Jump to content

Бутан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
03:57, 8 Арваннэгдүгээр сар 2011-ий байдлаарх JhsBot (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
Бутаны вант улс
Druk Yul
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: Друк Цэндэн
НийслэлТхимпху
Албан ёсны хэлЖонгка, Англи
Төр засагБүрэн хаант улс
• Хаан
Жигмэ Кхэсар Намгел Вангчук
• Ерөнхий сайд
Кингзан Доржи
Байгуулагдсан
1907 оны 12 сарын 17
Газар нутаг
• Нийт
47,000 км2 (131)
• Усны эзлэх талбай (%)
өчүүхэн
Хүн ам
• Тооцоо
672,425 (161)
• Нягтаршил
45/км2 (149)
ХХИ0.538
бага · 135
Мөнгөний нэгжНгултрум (BTN)
Цагийн бүсUTC5
Утасны томьёо975
Домэйн нэр.bt

Бутан, албан ёсоор Бутаны вант улс нь Гималайн нурууны зүүн хошуунд орших далайд гарцгүй өмнөд Азийн орон юм. Бутан улс нь зүүн, урд, баруун талдаа Энэтхэг, хойд талдаа Хятад улсуудтай хил залгадгаас гадна Балба, Бангладеш улсуудтай ойролцоо байрладаг.

Бутан нь 17-р зууны үед төрт улсгүй, салангид олон жижиг хамжлагат ёс тогтож байсныг 1616 онд Төвддөө хавчигдсан лам Агваан Намжил ирж нэгтгэн, улс болгосноор өнөөгийн Бутаны суурийг тавьжээ. Агваан Намжилийг 1654 онд өөд болсоноос хойш, дотоодын тэмцэл, хөрш улсуудын эзэмшилд орж гарч явсаар, 1910 онд Британид хүлээн зөвшөөрөгдөж, холбоотон болсноор тусгаар улс болсон.

Бутанчуудын дийлэнх нь Төвдийн Буддын шашны шүтлэгтэй. Хэмжээгүй эрх хаант дэглэмтэй байсан Бутан 2007 онд Үндсэн хуульт хаант улс болсон юм. Одоогийн хаан нь Жигмэд Хасар Намжил Ванчиг, улсын нийслэл нь Тхимпху хот юм.

Бутан нь нийт 38,394 ам дөрвөлжин километр нутагтай, 691,141 хүн амтай болох ба эдгээр үзүүлэлтээр жижиг орны ангилалд багтах юм. Бутанд аман ярианы 24 хэл байгаагаас Жонха хэл нь албан ёсны улсын хэл болдог.



Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Загвар:Link FA