Парагвай, гурван удаагийн аварга Германы багийг тус тус ялсан билээ. Хагас шигшээн Германы багтай хийсэн хариуцлагатай тоглолт тэдний УЕФА Евро-2008 тэмцээний аваргын төлөөх тоглолтоос хойшхи ээлжит учраа байсан.

Өмнөд Африкт зургаан тоглолтыг хийж шийдвэрлэх тоглолт хүртлэхээ Голландын баг өрсөлдөгчдийнхөө хаалганд 12 гоол оруулж, 5 гоол алдсан бол, Испанийн баг 7 гоол оруулж, 2 гоол алдсан гэдэг үзүүлэлт харагдаж байна. Аль аль багт нь тэмцээний мэргэн буучыг тэргүүлэх боломжтой буюу Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан шаахайн эзэн болох магадлалтай Уэсли Шнайдер, Давид Вилья нар энэ тоглолтонд гоолдох л чухал байлаа.

Голланд Үе Испани
Баг Т Х Тц Хд ОГ АГ ГЗ О
 Нидерланд 3 3 0 0 5 1 +4 9
 Япон 3 2 0 1 4 2 +2 6
 Дани 3 1 0 2 3 6 −3 3
 Камерун 3 0 0 3 2 5 −3 0
Хэсгийн тоглолт
Баг Т Х Тц Хд ОГ АГ ГЗ О
 Испани 3 2 0 1 4 2 +2 6
 Чили 3 2 0 1 3 2 +1 6
 Швейцар 3 1 1 1 1 1 0 4
 Хондурас 3 0 1 2 0 3 −3 1
Өрсөлдөгч Үр дүн Хасагдах шатны тоглолт Өрсөлдөгч Үр дүн
 Словак 2–1 Шөвгийн 16  Португал 1–0
 Бразил 2–1 Дөрөвний нэг шигшээ  Парагвай 1–0
 Уругвай 3–2 Хагас шигшээ  Герман 1–0

Үзэгчдийн суудлаас алдартнууд

[засварлах | кодоор засварлах]

Аваргын тоглолтыг үзэхээр Нидерландын[1], Испанийн эзэн хааны гэр бүлийн гишүүд болон теннисчин Рафэль Надал, сагсан бөмбөгийн легионер Пау Газол[2], загварын эгч дүү одууд болох Парис болон Никки Хилтон, порно од Алисиа Родес, жүжигчин Морган Фрийман, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Якоб Зума болон Ерөнхийлөгч асан Нелсон Мандела нар хүрэлцэн ирсэн байв.[3]

Тоглолтын бөмбөг

[засварлах | кодоор засварлах]

2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтын бөмбөгийг 2010 оны дөрөвдүгээр сарын 20-нд ил болгосон бөгөөд Адидас Жобулани нэртэй Адидас Жабуланигийн алтан шаргал өнгөтэй хувилбар ажээ. Бөмбөгний Жобулани нэрний хувьд тэмцээн болж хотын нэрийг илэрхийлсэн Jo'burg гэдэг нэршилтэй холбоотой ажээ.

Монголын цагаар (UTC+08)

2010 - 07 - 12
02:30
ГолландНидерланд 0 – 1 (a.e.t.) ИспаниИспани Соккер Сити цэнгэлдэх хүрээлэн
Үзэгчдийн тоо: 84,490
Шүүгч: Ховард Уэбб (Английн хөлбөмбөгийн холбоо
Тайлан Андрес Иньеста Гоол 116'
Голланд[4]
Испани[4]
Нидерланд
ГОЛЛАНД:
GK 1 Маартен Стекеленбург
RB 2 Грегори ван дер Виел 111 дэх минутад шар карт авсан 111'
CB 3 Жон Хэйтинга Шар картШар картУлаан карт 57', 109'
CB 4 Ёрис Матиесен 117 дахь минутад шар карт авсан 117'
LB 5 Жиовани ван Бронхорст (c) 54 дэх минутад шар карт авсан 54' Сэлгээгээр 105 дахь минутад суусан 105'
CM 6 Марк ван Боммел 22 дахь минутад шар карт авсан 22'
CM 8 Нигел де Ён 28 дахь минутад шар карт авсан 28' Сэлгээгээр 99 дэх минутад суусан 99'
RW 11 Ариен Роббен 84 дэх минутад шар карт авсан 84'
AM 10 Уэсли Шнайдер
LW 7 Дирк Куит Сэлгээгээр 71 дэх минутад суусан 71'
CF 9 Робин ван Перси 15 дахь минутад шар карт авсан 15'
Сэлгээ:
MF 17 Элжеро Элиа Сэлгээгээр 71 дэх минутад гарч ирсэн 71'
MF 23 Рафэель ван дер Ваарт Сэлгээгээр 99 дэх минутад гарч ирсэн 99'
DF 15 Эдсон Браафхейд Сэлгээгээр 105 дахь минутад гарч ирсэн 105'
Дасгалжуулагч:
Берт ван Марвиек
Испани
ИСПАНИ:
GK 1 Икер Касильяс (c)
RB 15 Серхио Рамос 23 дахь минутад шар карт авсан 23'
CB 3 Херард Пике
CB 5 Карлес Пуйоль 16 дахь минутад шар карт авсан 16'
LB 11 Хуан Капдевила 67 дахь минутад шар карт авсан 67'
DM 16 Серхио Бускетс
DM 14 Хави Алонсо Сэлгээгээр 87 дахь минутад суусан 87'
CM 8 Хави 120+1 дахь минутад шар карт авсан 120+1'
RW 6 Андрес Иньеста 118 дахь минутад шар карт авсан 118'
LW 18 Педро Сэлгээгээр 60 дахь минутад суусан 60'
CF 7 Давид Вилья Сэлгээгээр 106 дахь минутад суусан 106'
Сэлгээ:
MF 22 Есүс Навас Сэлгээгээр 60 дахь минутад гарч ирсэн 60'
MF 10 Цеск Фабрегас Сэлгээгээр 87 дахь минутад гарч ирсэн 87'
FW 9 Фернандо Торрес Сэлгээгээр 106 дахь минутад гарч ирсэн 106'
Дасгалжуулагч:
Висенте Дель Боске

Тоглолтын онцлох тамирчин:
Андрес Иньеста (Испани)

Хажуугийн шүүгчид:
Даррен Канн (Англи)
Майк Мулларкей (Англи)
Туслах шүүгч:
Юичи Нишимура (Япон)
Нөөц шүүгч:
Тору Сагара (Япон)


Ерөнхий Голланд Испани
Гоолын тоо 0 1
Цохисон цохилт 13 18
Хаалга руу чиглэсэн цохилт 5 8
Бөмбөг эзэмшилт 43% 57%
Булангийн цохилт 6 8
Алдаа хийсэн тоо 28 18
Отон тоглолт 7 6
Шар хуудас 8 5
Хоёр дахь хуудас болон улаан хуудас 1 0
Улаан хуудас 0 0

Испанийн анхдагчууд

[засварлах | кодоор засварлах]

2010 оны ДАШТ-д түрүүлсэн Испанийн шигшээ баг хэд хэдэн анхдагч мэдээтэй байна. Тэд Дэлхийн цомыг авахдаа түүхэн дэх хамгийн бага гоолыг өрсөлдөгчдийнхөө хаалганд оруулсан буюу нийт найман гоол. Түүхэн дэх анхны тодотголтой мөн л хоёр тохиолдол байна. Шигшээ тоглолт 1-0 харьцаагаар дууссан буюу бас л цөөн гоол орсон тоглолт. Тус багийн гоолуудыг [[[Давид Вилья]], Андрес Иньеста, Карлес Пуйоль нар л тус тус оруулсан бөгөөд гурван тоглогч түрүүлсэн багийн гоолуудыг оруулсан гэхээр энэ мөн л гоол оруулсан тоглогчдын тоо хамгийн бага нь.

  1. "Willem Alexander en Mбxima bij WK-finale" (Dutch хэлээр). Algemeen Dagblad. Татаж авсан: 2010-07-10.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  2. "Apoyo de lujo para La Roja en la gran final" (Spanish хэлээр). MARCA.com. Татаж авсан: 2010-07-10.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  3. "Mandela estarб en el Soccer City pero no se quedarб a ver la final" (Spanish хэлээр). MARCA.com. Татаж авсан: 2010-07-11.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  4. 4.0 4.1 "Tactical Line-up – Final – Голланд-Испани" (PDF). FIFA.com. Fйdйration Internationale de Football Association. 11 July 2010. Татаж авсан: 11 July 2010.