Дэлхийн царцдас
Геологийн үүднээс, Дэлхийн царцдас нь Дэлхийн хамгийн гадна талын хатуу бүрхүүл (литосферийн дээд хэсэг) бөгөөд базальтлаг болон боржинлог чулуулагаас тогтоно. Дэлхийн нийт эзэлхүүний < 1% эзлэнэ. Температур нь газрын гадаргуу орчим ойролцоогоор агаарын температуртай, харин Мохийн зааг орчим дээд мантийн температур болох 900 °C-тай ойролцоо байна. Царцдасын 2 төрөл байдаг нь:
- Далайн царцдас
- 5-10 км зузаан, базалтлаг найрлагатай, дундаж нягт нь 3.3 гр/см3. Далайн царцдас нь Далайн голч нуруунд тасралтгүй шинээр үүсэж байдаг. Өөрөөр хэлбэл халуун магма гүнээс түрж гарч ирэн царцдаг бөгөөд дараагийн магм нь өмнөхөө түрэн хоёр тийш нь холдуулж, царцах байдлаар тасралтгүй явагдана. Далайн голч нуруунд далайн царцдас шинээр үүсэж байхад плитийн ойртох (конвергент) заагт далайн царцдас нь эх газрын царцдас доогуур, манти руу живж (субдукцлагдаж) байдаг. Учир нь далайн царцдас нь эх газрынхаас илүү хүнд юм. Плит тектоникийн нэг гол судлагдахуун бол энэ процесс болно.
- Эх газрын царцдас
- 20-70 км зузаантай, тунамал, боржинлог, хувирмал чулуулагаас тогтоно. Мантиас илүү хөнгөн, нягт багатай учир манти дээгүүр хөвж байдаг байна. Мөн далайн царцдасаас илүү нягт багатай тул түүнтэй харьцуулахад бараг субдукцлагдахгүй (манти руу живж, хайлахгүй). Ийм учраас далайн царцдасын нас 200 сая жилээс хэтрэдэггүй бол, эх газрын царцдасын хамгийн эртний чулуулагийн (Канадын Акаста занар) нас 4.01 тэрбум жил хүрдэг байна.
Бусад холбоотой сэдвүүд
засварлахЦахим холбоос
засварлахЭнэ геологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ газар зүйн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ физикийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.