Фүкүшима
Харагдац
Фүкүшима (Фукушима; яп. 福島県 Fukushima-ken, Фүкүшима-кэн) — Япон улсын 47 аймаг, тэр дундаа Хоншүү арал дээрх Тоохокү бүст байрладаг 6 аймгийн нэг.[1] Аймгийн төв нь Фүкүшима хот.[2]
Газар нутаг
Тоохокү бүсийн аймгуудаас Токиотой ойр, хамгийн өмнөд үзүүрийнх нь Фүкүшима. Нутгийн уулс газар нутгийг нь [өрнөөс дорно руу нэрлэвэл] Айзү, Накадоори, Хамадоори гэж хэлэгдэх гурван хэсэг болгон заагладаг. Хамаадори нь Номхон далайн эрэг хавийн нам доор газар, Накадоори нь газар тариалан эрхлэх үндсэн нутаг, Айзү нь уулархаг, үзэмж сайхан нууртай, ой модтой, өвөлдөө цасаар наадмаар газар юм.