Jump to content

Олимпын наадам: Засвар хоорондын ялгаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Content deleted Content added
б робот Нэмж байна: ug:ئولىمپىك يىغىنى
б робот Нэмж байна: rm:Gieus olimpics
Мөр 84: Мөр 84:
[[pt:Jogos Olímpicos]]
[[pt:Jogos Olímpicos]]
[[qu:Ulimpiku pukllaykuna]]
[[qu:Ulimpiku pukllaykuna]]
[[rm:Gieus olimpics]]
[[ro:Olimpism]]
[[ro:Olimpism]]
[[ru:Олимпийские игры]]
[[ru:Олимпийские игры]]

12:33, 26 Долоодугаар сар 2009-ий байдлаарх засвар

Хамгийн сүүлд болсон олимпийн наадмын тухай Бээжингийн олимп өгүүллээс уншина уу.
Олимпийн таван цагаригийн загварыг 1913 онд гаргаж, дараагийн жилээс нь хэрэглэж эхлэжээ. Олимпийн наадмын хэрэглээний хувьд анх 1920 оны Антверпений олимоос хэрэглэжээ.

Олимпийн наадам нь зун ба өвлийн спортуудад зориулж зохион байгуулагддаг олон улсын спортын их наадам юм. Түүхэнд хоёр төрлийн олимп байжээ. Эхнийх нь Грекийн Олимпиад хийгдэж байсан Эртний олимп (гре. [Ολυμπιακοί Αγώνες; [Olympiakoi Agones]] Error: {{Lang}}: text has italic markup (help)). Хоёр дахь нь 1896 онд Афинд анх зохион байгуулагдсан Орчин үеийн олимп юм.

Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ, International Olympic Committee, IOC) нь Пиер де Кубертэн гэгч Францын сурвалжит хүний санаачлагаар байгуулагджээ. Тэрээр дэлхий даяарх сонирхогч тамирчдыг цуглуулж олон төрлийн спортоор өрсөлдүүлэх мөрөөдөлтэй байсан ажээ. Тэрхүү Хороо нь одоо "Олимпийн хөдөлгөөн" буюу наадмыг зохион байгуулахад оролцдог спортын холбоонуудын эрх барих байгууллага болжээ. Олимпийн хөдөлгөөн томрох тусам Олимпийн наадмын сүр хүч ихэссэн байна. Өнөө үед корпорациудын ивээн тэтгэлэг, спортын "династи" үүсгэх зорилготой улс төрийн дэглэмүүдийн доорх дарамтанд хөгжсөн Кубертэний "цэвэр сонирхогч тамирчны идеал" нь алдагдсан хэмээн үзэх нь ч бий.

Өнөө үед олимпод оролцогсод нь дэлхийн бараг бүх орныг төлөөлдөг хэмжээнд хүрчээ. Үүний үр дүнд улс төрийн бойкот, допинг, шүүгдэд хахууль өгөх, алан хядах ажиллагаа зэрэг олон сөрөг нөлөө гарч байна. Хэдийгээр Олимпийн хөдөлгөөн нь Кубертиний бодож ч үзээгүй асуудлуудтай тулгарч байгаа хэдий ч үүнтэй уялдуулж хөгжин өөрчлөгдөж байгаа. Эдгээрээс гадна 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэнд хэрэглэгдэж байсан зан үйл, бэлгэ тэмдэгүүдийг олимпод оролцуулдаг. Эдгээрийн ихэнх нь нээлтийн ба хаалтын ёслол, медаль гардуулах ёслолуудад хэрэглэгддэг. Өнөөгийн орчин үеийн олимп нь хэдийгээр ихэд өөрчлөгдөж ирсэн ч гэсэн одоо ч Citius Altius Fortius - Хурднаас хурдан, Өндөрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй буюу Олимпийн уриа дээр төвлөрч байна.

Гадаад холбоос

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.