Jump to content

Ихэтуанийн бослого

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
11:18, 6 Зургаадугаар сар 2022-ий байдлаарх Zorigt (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
1900 он
8 гүрний цэрэг Бээжингийн хэрмэнд тулж ирэв 1900 он
Цыши
Бадаргуулт төр

Ихэтуанийн бослого 1899-1901 он хүртэл [[Хятад]ын] хойд нутагт гарсан бослого. Манжийн төрийн арчаагүй байдал болон гадаад гүрнүүдийн дээрэнгүй бодлого олон нийтийн дургүйцлийг хөдөлгөсний улмаас 1899 онд Хятадын хойд хэсэгт дэгдсэн бослого. Түүхэнд боксчдын бослого гэж нэрлэгдсэн энэ бослогод оролцогсод эрх тэгш бус хэлэлцээрүүдийг эсэргүүцэж, гаднын чөтгөрүүдийг хөөн зайлуулах уриан дор гаднынхныг алж хядах Христийн шашинд орсон эх орон нэгтнүүдээ цаазлах замаар өргөжсөөр 1900 он гэхэд Бээжин рүү довтлох хэмжээний хүчийг хуралдуулжээ. Энэ үед хатан хаан Цыши босогчидтой нэгдэж, тэдний тулгалтаар Их Британи, Герман, Австри-Унгар, Франц, Итали, Япон, Америкийн Нэгдсэн Улс, Орос гэх 8 улсын эвсэлд нэгэн зэрэг дайн зарлав. 2сарын дараа 8 гүрний цэрэг Бээжинг эзлэн авч, хатан хаанд шинэ гутамшигт болзол тулгасан юм. Үүний дараа Цыши хатан хаан босогчдын эсрэг урваж Манжийн төр барууны эвсэлтэй хамтран 1901 онд бослогыг бүрэн даржээ.